ЭРХ ЗҮЙН ХӨТӨЧ

Гадаадын иргэн, харьяатын харилцаа Монгол Улсын харъяатаас гарах

Харьяатын тухай хуулиар тогтоосон журмын дагуу Монгол Улсын харьяат өөрийн хүсэлтийн дагуу Монгол Улсын харьяатаас гарч болно.

Асуудлыг шийдвэрлэх байгууллага

 Монгол Улсын харьяатаас гарах тухай хүсэлтийг аймаг, нийслэлийн Засаг дарга, хэрэв Монгол Улсын иргэн гадаад улсад оршин суугаа бол Монгол Улсаас гадаад улсад суугаа дипломат төлөөлөгчдийн буюу консулын газар, Монгол Улсын Гадаадын иргэн, харьяатын газраар дамжуулан Ерөнхийлөгчид уламжилна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Монгол Улсын харьяатыг Монгол Улсын харьяатаас гаргах асуудлаар шийдвэр гаргах эрхтэй. /Харьяатын тухай хуулийн 19.2./


http://e-khutuch.mn/guide/print/31/291/decide_org