ЭРХ ЗҮЙН ХӨТӨЧ

Хүүхдийн эрх, хүүхэд хамгаалал Хүүхдийн эрхийг хамгаалах улсын байцаагч

Хүүхдийн эрхийг хамгаалах улсын байцаагч

Хуулийн зохицуулалт

Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хүүхдийн эрхийн улсын ерөнхий байцаагчийн эрх эдлэх бөгөөд хүүхдийн эрх, хамгааллын чиглэлээр мэргэшиж, сургалтад хамрагдсан ажилтанд улсын байцаагчийн эрх олгоно.

Хүүхдийн эрхийн улсын байцаагч нь хүүхдийн эрх, хамгааллын чиглэлээр мэргэшүүлсэн сургалтад хамрагдсан, тухайн чиглэлээр таваас доошгүй жил ажилласан, хүмүүнлэгийн болон нийгмийн ухааны чиглэлээр дээд боловсрол эзэмшсэн байна.

Хүүхдийн дунд хүлээн зөвшөөрөгдсөн, нийгэмд тодорхой байр суурь эзэлсэн насанд хүрсэн хүнийг сум, дүүргийн хүүхдийн чуулганаас хүүхдийн элчээр өргөмжилж болно.

Хүүхдийн элч нь харьяа сум, дүүргийнхээ хүүхдийн эрх, хамгааллын асуудлаар санал, хүсэлт, өргөдөл, гомдлыг холбогдох ажилтан, байгууллагад тавьж шийдвэрлүүлнэ.

Хүүхдийн эрхийг хамгаалахад баримтлах зарчмууд:

  • хүүхдийг ялгаварлан гадуурхахгүй байх;
  • төр, иргэн, хуулийн этгээд үйл ажиллагаа явуулахдаа хүүхдийн язгуур эрхийг эн тэргүүнд хангахыг эрхэмлэж, хүүхэд эсэн мэнд амьдрах, хөгжих, хамгаалуулах, нийгмийн амьдралд оролцох эрхийг тэгш хангах;
  • хүүхдийн нас, төлөвшлийн байдлыг харгалзан, түүний үзэл бодолд хүндэтгэлтэй хандах;
  • хүүхдийн эрхийг хангахад үндэсний уламжлалт зан заншил, ёс суртахууны үнэт зүйлд тулгуурлах;
  • хүүхдийг нас, бие, сэтгэхүйн онцлогт нь тохирсон мэдээ, мэдээллээр хангах.

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬ

ХҮҮХДИЙН ЭРХИЙН ТУХАЙ

ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТУХАЙ


http://e-khutuch.mn/guide/print/32/363/law