ЭРХ ЗҮЙН ХӨТӨЧ

Хүүхдийн эрх, хүүхэд хамгаалал Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ

Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ

Хуулийн зохицуулалт

Эрсдэлт нөхцөлд байгаа, гэмт хэргийн хохирогч болсон, гэмт хэрэг, зөрчилд холбогдсон, ял шийтгүүлж, албадлагын арга хэмжээ авагдсан, сургалт, хүмүүжлийн тусгай байгууллагаас суллагдсан хүүхдийг нийгэмд хэвийн амьдрахад нь тусалж, дэмжих чиглэлээр дараах хариу үйлчилгээ үзүүлнэ:

  • мэдээлэл хүлээн авах, илрүүлэх, шалгах;
  • нөхцөл байдлын үнэлгээ хийх;
  • аюулгүй байдлыг хангах;
  • дэмжих, холбон зуучлах;
  • хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны үйлчилгээ үзүүлэх;
  • гэр бүлд нь эргэн нэгтгэх.

Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээг төрийн байгууллага эсхүл тухайн чиглэлээр мэргэшсэн иргэн, магадлан итгэмжлэгдсэн хуулийн этгээд төрийн зарим чиг үүргийг гэрээгээр гүйцэтгүүлэх замаар үзүүлнэ. Мэдээлэл хүлээн авах, илрүүлэх, шалгах

Хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлийн талаар эсхүл эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдийн талаар ирүүлсэн мэдээ, мэдээллийг нийгмийн ажилтан, хүүхдийн эрхийн ажилтан, хууль сахиулагч хүлээн авч шалгах, эсхүл шаардлагатай арга хэмжээг хуульд заасны дагуу авна.

Мэдээ, мэдээллийг хүлээн авах, илрүүлэх зорилгоор яаралтай тусламжийн 24 цагийн утас ажиллуулна.

Хүүхдийг түр тусгаарлах шийдвэр гарах хүртэл хугацаанд тухайн мэдээ, мэдээллийг хүлээн авсан нийгмийн ажилтан, албан тушаалтан хуульд заасан боломжит арга хэмжээг гэр бүлийн бусад гишүүн, хууль ёсны төлөөлөгчтэй зөвшилцөн хэрэгжүүлнэ.

Хүүхдийн эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч тухайн хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчил үйлдсэн гэх үндэслэл байгаа бол энэ хуульд заасан тусгаарлах арга хэмжээг авахдаа тэдний зөвшөөрлийг шаардахгүй.

Хүүхдийн эрхийн эсрэг гэмт хэргийг цагдаагийн байгууллагын алба хаагч холбогдох хуульд заасны дагуу шийдвэрлэнэ.

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬ

ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТУХАЙ ХУУЛЬ

ХҮҮХДИЙН ЭРХИЙН ТУХАЙ ХУУЛЬ

 


http://e-khutuch.mn/guide/print/32/378/law