ЭРХ ЗҮЙН ХӨТӨЧ

Боловсролын үйлчилгээ Багшийн ёс зүй

Багш мэргэжлийн ёс зүйн асуудлыг багшийн зан төлөв, мэргэжлийн мэдлэг чадвар, нийгмийн өмнө хүлээх үүрэгтэй холбож авч үздэг. Сурган хүмүүжүүлэх ёс суртахуун гэдэг нь сурган хүмүүжүүлэх үйл ажиллагааны хүрээнд багшийн зан үйлийг зохицуулдаг зарчим, дагаж мөрдөх хэм хэмжээ, үнэлгээний түүхэн ёсоор уламжлагдаж ирсэн систем юм. Багшийн ёс зүй нь мэргэжилдээ хайртай байх, хөдөлмөрийнхөө чанарын төлөө өндөр хариуцлага, ёс суртахууны мэдрэмжийг төлөвшүүлэх, үйл ажиллагааны үр дүн, өгөөжийг дээшлүүлэх хэрэгсэл юм. "Багшийн мэргэжлийн ёс зүй" гэж багшийн мэргэжлийн үйл ажиллагаатай холбоотой нийтээр хүлээн зөвшөөрсөн итгэл үнэмшил, хэвшсэн соёл болон харилцааны үйлдэл, эс үйлдлийг хэлнэ.

Ёс зүйн зөвлөлийн гишүүн дараах тохиолдолд гомдол, хүсэлтийг хянан шалгах ажиллагааг явуулж болохгүй.

  • Гомдол, хүсэлтийг өөрөө гаргасан бол;
  • Тухайн багш, удирдах ажилтан, гомдол, хүсэлт гаргасан этгээдтэй эсхүл тэдний гэр бүлийн гишүүдтэй төрөл, садан байвал;
  • Өөрөө шууд буюу шууд бусаар уг асуудалд хувийн сонирхолтой гэж үзэх үндэслэл байгаа бол;

Зөвлөлийн гишүүдийн 70 хувиас дээш ирцтэй хурлын шийдвэрийг хүчинтэйд тооцно.

Хурлын шийдвэр гишүүдийн олонхийн саналаар хүчин төгөлдөр болно.

 Зөвлөл нь Засаг даргын тамгын газрын албан бичгийн хуудас, тэмдгийг хэрэглэнэ.

ГОМДОЛ, ХҮСЭЛТ ГАРГАХ МАЯГТ:

Огноо:

Нэр, хаяг, утасны дугаар:

Гомдол /хүсэлт/ гаргагчийн имэйл хаяг:

Хариуцагчийн нэр, албан тушаал, ажлын газар:

Гомдол /хүсэлт/-ийн агуулгыг товч танилцуулна уу.

Гомдол/хүсэлт/ гаргаснаар ямар үр дүнд хүрэхийг зорьж буйгаа танилцуулна уу.

Та асуудлыг шийдэхээр оролдлого хийж байсан уу. Дараах арга замуудаас аль нэгийг нь сонгон хэрэглэж үзсэн үү. Тийм бол баталгаажуулна уу.

1.Ёс зүйн зөрчил гаргасан багш, ажилтантай биечлэн уулзаж ярилцсан ч асуудал шийдэгдээгүй.

2.Сургууль, цэцэрлэг, албан бус, насан туршийн боловсролын төвийн удирдлагатай уулзаж ярилцсан ч асуудал шийдэгдээгүй.

3.Аймаг, нийслэлийн холбогдох албан тушаалтантай уулзаж ярилцсан ч асуудал шийдэгдээгүй.

4.Миний бие Ёс зүйн дүрмийг уншиж танилцсан бөгөөд хамрах асуудал нь мөн хэмээн итгэж байна.

Та ёс зүйн зөрчил гаргасан гэж үзэж буй болон гомдол /хүсэлт/ гаргасан талууд уулзаж болох өдөр сар, газар болон асуудлыг шийдэхэд зайлшгүй шаардлагатай шийдлийг санал болгоно уу. Мөн өөрийн гомдол /хүсэлт/-ийн нотлох баримтыг хавсаргана уу.

Дээр дурдсан бүх мэдээлэл үнэн зөв, бүрэн гэдэгт миний бие өөрийн мэдлэг, мэдээллийн хүрээнд баталж байна.

Гомдол/хүсэлт/ гаргагчийн гарын үсэг:

Гомдол/хүсэлт/ хүлээн авагчийн тэмдэглэгээ:

 


http://e-khutuch.mn/guide/print/34/427/advice