ЭРХ ЗҮЙН ХӨТӨЧ

Боловсролын үйлчилгээ Багшийн ёс зүй

Багш мэргэжлийн ёс зүйн асуудлыг багшийн зан төлөв, мэргэжлийн мэдлэг чадвар, нийгмийн өмнө хүлээх үүрэгтэй холбож авч үздэг. Сурган хүмүүжүүлэх ёс суртахуун гэдэг нь сурган хүмүүжүүлэх үйл ажиллагааны хүрээнд багшийн зан үйлийг зохицуулдаг зарчим, дагаж мөрдөх хэм хэмжээ, үнэлгээний түүхэн ёсоор уламжлагдаж ирсэн систем юм. Багшийн ёс зүй нь мэргэжилдээ хайртай байх, хөдөлмөрийнхөө чанарын төлөө өндөр хариуцлага, ёс суртахууны мэдрэмжийг төлөвшүүлэх, үйл ажиллагааны үр дүн, өгөөжийг дээшлүүлэх хэрэгсэл юм. "Багшийн мэргэжлийн ёс зүй" гэж багшийн мэргэжлийн үйл ажиллагаатай холбоотой нийтээр хүлээн зөвшөөрсөн итгэл үнэмшил, хэвшсэн соёл болон харилцааны үйлдэл, эс үйлдлийг хэлнэ.

Асуудлыг шийдвэрлээгүй тохиолдолд гомдол гаргах

Сургууль, цэцэрлэгээс гаргасан шийтгэлийг эс зөвшөөрсөн тохиолдолд багш болон бусад ажилтан ёс зүйн зөрчил 3 буюу түүнээс дээш удаа давтан гаргасан тохиолдолд аймаг, нийслэлийн Ёс зүйн зөвлөлд гомдлоо гаргана.

Ёс зүйн зөрчилд ногдуулсан хариуцлагыг үндэслэлгүй эсвэл, хүндэдсэн гэж үзвэл тухайн  багш, удирдах болон бусад ажилтан 30 хоногийн дотор зөвлөлд бичгээр гомдлоо гаргаж болно.

Дээрх байгууллагын гаргасан шийдвэрийг эс зөвшөөрвөл дээд шатны байгууллагад хандан өргөдөл, гомдол гаргах ба шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхэд хандана.


http://e-khutuch.mn/guide/print/34/427/complain