ЭРХ ЗҮЙН ХӨТӨЧ

Боловсролын үйлчилгээ Багшийн ёс зүй

Багш мэргэжлийн ёс зүйн асуудлыг багшийн зан төлөв, мэргэжлийн мэдлэг чадвар, нийгмийн өмнө хүлээх үүрэгтэй холбож авч үздэг. Сурган хүмүүжүүлэх ёс суртахуун гэдэг нь сурган хүмүүжүүлэх үйл ажиллагааны хүрээнд багшийн зан үйлийг зохицуулдаг зарчим, дагаж мөрдөх хэм хэмжээ, үнэлгээний түүхэн ёсоор уламжлагдаж ирсэн систем юм. Багшийн ёс зүй нь мэргэжилдээ хайртай байх, хөдөлмөрийнхөө чанарын төлөө өндөр хариуцлага, ёс суртахууны мэдрэмжийг төлөвшүүлэх, үйл ажиллагааны үр дүн, өгөөжийг дээшлүүлэх хэрэгсэл юм. "Багшийн мэргэжлийн ёс зүй" гэж багшийн мэргэжлийн үйл ажиллагаатай холбоотой нийтээр хүлээн зөвшөөрсөн итгэл үнэмшил, хэвшсэн соёл болон харилцааны үйлдэл, эс үйлдлийг хэлнэ.

Хуулийн зохицуулалт

Багшийн хөгжлийг дэмжих тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-т “Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дэргэдээ их, дээд сургуулийн багшийн ёс зүйн хороотой байна”, 12.2-т “Хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дэргэдээ мэргэжлийн боловсрол, сургалтын төвийн багшийн ёс зүйн хороотой байна, 12.3-т “Аймаг, нийслэлийн боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага дэргэдээ ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн багшийн ёс зүйн хороотой байна”, 12.4-т “Бүх шатны боловсролын сургалтын байгууллага тухайн байгууллагын багш нарын төлөөлөл бүхий орон тооны бус ёс зүйн зөвлөлтэй байна” гэж тус тус заасан.

Тус хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-т зааснаар Бүх шатны боловсролын сургалтын байгууллагын ёс зүйн дүрэмд дараах зүйлийг тусгасан байна.

  • Багшийн эрхэмлэх зүйлс;
  • Багшийн ёс зүйн хэм хэмжээ;
  • Ёс зүйн хариуцлага.

Таны судалсан байвал зохих хууль болон бусад эрх зүйн акт:

  • Боловсролын тухай хууль (2002 он) ЭНД  дарж үзнэ үү.
  • Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2022 оны 12 сарын 20-ний өдрийн А/545 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургалтын байгууллагын багш, ажилтны мэргэжлийн ёс зүйн дүрэмЭНД  дарж үзнэ үү.
  • Багшийн хөгжлийг дэмжих тухай хууль (2018 он) ЭНД  дарж үзнэ үү.
  • Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2018 оны 05 сарын 01-ний өдрийн А/243 дугаар тушаалын 2 дугаар хавсралтаар батлагдсан  “ёс зүйн зөвлөлийн ажиллах үлгэрчилсэн журам” ЭНД  дарж үзнэ үү.

http://e-khutuch.mn/guide/print/34/427/law