ЭРХ ЗҮЙН ХӨТӨЧ

Нийгмийн халамж үйлчилгээ Нийгмийн халамжийн тэтгэвэр

Нийгмийн халамжийн тэтгэвэр гэдэг нь нийгмийн эмзэг хэсэгт багтаж, нэн ядуу амьдралтай иргэдэд /нийгмийн даатгалд хамрагдах боломжгүй/ амьжиргааны эх үүсвэр болгох зорилгоор нийгмийн халамжийн сангаас олгох мөнгөн хөрөнгийг хэлнэ.

Асуудлыг шийдвэрлэх байгууллага

Нийгмийн халамжийн тухай хууль, Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгох журам-ын дагуу иргэн таны тэтгэвэр тогтоолгон авах хүсэлтийг сум, хорооны нийгмийн ажилтан хүлээн авч зохих шатны байгууллагад шилжүүлэн өгнө.

Нийгмийн халамжийн тэтгэвэр авах этгээдүүдээс хамаарч асуудал шийдвэрлэх байгууллага нь харилцан ялгаатай байна.

  • 60 ба түүнээс дээш настай эрэгтэй, 55 ба түүнээс дээш настай эмэгтэй,
  • 16 насанд хүрсэн одой иргэн,
  • Хөдөлмөрийн чадвараа 50 ба түүнээс дээш хувиар алдсан 16 насанд хүрсэн хөгжлийн бэрхшээлтэй иргэн нь шаардлагатай бичиг баримт болон нийгмийн халамжийн тэтгэвэр авах хүсэлтээ сум дүүргийн нийгмийн ажилтанд гаргах бөгөөд, нийгмийн ажилтан дүүргийн нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллагад хүргүүлнэ.
  • Тэжээгч нь нас барсан 18 хүртэлх насны хүүхэд,
  • 18 хүртэлх насны дөрөв ба түүнээс дээш хүүхэдтэй, өрх толгойлсон 45 насанд хүрсэн эх, 50 насанд хүрсэн эцэг нь тэтгэвэр тогтоолгох хүсэлт гаргасан тохиолдолд сум, хорооны нийгмийн ажилтан тэтгэвэр тогтоолгох хүсэлт, шаардлагатай бичиг баримтыг хүлээн авч амьдралын нөхцөлийг судлан үзэж, өөрийн саналаа сум, хорооны Амьжиргааг дэмжих зөвлөлөөр хэлэлцүүлэн шийдвэрлүүлнэ. Сум, хорооны нийгмийн ажилтан Амжиргааг дэмжих зөвлөлийн шийдвэр холбогдох бичиг баримтын хамт аймаг, дүүргийн нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллагад хүргүүлнэ.

http://e-khutuch.mn/guide/print/35/344/decide_org