ЭРХ ЗҮЙН ХӨТӨЧ

Нийгмийн халамж үйлчилгээ Нийгмийн халамжийн тэтгэвэр

Нийгмийн халамжийн тэтгэвэр гэдэг нь нийгмийн эмзэг хэсэгт багтаж, нэн ядуу амьдралтай иргэдэд /нийгмийн даатгалд хамрагдах боломжгүй/ амьжиргааны эх үүсвэр болгох зорилгоор нийгмийн халамжийн сангаас олгох мөнгөн хөрөнгийг хэлнэ.

Хуулийн зохицуулалт

Монгол улсын Үндсэн хууль-ийн арван зургадугаар зүйлийн 5 дахь хэсэгт өндөр наслах, хөдөлмөрийн чадвар алдах, хүүхэд төрүүлэх, асрах болон хуульд заасан бусад тохиолдолд эд, мөнгөний тусламж авах эрхтэй гэж заасны дагуу  нийгмийн эмзэг хэсэгт багтаж, нэн ядуу амьдралтай иргэдэд /нийгмийн даатгалд хамрагдах боломжгүй/ амьжиргааны эх үүсвэр болгох зорилгоор нийгмийн халамжийн сангаас тэтгэвэр олгоно. 

Нийгмийн халамжийн тухай хууль-ийн 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх хэсэгт зааснаар “эрүүл мэндийн доройтолтой, гэр бүлийн халамж, асрамж дутагдалтай, бие даан, эсхүл бусдын тусламжгүйгээр хэвийн амьдрах боломжгүй, өвөрмөц хэрэгцээ бүхий иргэн, нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн-иргэнд наад захын хэрэгцээг нь хангах зорилгоор улсаас тэтгэвэр, тэтгэмж олгох, тусгайлсан үйлчилгээ үзүүлэх үйл ажиллагааг” халамж гэнэ.

Нийгмийн даатгалаас бүрэн болон хувь тэнцүүлэн тогтоосон тэтгэвэр авах эрх үүсээгүй дараах иргэнд сар бүр олгоно.

Нийгмийн халамжийн тухай хууль-ийн 12 дугаар зүйлд нийгмийн халамжийн сангаас нийгмийн халамжийн тэтгэвэрт хамаарагдах иргэдийг тодорхойлсон байдаг. Үүнд: 

Нийгмийн халамжийн тэтгэврийг нийгмийн даатгалын тухай хууль тогтоомжид заасны дагуу тэтгэвэр авах эрх үүсээгүй дараах иргэнд сар бүр олгоно. Нийгмийн халамжийн тэтгэвэрт дараах иргэд хамаарна.

  • 60 ба түүнээс дээш настай эрэгтэй, 55 ба түүнээс дээш настай эмэгтэй,
  • 16 насанд хүрсэн одой иргэн,
  • Хөдөлмөрийн чадвараа 50 ба түүнээс дээш хувиар алдсан 16 насанд хүрсэн хөгжлийн бэрхшээлтэй иргэн,
  • Тэжээгч нь нас барсан 18 хүртэлх насны хүүхэд, 

18 хүртэлх насны дөрөв ба түүнээс дээш хүүхэдтэй, өрх толгойлсон 45 насанд хүрсэн эх, 50 насанд хүрсэн эцэг нийгмийн халамжийн тэтгэвэрт хамрагдана.

Таны судалсан байвал зохих хууль бусад эрх зүйн акт

  • Монгол Улсын Үндсэн хууль (1992 он) ЭНД дарж үзнэ үү.
  • Нийгмийн халамжийн тухай хууль (2012 он) ЭНД дарж үзнэ үү
  • Эх, олон хүүхэдтэй өрх толгойсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай хууль (2017 он) ЭНД дарж үзнэ үү
  • Ахмад настны тухай хууль (2017 он) ЭНД дарж үзнэ үү
  • Тэтгэмжийн доод хэмжээ тогтоох тухай (2002 он) ЭНД дарж үзнэ үү
  • Хөдөлмөрийн тухай хууль (2021 он) ЭНД дарж үзнэ үү
  • Монгол улсын иргэний хууль (2002 он) ЭНД дарж үзнэ үү
  • Эрүүл мэндийн даатгалын тухай (2015 он) ЭНД дарж үзнэ үү
  • Нийгмийн халамжийн тэтгэвэр,тэтгэмж олгох журам (2012 он) ЭНД дарж үзнэ үү

http://e-khutuch.mn/guide/print/35/344/law