ЭРХ ЗҮЙН ХӨТӨЧ

Нийгмийн халамж үйлчилгээ Эх, эцэг, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт олгох тэтгэмж

Эх, эцэг, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай гэдэг нь жирэмсэн эх, 0-3 хүртэлх насны хүүхдээ асарч байгаа эх, дөрөв хүртэлх насны ихэр хүүхэдтэй эх, эцэг, гурав болон түүнээс дээш хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт үр хүүхдээ эрүүл саруул, өсгөн хүмүүжүүлж, амьжиргааны түвшинг дээшлүүлэх зорилгоор улсаас олгож буй мөнгөн хөрөнгийг хэлнэ.

Асуудлыг шийдвэрлэх дараалал
  • Жирэмсэн эхийн тэтгэмжийн хэмжээг сард 40.000  төгрөг,
  • 0-3 хүртэлх насны хүүхэд асарсны тэтгэмжийн хэмжээг сард 50.000 төгрөг,
  • Ихэр хүүхдийн тэтгэмжийн хэмжээг нэг удаа хүүхэд тус бүрт 1.000.000  төгрөг,
  • 3 болон түүнээс дээш ихэр хүүхдэд олгох тэтгэмжийн хэмжээг нэг удаа хүүхэд тус бүрт 3.000.000  төгрөг байна.

Жирэмсний таван сартайгаас эхлэн хүүхэд төрүүлэх хүртэлх хугацааны, төрүүлсэн 0-3 хүртэлх насны хүүхдээ асарч байгаа эх, эсхүл эцэг хүүхэд асарсны тэтгэмж болон дөрөв хүртэлх насны ихэр хүүхэдтэй эх, эсхүл эцэг нэг удаа авах тэтгэмжийн хэмжээг Засгийн газар тогтооно.

Харин 0-18 хүртэлх насны гурав болон түүнээс дээш хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт олгох тэтгэмжийн хэмжээ хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцүү байна.

no Банк, санхүүгийн байгууллага жирэмсний таван сартайгаас эхлэн хүүхэд төрүүлэх хүртэлх хугацааны тэтгэмжийг барьцаалан зээл олгохыг хориглоно.

Төрүүлсэн 0-3 хүртэлх насны хүүхдээ асарч байгаа эх, эсхүл эцэг тэтгэмж авч байхдаа буюу хүүхдээ гурван нас хүрэхээс өмнө ажилд орсон тохиолдолд тэтгэмжийг хүүхдээ асарч байгаа эх, эсхүл эцэгт олгоно.


http://e-khutuch.mn/guide/print/35/346/decide_order