ЭРХ ЗҮЙН ХӨТӨЧ

Нийгмийн халамж үйлчилгээ Эх, эцэг, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт олгох тэтгэмж

Эх, эцэг, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай гэдэг нь жирэмсэн эх, 0-3 хүртэлх насны хүүхдээ асарч байгаа эх, дөрөв хүртэлх насны ихэр хүүхэдтэй эх, эцэг, гурав болон түүнээс дээш хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт үр хүүхдээ эрүүл саруул, өсгөн хүмүүжүүлж, амьжиргааны түвшинг дээшлүүлэх зорилгоор улсаас олгож буй мөнгөн хөрөнгийг хэлнэ.

Асуудлыг шийдвэрлэх байгууллага

Нийгмийн халамжийн тухай хууль, “Эх, эцэг, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай хууль”-ийн дагуу иргэн та тэтгэмж тогтоолгон авах хүсэлтийг сум, хорооны нийгмийн ажилтан хүлээн авч зохих шатны байгууллагад шилжүүлэн өгнө.

  1. Жирэмсний таван сартайгаас эхлэн хүүхэд төрүүлэх хүртэлх хугацаанд эх сар бүр тэтгэмж авах эрхтэй.
  2. Төрүүлсэн 0-3 хүртэлх насны хүүхдээ асарч байгаа эх, эсхүл эцэг сар бүр хүүхэд асарсны тэтгэмж авах эрхтэй.
  3. Дөрөв хүртэлх насны ихэр хүүхэдтэй эх, эсхүл эцэг нэг удаа тэтгэмж авах эрхтэй.
  4. 0-18 хүртэлх насны гурав болон түүнээс дээш хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэг улирал бүр тэтгэмж авах эрхтэй бөгөөд хүүхдийн тоонд төрүүлсэн болон үрчлэн авсан, асран хамгаалж, харгалзан дэмжиж байгаа хүүхдийг хамааруулна.

http://e-khutuch.mn/guide/print/35/346/decide_org