ЭРХ ЗҮЙН ХӨТӨЧ

Эрх зүйн маргааныг арбитрын журмаар шийдвэрлэх ажиллагаа Арбитрын журмаар маргаан шийдвэрлэх

Шүүхэд тусгайлан харьяалуулснаас бусад, арбитрын хэлэлцээрт тусгасан аливаа маргааныг арбитрын журмаар шийдвэрлэнэ. Арбитрын журмаар шийдвэрлэх эрх зүйн маргаанд гэрээний буюу гэрээний бус харилцаанаас үүссэн бүхий л харилцаа хамаарна. Маргааныг арбитрын журмаар шийдвэрлүүлэх боломж нь талуудын гэрээний үндсэн зарчим, чөлөөт байдал, итгэл үнэмшлийг хамгаалах тохиролцооны дагуу хэрэг хянан шийдвэрлэгдэнэ.

Асуудлыг шийдвэрлээгүй тохиолдолд гомдол гаргах

Талууд арбитрын харьяаллын талаар гаргасан арбитрын бүрэлдэхүүний шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор шүүхэд гомдол гаргаж болох ба тухайн шүүхийн шийдвэр эцсийн шийдвэр байна.

Талууд арбитрын үндсэн шийдвэрийг хүлээн авснаас хойш, эсхүл Арбитрын үндсэн шийдвэрт засвар оруулах, тайлбарлах, нэмэлт шийдвэр гаргах талаар гаргасан хүсэлтийг шийдвэрлэснээс хойш дотоодын арбитрын ажиллагааны хувьд 30 хоногийн дотор, олон улсын арбитрын ажиллагааны хувьд 90 хоногийн дотор Арбитрын шийдвэрийг хүчингүй болгуулах тухай өргөдлийг шүүхэд гаргана.


http://e-khutuch.mn/guide/print/37/303/complain