ЭРХ ЗҮЙН ХӨТӨЧ

Эрх зүйн маргааныг арбитрын журмаар шийдвэрлэх ажиллагаа Арбитрын журмаар маргаан шийдвэрлэх

Шүүхэд тусгайлан харьяалуулснаас бусад, арбитрын хэлэлцээрт тусгасан аливаа маргааныг арбитрын журмаар шийдвэрлэнэ. Арбитрын журмаар шийдвэрлэх эрх зүйн маргаанд гэрээний буюу гэрээний бус харилцаанаас үүссэн бүхий л харилцаа хамаарна. Маргааныг арбитрын журмаар шийдвэрлүүлэх боломж нь талуудын гэрээний үндсэн зарчим, чөлөөт байдал, итгэл үнэмшлийг хамгаалах тохиролцооны дагуу хэрэг хянан шийдвэрлэгдэнэ.

Асуудлыг шийдвэрлэх байгууллага

Монголын худалдаа аж үйлдвэрийн танхимын дэргэдэх Монголын Олон Улсын ба Үндэсний Арбитр байна. Монголын Олон Улсын ба Үндэсний Арбитр нь өөрийн үйл ажиллагаагаараа дотоодод төдийгүй олон улсад хүлээн зөвшөөрөгдөн танигдаж, олон улсын 20 гаруй арбитрын байгууллагуудтай байнгын хамтын ажиллагаатай ажиллаж, Монгол Улсын 21 аймагт салбар арбитраа байгуулан нийт 135 арбитрчид хэрэг маргааныг хянан шийдвэрлэж байна.

Монголын Олон Улсын ба Үндэсний Арбитр нь Монгол Улсад арбитрын үйл ажиллагааг сурталчлах, хөгжүүлэх, дэлгэрүүлэх, арбитрын ажиллагааны талаар судалгаа, эрдэм шинжилгээний ажил явуулах, давтан сургах мэргэшүүлэх, дотоод гадаадын байгууллагуудтай хамтын ажиллагаа явуулах, гадаад улс оронд төлөөлөх зэрэг бүхий л үйл ажиллагааг явуулж байгаа цорын ганц арбитр юм.


http://e-khutuch.mn/guide/print/37/303/decide_org