ЭРХ ЗҮЙН ХӨТӨЧ

Нийгмийн даатгал Хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж

Хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж гэдэг нь ердийн болон ахуйн ослын улмаас хөдөлмөрлөх чадвараа алдсан тохиолдолд нийгмийн даатгалын сангаас нэг удаа олгох мөнгөн хөрөнгийг хэлнэ.

Асуулт 1. Тэтгэмжийн даатгалын сангаас хөдөлмөрийн чадвараа  түр алдсаны тэтгэмж авах эрх хэрхэн үүсдэг вэ?

Ердийн өвчин, ахуйн ослын улмаас хөдөлмөрийн чадвараа түр хугацаагаар алдахаас өмнө 3, түүнээс дээш сарын хугацаагаар тэтгэмжийн даатгалын шимтгэл төлж ажилласан даатгуулагч хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж авах эрх үүсдэг.

Асуулт 2. Ямар болзол нөхцөлийг хангасан даатгуулагч хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж авах вэ?

Ердийн өвчин, ахуйн ослын улмаас хөдөлмөрийн чадвараа түр хугацаагаар алдахаас өмнө 3 ба түүнээс дээш сарын хугацаанд тэтгэмжийн даатгалын шимтгэл төлсөн даатгуулагч хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж авах эрхтэй.

Асуулт 3. Хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмжийг хэрхэн тооцож олгодог вэ?

Хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмжийг даатгуулагчийн шимтгэл төлж ажилласан хугацааг харгалзан түүний сүүлийн бүтэн ажилласан гурван сарын хөдөлмөрийн хөлс, орлогоос дор дурдсан хувь хэмжээгээр бодож олгоно. Үүнд:

д/д

Шимтгэл төлж ажилласан хугацаа /жилээр/

Тэтгэмж бодох хувь хэмжээ /хувиар/

1.

5 хүртэл жил ажилласан

45

2.

5-14 жил

55

3.

15 ба түүнээс дээш жил

75

Хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмжийг ажлын өдрөөр тооцож олгоно.


http://e-khutuch.mn/guide/print/4/14/faq