ЭРХ ЗҮЙН ХӨТӨЧ

Нийгмийн даатгал Ажилгүйдлийн тэтгэмж

Ажилгүйдлийн тэтгэмж гэдэг нь даатгуулагч нь ажилгүй болох үед ажилгүйдлийн даатгалын сангаас олгох мөнгөн хөрөнгө юм.

Хуулийн зохицуулалт

Монгол улсын Үндсэн хууль-ийн хоёрдугаар бүлэг, арван гурав дугаар зүйлийн 5 дахь хэсэгт өндөр наслах, хөдөлмөрийн чадвар алдах, хүүхэд төрүүлэх, асрах болон хуульд заасан бусад тохиолдолд эд, мөнгөний тусламж авах эрхтэй гэж заасан байдаг.

Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хууль-ийн 2 дугаар зүйл. Ажилгүйдлийн тэтгэмж авах  эрхийн тухай зохицуулсан заалт байдаг. Энэ заалтад нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр авах эрх бүхий этгээдийг заасан байдаг. Үүнд: 

1. Даатгуулагч ажилгүйдлийн даатгалын шимтгэлийг ажилгүй болохоосоо өмнө 24 сараас доошгүй хугацаанд, үүнээс сүүлийн 9 сард нь тасралтгүй төлсөн нөхцөлд ажилгүйдлийн тэтгэмж авах, мэргэжлийн сургалтад хамрагдах эрх анх үүснэ.

2. Урьд нь ажилгүйдлийн тэтгэмж авсан даатгуулагч ажилгүйдлийн даатгалын шимтгэл 12 сар төлсөн нөхцөлд тэтгэмж авах, мэргэжлийн сургалтад хамрагдах эрх нь дахин үүснэ.

Таны судалсан байвал зохих хууль бусад эрх зүйн акт

  • Монгол Улсын Үндсэн хууль (1992 он) ЭНД дарж үзнэ үү.
  • Нийгмийн даатгалын тухай хууль (1994 он) ЭНД дарж үзнэ үү
  • Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хууль (1994 он) ЭНД дарж үзнэ үү
  • Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хууль (1994 он) ЭНД дарж үзнэ үү
  • Монгол улсын иргэний хууль (2002 он) ЭНД дарж үзнэ үү
  • Хөдөлмөрийн тухай хууль (2021 он) ЭНД дарж үзнэ үү
  • Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай (2015 он) ЭНД дарж үзнэ үү
  • Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай (1994 он) ЭНД дарж үзнэ үү
  • Тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны тухай (1999 он) ЭНД дарж үзнэ үү
  • Нийгмийн даатгалын тухай хуулиудыг хэрэглэх журмын тухай (1994 он) ЭНД дарж үзнэ үү
  • Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай (2017 он) ЭНД дарж үзнэ үү
Асуудлыг шийдвэрлэх байгууллага

Ажилгүйдлийн тэтгэмж авахыг хүссэн иргэн тодорхой нөхцөл болзлыг хангасны үндсэн дээр, шаардлагатай бичиг баримтыг бүрдүүлэн харьяа сум дүүргийн нийгмийн даатгалын байгууллага, нийгмийн даатгалын ажилгүйдлийн тэтгэмж хариуцсан нийгмийн даатгалын байцаагчид хандаж ажилгүйдлийн тэтгэмж авах эрх үүснэ.

Нийгмийн даатгалын байгууллага дараах үндсэн чиг үүргийг хэрэгжүүлнэ:

  • нийгмийн даатгалын тухай хууль тогтоомжийн биелэлтийг зохион байгуулах;
  • нийгмийн даатгалын санг бүрдүүлж, орлого, зарлагын гүйцэтгэлийг хангах;
  • нийгмийн даатгалын сангаас тухайн төрлийн тэтгэвэр, тэтгэмжийг цаг тухайд нь олгох ажлыг зохион байгуулж, үйлчилгээг сайжруулах;
  • улсын нийгмийн даатгалын тогтолцоо, үйл ажиллагаа, түүний арга хэлбэрийг боловсронгуй болгох талаар судалгаа хийх, санал боловсруулж шийдвэрлэх буюу эрх бүхий байгууллагад уламжлан шийдвэрлүүлэх;
  • доод шатны байгууллагынхаа үйл ажиллагаанд хяналт тавих;
  • хууль тогтоомжид заасан бусад чиг үүрэг

Нийгмийн даатгалын байцаагчийн эрх, хариуцлага

Нийгмийн даатгалын байгууллагад 2-оос доошгүй жил ажиллаж мэргэшсэн, мэргэжлийн өндөр зэрэгтэй нийгмийн даатгалын байгууллагын ажилтанд нийгмийн даатгалын төв байгууллагын саналыг үндэслэн нийгмийн даатгалын асуудал хариуцсан Засгийн газрын гишүүний шийдвэрээр нийгмийн даатгалын байцаагчийн эрх олгоно.

Нийгмийн даатгалын байцаагч дараах эрх эдэлнэ:

  • шимтгэл оногдуулах, төлөхтэй холбогдсон данс бүртгэл, тайлан тэнцэл болон санхүүгийн бусад баримтад хяналт шалгалт хийх, тайлбар, лавлагаа гаргуулж авах;
  • зөвхөн нийгмийн даатгалын хяналт шалгалтад шаардагдах магадлагаа, баримтын хуулбарыг ажил олгогчийн харилцагч банк, санхүүгийн байгууллагаас үнэ төлбөргүй гаргуулах;
  • шимтгэл оногдох орлого нуусныг гэрчлэх баримтыг ажил олгогч болон даатгуулагчаас Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу түр хугацаагаар хураан авах, хуулбарлах;
  • тогтоосон хугацаанд төлөөгүй шимтгэл болон нөхөн ногдуулсан шимтгэл, алданги, хүү, торгуулийг шимтгэл төлөгчөөс үл маргах журмаар гаргуулах;
  •  ажил олгогч болон даатгуулагчид холбогдох хуульд заасан хариуцлага хүлээлгэх;
  • даатгуулагч, ажил олгогч хууль бус үйл ажиллагаа явуулж байгааг албан үүргээ гүйцэтгэх явцад илрүүлэн холбогдох байгууллагад мэдэгдэх.
  • байгууллага, аж ахуйн нэгжийн ажлын байр, ажиллагчдын тоог цалингийн сан, төлсөн шимтгэлийн тооцоотой тулган шалгах;
  • ажиллагчдын тоог дарагдуулсан, хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй ажиллуулсан, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс доогуур цалин олгож байсан болон нийгмийн даатгалын шимтгэлийг төлөөгүйгээс өр үүсгэсэн, ажиллагчдын төлсөн шимтгэлийг нийгмийн даатгалын санд хугацаанд нь оруулаагүй зэрэг зөрчил гаргасан албан тушаалтанд хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээлгэх, шаардлагатай бол хуулийн байгууллагад асуудал тавьж шийдвэрлүүлэх;
  • Шимтгэл төлөхтэй холбогдсон хууль бус үйл ажиллагааг нуух, шимтгэлийн орлогыг хувийн зорилгод ашиглах, хээл хахууль авах, “ёс зүйн хэм хэмжээ зөрчих, мэдээллийн нууц задруулах, эрхээ хэтрүүлэх зэргээр албан үүргээ зохих ёсоор биелүүлээгүй нийгмийн даатгалын байцаагчид хууль тогтоомжид заасан сахилгын, захиргааны, эд хөрөнгийн болон эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.
Асуудлыг шийдвэрлэх дараалал

Ажилгүйдлийн тэтгэмж авах эрх бүхий даатгуулагч:

ДААТГУУЛАГЧИЙН АЖИЛГҮЙДЛИЙН ТЭТГЭМЖ АВАХ ЭРХ

Даатгуулагч нь дараах болзлыг хангасан тохиолдолд ажилгүйдлийн тэтгэмж авах эрх анх үүснэ.

  • Ажилгүйдлийн даатгалын шимтгэлийг ажлаас чөлөөлсөн тухай шийдвэр гарахаас өмнө 24 сараас доошгүй хугацаанд төлсөн байх
  • Үүнээс сүүлийн 9 сард нь шимтгэлийг тасралтгүй төлсөн байх.

Энэ 2 болзлыг зэрэг хангаж ажилласан даатгуулагч ажилгүйдлийн тэтгэмж авах эрхтэй.

Урьд нь ажилгүйдлийн тэтгэмж авсан даатгуулагч ажилгүйдлийн даатгалын шимтгэлийг 12 сараас доошгүй хугацаагаар төлсөн нөхцөлд тэтгэмж авах эрх нь дахин үүснэ.

Дээрх болзлыг хангасан даатгуулагч ажилгүйдлийн тэтгэмж авах эрх үүсэх ба шаардлагатай бичиг баримтыг бүрдүүлэн харьяа сум, дүүргийн нийгмийн даатгалын байгууллага, нийгмийн даатгалын ажилгүйдлийн тэтгэмж хариуцсан нийгмийн даатгалын байцаагчид хандаж ажилгүйдлийн тэтгэмж авах тухай хүсэлт гарган ажилгүйдлийн тэтгэмж авна.

АЖИЛГҮЙДЛИЙН ТЭТГЭМЖ АВАХАД БҮРДҮҮЛЭХ БИЧИГ БАРИМТ

  • Тэтгэмж авах тухай өргөдөл /бэлэн загварыг ашиглана
  • Иргэний үнэмлэх, түүний хуулбар
  • Нийгмийн даатгалын дэвтэр
  • Ажлаас халсан тухай шийдвэр
  • Ажилгүй болсноо хөдөлмөрийн байгууллагад бүртгүүлсэн тухай мэдэгдэх хуудас

АЖИЛГҮЙДЛИЙН ТЭТГЭМЖ ОЛГОХ ХУГАЦАА

Даатгуулагчид ажилгүйдлийн тэтгэмжийг эрүүл мэнд, нийгмийн даатгалын байгууллагад бүртгүүлсний дараагийн өдрөөс эхлэн ажлын 76 өдрийн хугацаанд олгоно.

Ажилгүйдлийн даатгалын сангаас даатгуулагчид дор дурдсан тэтгэмж, зардлыг олгоно Үүнд:

  • Ажилгүйдлийн тэтгэмж
  • Мэргэжил олгох, давтан сургалтад хамруулахтай холбогдсон зардал

 

ДААТГУУЛАГЧИЙН МЭРГЭЖЛИЙН СУРГАЛТАД ХАМРАГДАХ ЭРХ

АЖИЛГҮЙДЛИЙН ТЭТГЭМЖИЙГ БУЦААН ТӨЛҮҮЛЭХ

Даатгуулагчийн хууль бусаар ажлаас халагдсаныг шүүхээс тогтоож, түүний ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн олгож, ногдох нийгмийн даатгалын шимтгэлийг ажил олгогч нь Нийгмийн даатгалын тухай хуульд заасан хувь хэмжээгээр тооцож зохих санд төлсөн тохиолдолд тухайн даатгуулагчийн ажилгүй байх хугацаанд авсан ажилгүйдлийн тэтгэмжийг санд буцаан төлүүлж, тооцоо хийнэ.

Ажилгүйдлийн тэтгэмж авах болзол хангасан даатгуулагч ажилгүй болсноос хойш 6 сарын дотор мэргэжил олгох болон давтан сургалтад хамрагдвал сургалтын зардлыг нь ажилгүйдлийн даатгалын сангаас санхүүжүүлнэ.

Асуудлыг шийдвэрлэх хугацаа

Даатгуулагч ажил олгогчтой хууль тогтоомжийн дагуу тооцоо хийж дууссаны дараа ажилгүйдлийн тэтгэмж авах, мэргэжлийн сургалтад хамрагдах өргөдлөө хуульд заасан холбогдох баримт бичгийн хамт оршин суугаа нутаг дэвсгэрийнхээ хөдөлмөр эрхлэлтийн алба,  уг алба байхгүй бол нийгмийн даатгалын байгууллагад гаргана.

Хөдөлмөр эрхлэлтийн алба буюу нийгмийн даатгалын байгууллага нь ажилгүйдлийн тэтгэмж олгох, мэргэжлийн сугалтанд хамруулах асуудлыг өргөдөл, холбогдох баримт бичгийг хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор хянан шийдвэрлэнэ.

Асуудлыг шийдвэрлээгүй тохиолдолд гомдол гаргах

Иргэн та нийгмийн даатгалын байгууллага, албан тушаалтны гаргасан шийдвэрт санал нийлэхгүй гомдолтой гэж үзвэл Захиргааны ерөнхий хуулийн 92-р зүйл Захиргааны актад гомдол гаргах 92.1; 92.2 дахь хэсэгт заасны дагуу гомдол гаргах эрхтэй.

Иргэн та гомдол гаргахдаа тухайн захиргааны актыг гаргасан байгууллагын дээд шатны захиргааны байгууллага, ажилтан албан хаагчид эсхүл гомдол хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагад гаргана.

Хэрэв таны гаргасан гомдлыг дээд шатны байгууллага, ажилтан албан хаагч хүлээн авахаас татгалзсан эсхүл үндэслэлгүй байна гэж үзвэл Захиргааны хэргийн шүүхэд харьяаллын дагуу хандах бүрэн эрхтэй.

Асуулт 1. Ажилгүйдлийн  тэтгэмж гэж юу вэ?

Даатгуулагч ажилгүй болох үед ажилгүйдлийн даатгалын сангаас олгох мөнгөн хөрөнгө юм.

Ажилгүйдлийн даатгалд заавал даатгуулах хэлбэрээр даатгуулна.

Заавал даатгуулагч - 0,2

Ажил олгогч - 0,2 хувиар тооцож цалин хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос нийгмийн даатгалын шимтгэл төлнө.

Асуулт 2. Ажилгүйдлийн тэтгэмж авах, мэргэжлийн сургалтад хамрагдах эрх

Даатгуулагч  ажилгүйдлийн даатгалын шимтгэлийг ажилгүй болохоосоо өмнө 24 сараас доошгүй хугацаанд, үүнээс сүүлийн 6 сард нь тасралтгүй төлсөн нөхцөлд ажилгүйдлийн тэтгэмж авах эрх анх үүснэ.

Урьд нь ажилгүйдлийн тэтгэмж авсан даатгуулагч ажилгүйдлийн даатгалын шимтгэл 6 сар төлсөн нөхцөлд тэтгэмж авах эрх нь дахин үүснэ.

Хөдөлмөр эрхлэлтийн алба нь ажилгүйдлийн тэтгэмж авах болзол хангасан даатгуулагчийн хүсэлтээр түүнийг ажилгүй болсноос хойшхи 3 сарын дотор мэргэжил олгох болон давтан сургалтад хамруулж, сургалтын зардлыг ажилгүйдлийн даатгалын сангаас санхүүжүүлнэ.

Асуулт 3. Ажилгүйдлийн тэтгэмж олгох хугацаа

Даатгуулагчид ажилгүйдлийн тэтгэмжийг Хөдөлмөрийн хуульд зааснаар ажлаас халагдсаны тэтгэмж авч байгаа бол түүнийг авч дууссаны дараагийн өдрөөс, хэрэв ажлаас халагдсаны тэтгэмж олгогдоогүй бол бүртгүүлсний дараагийн өдрөөс тус тус эхлэн ажлын 76 өдөр дуустал олгоно.

Хөдөлмөр эрхлэлтийн алба буюу нийгмийн даатгалын байгууллага нь ажилгүйдлийн тэтгэмж олгох, мэргэжлийн сургалтад хамруулах асуудлыг өргөдөл, холбогдох баримт бичгийг хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор хянан шийдвэрлэнэ.

Даатгуулагч мэргэжлийн сургалтад хамрагдах, ажилгүйдлийн тэтгэмж тогтоолгоход дараах баримт бичгийг бүрдүүлнэ.

  • Өргөдөл
  • Нийгмийн даатгалын дэвтэр
  • Ажлаас халсан тухай шийдвэр

Асуулт 4. Ажилгүйдлийн тэтгэмжийг ажилгүй хүн бүр авах уу?

Ажилгүй хүн бүр авахгүй. Даатгуулагч ажилгүйдлийн даатгалын шимтгэлийг ажилгүй болохоос өмнө 24 сараас доошгүй хугацаанд үүнээс сүүлийн 6 сард нь тасралтгүй төлсөн нөхцөлд ажилгүйдлийн тэтгэмж авах эрх анх үүснэ.

Асуулт 5. Ажилгүйдлийн тэтгэмжийг хэдийнээс эхэлж өгдөг болсон бэ?

Ажилгүйдлийн тэтгэмж нь Олон улсын Хөдөлмөрийн байгууллагын конвенцийн заалтад нийцүүлэн Монгол Улсад 1995 оноос хойш бий болсон даатгалын шинэ төрөл юм. Ажилгүйдлийн даатгалын сангаас 1997 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс ажилгүйдлийн тэтгэмж олгож эхэлсэн.

Асуулт 6. Ажилгүйдлийн тэтгэмжийг хаанаас авах вэ?

Ажилгүйдлийн тэтгэмжийг оршин суугаа газрынхаа харьяа хөдөлмөр, халамжийн үйлчилгээний алба ажилтан-аас авна.

Асуулт 7. Ажилгүйдлийн тэтгэмж авахын тулд даатгуулагч ямар бэлтгэл хийх шаардлагатай вэ?

Ажилгүй болсон даатгуулагч ажлаас халагдсаны дараа 14 хоногийн дотор хөдөлмөр, халамжийн үйлчилгээний алба ажилтанд холбогдох баримт, бичгийн хамт бүрдүүлнэ.

Асуулт 8. Ямар баримт бичиг бүрдүүлэх вэ?

Дараах бичиг, баримтыг бүрдүүлнэ. Үүнд:

  • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний алба ажилтны баталсан маягтын дагуу гаргасан өргөдөл,
  • Нийгмийн даатгалын дэвтэр сар бүрийн хөдөлмөрийн хөлс шимтгэл төлөлт, ажилд авсан болон халагдсан тушаалыг бичүүлж, тамга тэмдгээр баталгаажуулж, шилжилт хөдөлгөөн хийгдсэн
  • Ажлаас халсан тухай шийдвэр зэргийг бүрдүүлнэ.

http://e-khutuch.mn/guide/print/4/17/all