ЭРХ ЗҮЙН ХӨТӨЧ

Нийгмийн даатгал Нийгмийн даатгалын сайн дурын даатгал

Хөдөлмөрийн гэрээ, ажил гүйцэтгэх гэрээ болон хөлсөөр ажиллах гэрээ байгуулан ажиллаж байгаагаас бусад иргэн сайн дурын даатгалд хамрагдаж болно.

Сайн дураар даатгуулагч нийгмийн даатгалын шимтгэлээ нөхөн төлж болох уу?

Болохгүй. Зөвхөн нийгмийн даатгалын байгууллагатай гэрээ байгуулсан сараас эхлэн гэрээгээр тохиролцсон хугацаанд шимтгэлээ төлнө.

Иргэд нийгмийн даатгалд сайн дураар даатгуулахдаа шимтгэл төлөх сарын орлогоо ямар журмаар тодорхойлох вэ?

Нийгмийн даатгалд сайн дураар даатгуулах иргэд эрүүл мэнд, нийгмийн даатгалын байгууллагатай тохиролцон хоёр талын гэрээ байгуулах бөгөөд гэрээнд шимтгэл тооцох сарын орлого, шимтгэл төлөх хугацаагаа тодорхой тусгаж өгнө.
Шимтгэл тооцох сарын орлогын доод хэмжээ нь Засгийн газрын баталсан тухайн үед мөрдөж байгаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс багагүй байна.

Шимтгэл тооцох сарын орлогын дээд хэмжээ тухайн үед мөрдөж байгаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлснээс ихгүй байна.


http://e-khutuch.mn/guide/print/4/19/advice