ЭРХ ЗҮЙН ХӨТӨЧ

Цэргийн алба Цэргийн дүйцүүлэх алба хаах

Цэргийн дүйцүүлэх алба нь биеэр дүйцүүлэх болон мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хаах гэсэн хэлбэртэй.

Асуудлыг шийдвэрлэх дараалал

Цэргийн албаны тухай хуулийн 30 дугаар зүйлд зааснаар

  • Цагдаа, тагнуул, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, шүүхийн шинжилгээний албанд цэрэгт бүртгэлтэй мэргэжлээр хоёроос дээш жил алба хаасан төрийн тусгай алба хаагчийг цэргийн албыг биеэр дүйцүүлэн хаасанд тооцож, цэргийн нэгдүгээр зэргийн бэлтгэл үүрэгтнээр бүртгэнэ.
  • Захиргааны санаачилгаар буюу өөрийн хүсэлтээр алслагдсан сум, сум дундын болон багийн эмнэлэгт эмч, сум, багийн сургуульд багшаар гурван жил ажилласан иргэнийг цэргийн дүйцүүлэх албыг хаасанд тооцож, цэргийн хоёрдугаар зэргийн бэлтгэл үүрэгтнээр бүртгэнэ.

Дээрх 2 тохиолдолд иргэний дүйцүүлэх алба хаасан хугацааг анх шийдвэр гарсан өдрөөс эхлэн тооцож хугацаа дуусмагц цэргийн бүртгэлд авна.


http://e-khutuch.mn/guide/print/42/401/decide_order