ЭРХ ЗҮЙН ХӨТӨЧ

Цэргийн алба Цэргийн дүйцүүлэх алба хаах

Цэргийн дүйцүүлэх алба нь биеэр дүйцүүлэх болон мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хаах гэсэн хэлбэртэй.

Асуудлыг шийдвэрлэх байгууллага

Цэргийн албыг биеэр дүйцүүлэн хаах журмын 2 дугаар зүйлд зааснаар иргэн цэргийн албыг биеэр дүйцүүлэн хаах хүсэлтээ сум, хорооны Засаг даргаар уламжлан харьяалагдах аймаг, дүүргийн цэрэг татлагын товчоонд гаргана. 

Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн Засаг дарга цэргийн бүртгэлийг хөтлөх, цэрэг татах, цэргийн албанд гэрээгээр элсүүлэх, дүйцүүлэн хаалгах ажлыг зохион байгуулна.


http://e-khutuch.mn/guide/print/42/401/decide_org