ЭРХ ЗҮЙН ХӨТӨЧ

Даатгалын төрөл ангилал Даатгалын гэрээ

Даатгалын гэрээ нь даатгуулагчийн зүгээс даатгагчид даатгалын хураамж төлөх, даатгагчийн зүгээс даатгалын тохиолдол бий болсон нөхцөлд даатгуулагчид даатгалын нөхөн төлбөр олгох харилцааг зохицуулдаг гэрээ юм.

Хуулийн зохицуулалт

Даатгалын гэрээгээр даатгагч нь даатгалын тохиолдол бий болоход даатгуулагчид учирсан хохирол буюу хэлэлцэн тохирсон даатгалын нөхөн төлбөрийг төлөх, даатгуулагч нь даатгалын хураамж төлөх үүргийг тус тус хүлээнэ.

Даатгалын тухай (шинэчилсэн найруулга) хуулийн 9, 10-р зүйлд зааснаар даатгуулагч, даатгагч нь дараах эрх эдэлж, үүрэг хүлээнэ.

Даатгагчийн эдлэх эрх, хүлээх үүрэг:

  • Даатгалын тухай хуульд заасан дараах  үндэслэлийн дагуу даатгалын нөхөн төлбөрийг бүрэн буюу хэсэгчлэн олгохоос татгалзах; Үүнд:

  1. Даатгуулагч санаатайгаар хохирол учруулсан буюу даатгалын тохиолдол бий болох нөхцөл, орчныг бүрдүүлсэн;

  2. Даатгуулагч даатгалын зүйлийн талаар даатгагчид худал мэдээлсэн, хуурамч бичиг баримт бүрдүүлсэн нь тогтоогдсон;

  3. Даатгалын гэрээнд зааснаас бусад шалтгаанаар хохирол гарсан;

  4. Гарсан хохирлыг даатгуулагч буруутай этгээдээр нөхөн төлүүлсэн;

  5. Хууль тогтоомжид заасан бусад үндэслэл.

  • Даатгуулагчийн эрх, үүрэг нь шинэ эзэмшигчид шилжих тохиолдолд даатгагч гэрээнд өөрчлөлт оруулах саналыг шинэ эзэмшигчид тавих;

  • Даатгуулагч хууль болон гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд гэрээг цуцлах, эсхүл түүнд өөрчлөлт оруулахыг шаардах;

  • Даатгалын тохиолдол болсон үед нөхөн төлбөрийг хууль болон гэрээгээр тохиролцсон хугацаа, хэмжээнд олгох;

  • Даатгалын баталгааг гэрээнд заасан хугацаанд даатгуулагчид олгох;

  • Даатгалын хууль тогтоомж, гэрээний нөхцөлийг даатгуулагчид танилцуулах;

  • Монгол Улсын хуулиар зөвшөөрснөөс бусад нөхцөлд даатгуулагчийн талаархи мэдээ, материалын нууцыг задруулахгүй байх;

  • Даатгалын эрсдэлийн улмаас учирч болох хохирлын хэмжээг багасгах зорилгоор даатгуулагчийн авсан арга хэмжээний өртгийг даатгуулагчид нөхөн төлөх;

  • Даатгуулагч нас барсан тохиолдолд түүний эрх, үүргийг хууль ёсны буюу гэрээслэлээр өв залгамжлагчид нь шилжүүлэх;

  • Гэрээний хугацаанд

  •  даатгуулагч эрх зүйн чадамжгүй нь тогтоогдвол түүний эрх, үүргийг хэрэгжүүлэхийн тулд хууль ёсны асран хамгаалагчийг шүүхээр тогтоолгож, үйл ажиллагаанд нь хяналт тавих;

  • Санхүүгийн зохицуулах хорооноос тогтоосон журмын дагуу санхүүгийн тайлангийн хураангуйг хэвлэлд нийтлэх.

Даатгуулагчийн эдлэх эрх, хүлээх үүрэг:

  • Даатгалын тохиолдол болсон үед гэрээний нөхцөлийн дагуу нөхөн төлбөр олгохыг даатгагчаас шаардах;

  • Даатгагч хууль болон гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд гэрээг цуцлах, эсхүл түүнд өөрчлөлт оруулахыг шаардах;

  • Даатгуулагчийн эрх, үүрэг шинэ эзэмшигчид шилжих тохиолдолд шинэ эзэмшигч гэрээнд өөрчлөлт оруулах саналыг даатгагчид тавих;

  • Даатгалын хураамжийг хууль болон гэрээнд заасан хугацаанд даатгагчид төлөх;

  • Даатгалын зүйлийг эрсдэлээс урьдчилан сэргийлэх, даатгалын тохиолдол болсон үед хохирлыг багасгах зорилгоор бололцоотой арга хэмжээг авах, даатгагчид нэн даруй мэдэгдэх;

  • Даатгал хийлгэхтэй холбогдсон баримт материалыг даатгагчид үнэн зөв гаргаж өгөх.

Даатгалын ач холбогдол

  • Даатгалын гэрээ нь танд даатгалын компанид бага хэмжээний төлбөр (даатгалын хураамж) төлж, даатгуулсан зүйлд хохирол учирсан үед даатгалын нөхөн төлбөр авах замаар хохирлоо барагдуулах боломжийг олгодог.

  • Хүмүүс даатгал хийлгэх замаар өөрт тохиолдож болох гэнэтийн эрсдэлээс хамгаалж байдаг.

  • Гэнэтийн аливаа хохиролд бэлэн байхын тулд даатгуулсан байх шаардлагатай.

Таны судалсан байвал зохих хууль болон бусад эрх зүйн акт:

Даатгалын тухай (шинэчилсэн найруулга) хууль ЭНД дарж үзнэ үү.

Даатгалын мэргэжлийн оролцогчийн тухай хууль ЭНД  дарж үзнэ үү.

Даатгалын, даатгалын мэргэжлийн оролцогчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг авах хүсэлт гаргахад бүрдүүлэх баримт бичгийн жагсаалт болон даатгагч, даатгалын мэргэжлийн оролцогчид тавигдах шаардлага, дагаж мөрдөх үзүүлэлт ЭНД дарж үзнэ үү.

Асуудлыг шийдвэрлэх байгууллага

Даатгалтай холбоотой харилцааг Санхүүгийн зохицуулах хорооны ажлын албаны даатгалын газар шийдвэрлэх ба шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш ажлын 10 хоногийн дотор шүүхэд давж заалдаж болно.

Асуудлыг шийдвэрлэх дараалал
  1. Хувь хүн, хуулийн этгээд нь тусгай зөвшөөрөл авсан даатгагчтай даатгалын гэрээ байгуулна.

  2. Тусгай зөвшөөрөл аваагүй гадаадын даатгагчтай даатгалын гэрээ байгуулж болох бөгөөд гэрээ байгуулах тохиолдол бүрт Зохицуулах хорооноос зөвшөөрөл авна. 

    Даатгалын гэрээний загвар

     

    Улаанбаатар хот.                            Дугаар___                      20__ оны __-р сарын __

     

    Нэг

    талаас   “Даатгагч” ________________________________________________

                                                                      (даатгалын байгууллагын нэр)

         түүнийг ______________________________ үндсэн дээр төлөөлөн __________________________________________________________________

                                                     (албан тушаал, овог нэр)

    Нөгөө

    талаас  “Даатгуулагч” _____________________________________________

                                      (даатгуулагч үйлдвэрийн нэр эсвэл гэрээ байгуулагч иргэний овог нэр)

    түүнийг ___________________________________ үндсэн дээр төлөөлөн___________________________________________________________________

                                                    (албан тушаал, овог нэр)

    бид Монгол Улсын Иргэний хуулийн 431-444 дүгээр зүйлд заасныг үндэслэн дор дурьдсан гэрээ байгуулав. үүнд:

     

    1. Нийтлэг үндэслэл.

     

    1.1.Даатгуулагч нь өөрийн

    ________________________________________________________________

  3. (үнэ бүхий машин техник, тоног төхөөрөмж зэргийн нэрийг бичих)

  4. тэрчлэн гуравдахь этгээдийн өмнө хүлээх хариуцлага (цаашид хариуцлага гэнэ)-ыг заавал даатгуулах, Даатгагч нь уг даатгалыг хийх үүрэг хүлээв.

    1.2. Даатгагч,Даатгуулагч нь Монгол Улсын даатгалын үйл ажиллагаанд удирдлага болгох хууль тогтоомж, бусад баримт бичгийн (тэдгээрийн нэрийг бичих) заалтыг мөрдлөг болгоно.

     

    2. Даатгуулагчийн үүрэг.

     

    2.1. Даатгуулах эд зүйл, хариуцлагын даатгалын тодорхойлолтыг зохих журмын дагуу үйлдэж гэрээнд хавсаргав (1-р хавсралт).

    2.2. Даатгалын  хураамжийг  ____ оны __-р сарын __-ны өдрийн дотор Даатгагчид төлнө.

    2.3. Даатгалтай агаарын хөлгийн талаар Даатгагчаас шаардсан мэдээ материалыг цаг тухайд нь гаргаж өгнө.

     

    3. Даатгуулагчийн эрх.

     

    3.1. Даатгалтай эд зүйл, гуравдахь этгээдэд учирсан хохирлыг тогтоосон хугацааны дотор нөхүүлэх, энэ талаар нэхэмжлэх, шаардах.

    3.2. Даатгалын нөхцөл, үнэлгээ, хураамжийн хувь хэмжээний талаар нэмэгдэл тодруулалт шаардах.

     

     

    4. Даатгагчийн үүрэг.

     

    4.1. Даатгалтай эд зүйл, гуравдахь этгээдэд учирсан хохирлыг холбогдох акт материалыг бүрдүүлж ирүүлснээс хойш 30 хоногийн дотор Даатгуулагчид нөхөн олгоно.

     

     

    5. Даатгагчийн эрх.

     

    5.1. Гарсан хохирлыг газар дээр нь шалгах, эрх бүхий комиссоос хохирол гарсан шалтгаан, түүний хэмжээг тогтооход оролцох.

    5.2. Даатгалтай холбогдсон мэдээ материал шаардах.

    5.3. Зохих үндэслэл байвал тогтоосон журмын дагуу хохирлыг нөхөхөөс бүрэн буюу зарим хэмжээгээр татгалзах.

     

    6. Үнэлгээ, хураамж.

     

    6.1. Даатгуулах эд зүйл, хариуцлагын үнэлгээ, хураамжийн хэмжээ.      

     

    ¹

    үнэлгээ

    Хураамжийн

    Хувь

    дүн

     1.

     

     

     

     2.

     

     

     

     3.

     

     

     

     

    6.2. Даатгуулагчийн өөрөө хүлээх хариуцлагын хэмжээ.

    а)Даатгуулсан эд зүйл тус бүрээр: 

     

    ¹

    Нэр

    Дүн

    1.

     

    ам.доллар (төгрөг)

    2.

     

    ам.доллар (төгрөг)

    3.

     

    ам.доллар (төгрөг)

     

    б) Даатгуулагчийн өөрөө хүлээх хариуцлагын хэмжээг тусгай нөхцөлөөр даатгав.Үүнд: ______________________________________________________.

    6.3. Хариуцлагын даатгалын нэг удаагийн тохиолдлоор даатгагчийн хүлээх хариуцлагын дээд хэмжээ:

     

    ¹

    Нэг удаагийн тохиолдлоор

    Даатгуулсан тодорхой эд зүйлийн нэр

    Дүн

    1.

    Нийт дүнгээр

     

    ам.доллар (төгрөг)

    2.

      Холбогдох нэгжийн тоог ачих

     

    ам.доллар (төгрөг)

    3.

     

     

    ам.доллар (төгрөг)

     

    7. Маргааныг шийдвэрлэх

     

    7.1 Энэхүү гэрээнээс үүссэн болон холбогдон гарсан түүнчлэн уг гэрээг зөрчих, дуусгавар болгох, хүчингүй болгохтой холбоотой аливаа маргаантай асуудлыг  Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын дэргэдэх Монголын Үндэсний Арбитрт түүний Арбитрын Хэрэг Шийдвэрлэх Дүрмийн дагуу Монгол Улсад эцэслэн шийдвэрлүүлнэ

     

     

     

     

    Талуудын хууль ёсны хаяг:

     

    Даатгагч:

    хаяг, индекс:

    _______________________________________________________

    утас ___________________

    факс ___________________

    Тооцооны дансны дугаар ____

     

     

    Даатгуулагч:

    Овог, нэр, хаяг:

    ________________________________________________________

    Паспортын дугаар____________ Регистрийн дугаар_____________

     

                  Даатгагч:                                       Даатгуулагч:

                     ______________________                  _______________________

                           (гарын үсэг)                                     (гарын үсэг)

                               тэмдэг                                                     òýìäýã

     

     

Асуудлыг шийдвэрлэх хугацаа

Ердийн даатгалын буюу эд хөрөнгө, хариуцлагын даатгалын үйл ажиллагаа эрхэлж буй даатгалын компани даатгалын гэрээний хугацааг 1 жил хүртэл хугацаагаар тохиролцож болно. Урт хугацааны даатгалын компани даатгуулагчтай 1 жилээс дээш хугацаагаар тохирно.

Асуудлыг шийдвэрлээгүй тохиолдолд гомдол гаргах

Аливаа этгээд даатгалын үйл ажиллагаатай холбогдон гарсан маргааныг Зохицуулах хороонд тавьж шийдвэрлүүлэх бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш ажлын 10 хоногийн дотор шүүхэд давж заалдаж болно.

Арбитрын хэлэлцээртэй бол даатгалын үйл ажиллагаатай холбогдон гарсан маргааныг арбитрын журмаар шийдвэрлэнэ.

Маргааныг Арбитрын журмаар шийдвэрлэх тохиолдолд шүүхэд хамаарахгүй

Гэнэтийн осол, эмчилгээний даатгал: Аливаа гэнэтийн осол, гэмтлийн улмаас хүний амь нас, эрүүл мэндэд хохирол учрахад даатгагчаас даатгуулагч эсхүл даатгалын гэрээнд заасан эрх бүхий этгээдэд мөнгөн төлбөр төлөх нөхцөл бүхий даатгал. Үүнд хөдөлмөрийн чадвар алдахтай холбоотой эмнэлэг, мэс заслын зэрэг зардлын даатгал хамаарна.

Хөрөнгийн даатгал: Гал, ус, байгалийн болон бусад гэнэтийн аюул, ослын улмаас энэ жагсаалтын 1.3-1.8-д зааснаас бусад хөрөнгөнд хохирол учрахад даатгагчаас даатгалын гэрээнд заасан эрх бүхий этгээдэд мөнгөн төлбөр төлөх нөхцөл бүхий даатгал. Бэлэн мөнгөний болон зээлийн барьцаа хөрөнгийн даатгал энэ хэлбэрт хамаарна. Аливаа хариуцлагын даатгал хамаарахгүй.

Авто тээврийн хэрэгслийн даатгал: Авто тээврийн хэрэгслийг эзэмших, ашиглах үед тухайн тээврийн хэрэгсэлд хохирол учрахад даатгагчаас даатгалын гэрээнд заасан эрх бүхий этгээдэд мөнгөн төлбөр төлөх нөхцөл бүхий даатгал. Тээж яваа ачаа болон аливаа хариуцлагын даатгал хамаарахгүй.

Ачааны даатгал: Аливаа тээврийн хэрэгслээр тээвэрлэж буй ачаанд гэмтэл, хохирол учрахад даатгагчаас даатгалын гэрээнд заасан эрх бүхий этгээдэд мөнгөн төлбөр төлөх нөхцөл бүхий даатгал. Аливаа хариуцлагын даатгал хамаарахгүй.

Барилга угсралтын даатгал: Барилга угсралтын явцад гэнэтийн аюул ослын улмаас угсралт, цутгалт, өрлөгийн ажилд хохирол гарахад даатгагчаас даатгалын гэрээнд заасан эрх бүхий этгээдэд мөнгөн төлбөр төлөх нөхцөл бүхий даатгал. Угсралтын ажилд ашиглагдах машин, тоног төхөөрөмж,  түр сууцыг даатгуулж болох ба төсөвт өртөг дээр үнэлгээг нэмэгдүүлж даатгана. Аливаа хариуцлагын даатгал хамаарахгүй.

Газар тариалангийн даатгал: Гал, түймэр, үерийн ус зэрэг байгалийн болон бусад эрсдэлийн улмаас газар тариалангийн даатгалын тохиолдол учрахад даатгагч даатгалын гэрээнд заасан эрх бүхий этгээдэд мөнгөн төлбөр төлөх нөхцөл бүхий даатгал. Аливаа хариуцлагын даатгал хамаарахгүй.

Мал амьтдын даатгал: Аливаа осол, эрсдэлээр мал амьтан хорогдсоны улмаас даатгагч даатгалын гэрээнд заасан эрх бүхий этгээдэд мөнгөн төлбөр төлөх нөхцөл бүхий даатгал. Аливаа хариуцлагын даатгал хамаарахгүй.

Агаарын хөлгийн даатгал: Аливаа ослын улмаас агаарын хөлгийн их биед хохирол учрахад даатгагч даатгалын гэрээнд заасан эрх бүхий этгээдэд мөнгөн төлбөр төлөх нөхцөл бүхий даатгал. Агаарын хөлгийг өмчлөх, эзэмших, ашиглахтай холбоотой хариуцлагын даатгал болон бусад хариуцлагын даатгал, агаарын хөлөгт ачсан ачааны даатгал энэ хэлбэрт хамаарахгүй.

Авто тээврийн хэрэгслийн жолоочийн хариуцлагын даатгал :Авто тээврийн хэрэгслийг эзэмших, ашиглахтай холбоотой аливаа осол, гэмтлийн улмаас бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учруулсан нөхцөлд даатгагч даатгалын гэрээнд заасан эрх бүхий этгээдэд мөнгөн төлбөр төлөх нөхцөл бүхий даатгал.

Хариуцлагын даатгал: Аливаа этгээдийн санамсар болгоомжгүй буруутай үйлдлийн улмаас бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учрахад даатгагч даатгалын гэрээнд заасны дагуу эрх бүхий этгээдэд мөнгөн төлбөр төлөх нөхцөл бүхий энэ жагсаалтын 1.9, 1.15, 1.16-д зааснаас бусад хариуцлагын даатгал. Барилга угсралтын хариуцлагын даатгал үүнд хамаарна.

Санхүүгийн даатгал:

Санхүүгийн үйл ажиллагаатай холбоотой хохирол учрахад даатгагч даатгалын гэрээнд заасан эрх бүхий этгээдэд мөнгөн төлбөр төлөх нөхцөл бүхий даатгал. Бизнес тасалдлын даатгал үүнд хамаарна.

Зээлийн даатгал:

Ипотекийн даатгалаас бусад зээлдэгчийн амь нас, эрүүл мэндэд хохирол учрахад даатгагч даатгалын гэрээнд заасан эрх бүхий этгээдэд мөнгөн төлбөр төлөх нөхцөл бүхий даатгал. Үүнд өвчний улмаас хөдөлмөрийн чадвар алдагдахтай холбоотой эмнэлэг, эмчилгээ, мэс заслын зэрэг зардлаас бусад буюу зөвхөн зээл төлөх нөхцөл хамаарна. Зээлдэгч төлбөрийн чадваргүй болох эрсдэлийн даатгал, худалдааны зээл, хэрэглээний зээл, автомашины зээл, бизнесийн зээл, цалингийн зээл, зэрэг зээлийн даатгал энэ хэлбэрт хамаарна. Зээлийн барьцаа хөрөнгийн даатгал үүнд хамаарахгүй.

Итгэлцлийн даатгал:

Аливаа гэрээ, хэлцлээр хүлээсэн үүргээ зөрчигдсөнтэй холбоотой үүсэх алдагдал, зардлыг даатгагч даатгалын гэрээнд заасан эрх бүхий этгээдэд мөнгөн төлбөр төлөх нөхцөл бүхий даатгал. Гүйцэтгэлийн баталгааны даатгал /performance insurance/, чин шударгын баталгааны /fidelity guarentee insurance/ даатгал үүнд хамаарна.

Төмөр замын болон усан замын тээврийн хэрэгслийн даатгал: Төмөр замын ба усан замын тээврийн хэрэгслийг эзэмших, ашиглах үед тухайн тээврийн хэрэгсэлд хохирол учрахад даатгагч даатгалын гэрээнд заасан эрх бүхий этгээдэд мөнгөн төлбөр төлөх нөхцөл бүхий даатгал. Тээж яваа ачаа болон аливаа хариуцлагын даатгал хамаарахгүй.

Төмөр замын эсхүл усан замын тээврийн хэрэгслийг өмчлөх, эзэмших ашиглахтай холбоотой хариуцлагын даатгал: Төмөр замын эсхүл усан замын тээврийн хэрэгслийг эзэмших, ашиглахтай холбоотой аливаа осол, гэмтлийн улмаас бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учруулсан нөхцөлд даатгагч даатгалын гэрээнд заасан эрх бүхий этгээдэд мөнгөн төлбөр төлөх нөхцөл бүхий даатгал.

Агаарын хөлгийг өмчлөх, эзэмших, ашиглахтай холбоотой хариуцлагын даатгал :Агаарын тээврийн хэрэгслийг эзэмших, ашиглахтай холбоотой аливаа осол, гэмтлийн улмаас бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учруулсан нөхцөлд даатгагч даатгалын гэрээнд заасан эрх бүхий этгээдэд мөнгөн төлбөр төлөх нөхцөл бүхий даатгал.

Хугацаат амьдралын даатгал: Даатгуулагч зөвхөн даатгалтай хугацаанд нас барсан тохиолдолд даатгалын гэрээнд заасан эрх бүхий этгээдэд даатгагч мөнгөн төлбөр төлөх нөхцөл бүхий даатгал.

Насан туршийн даатгал: Даатгуулагч зөвхөн нас барсан тохиолдолд даатгалын гэрээнд заасан эрх бүхий этгээдэд даатгагч мөнгөн төлбөр төлөх нөхцөл бүхий даатгал.

Хуримтлалын даатгал: Даатгуулагч гэрээт хугацааны эцэст амьд байх болон тухайн хугацаанаас өмнө нас барах гэсэн нөхцөлүүдээр даатгуулагч, эсвэл гэрээнд заасан эрх бүхий этгээдэд даатгагч баталгаатай мөнгөн төлбөр төлөх хугацааг даатгал болон хөрөнгө оруулалтын хавсарсан даатгал. Гэрлэлтийн, сургалтын зардлын, орон сууцны хуримтлалын даатгал үүнд хамаарна.

Тэтгэврийн даатгал: Даатгалын гэрээгээр тохиролцсон хугацаанд даатгуулагчид тэтгэвэр буюу мөнгөн төлбөр төлөх нөхцөл бүхий даатгал.

Эрүүл мэндийн даатгал: Эрүүл мэндийн холбогдолтой зардлыг даатгалын гэрээгээр даатгуулагчид төлөх нөхцөл бүхий даатгал. Үүнд хөдөлмөрийн чадвар алдалтын даатгал хамаарна.

Аннуити даатгал: Даатгагч гэрээгээр тохиролцсон хугацаанд даатгуулагчид үечилсэн байдлаар тогтмол мөнгөн төлбөр төлөх нөхцөл бүхий даатгал.

Тайлбар: Даатгалын хэлбэр нь даатгалын бүтээгдэхүүнээс бүрдэх бөгөөд Даатгалын бүтээгдэхүүн гэдэгт даатгагчаас хэрэглэгчдэд санал болгож, худалдан борлуулж байгаа даатгалын үйлчилгээг ойлгоно. Жишээлбэл: Хүүхдийн гэнэтийн ослын даатгал нь гэнэтийн осол, эмчилгээний зардлын даатгалын хэлбэрт хамаарах даатгалын бүтээгдэхүүн юм.

Ажил олгогчтой хөдөлмөрийн гэрээ, ажил гүйцэтгэх гэрээ болон хөлсөөр ажиллах гэрээ байгуулан ажиллаж байгаагаас бусад иргэн нийгмийн даатгалын сайн дурын хэлбэрт хамрагдаж болно.

  • Хувиараа хөдөлмөр эрхлэгч;

  • Малчин;

  • Газар тариалан эрхлэгч;

  • Бичил уурхай эрхлэгч;

  • Чөлөөт уран бүтээлч;

  • Тодорхой хөдөлмөр эрхлээгүй иргэн;

  • Гадаад улсад ажиллаж, амьдарч буй иргэн;

  • Оюутан суралцагч;

  • Бусад иргэн.

Шимтгэл төлөх хэмжээ:

Даатгалын төрөл

2017 он

2018 он

2019 он

2020 он

Тэтгэврийн даатгал

10,0%
 

11,0 %

11,5%

12,5%

Тэтгэмжийн даатгал

 

1,0 %

 

 

ҮОМШӨ-ний даатгал

 

1,0%

 

 

 

Сайн дурын даатгуулагч нь дээрх тэтгэврийн, тэтгэмжийн, ҮОМШӨ-ний даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж авна. Үүнд ЭМДаатгал хамрагдахгүй.

 

ДААТГАЛД ХАМРУУЛАХ, НӨХӨН ТӨЛБӨР АВАХ БОЛОМЖГҮЙ ТОХИОЛДОЛ

Даатгуулагч зөвхөн өөрт хамааралтай буюу ашиг сонирхол бүхий зүйлсийг даатгуулах боломжтой.

  • Өөрт нь хамааралгүй зүйлсийг даатгуулах, тус даатгалаас нөхөн төлбөр авах боломжгүй Тухайлбал, та хэн нэгний өмч хөрөнгийг даатгуулж, түүнд хохирол учирсан нөхцөлд нөхөн төлбөр авах боломжгүй.

  • Хохирол нэгэнт учирсан зүйлсийг даатгуулах, үүнтэй холбоотой нөхөн төлбөр авах боломжгүй. Тухайлбал, та өөрийн тээврийн хэрэгсэлд хохирол учирсны дараа даатгал хийлгэж, даатгалын нөхөн төлбөр авах боломжгүй.

  • Хохирол учрах нь нэгэнт тодорхой болсон зүйлийг даатгуулж, даатгалын нөхөн төлбөр авах боломжгүй. Тухайлбал, та нэгэнт хагалгаа хийлгэхээр төлөвлөчихсөн бол эрүүл мэндийн даатгал хийлгэж, тус даатгалаас нөхөн төлбөр авах боломжгүй.

  • Даатгуулсан зүйлд санаатайгаар хохирол учруулсан буюу даатгалын тохиолдол бий болгосон бол нөхөн төлбөр авах боломжгүй. Учир нь, даатгал нь ирээдүйд учирч болзошгүй, тодорхой бус эрсдэлээс таныг хамгаалдаг тул таны хүсэл сонирхлын дагуу буюу санаатай хийгдсэн үйлдлийн улмаас учирсан хохиролд нөхөн төлбөр олгогддоггүй.

  • Даатгалын нөхөн төлбөр олгогдохгүй бусад тохиолдол даатгалын гэрээнд тусгагдсан байдаг тул та даатгалын гэрээг сайтар уншиж танилцах хэрэгтэй.

Асуулт 1. Даатгалын төлөөлөгчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авах хүсэлт гаргахад бүрдүүлэх баримт бичгүүд юу юу байдаг вэ?

  1. Даатгагчтай хамтран ажиллах гэрээний төсөл;

  2. Даатгалын төлөөлөгчийн үйл ажиллагаа эрхлэх этгээдийн даатгалын төлөөлөгчийн сургалтад хамрагдаж, шалгалтад тэнцсэнийг нотлох баримт / энэ нь шалгалтад тэнцсэнээс хойш хоёр жилийн хугацаанд хүчинтэй байна /, нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар;

  3. Даатгалын төлөөлөгчийн үйл ажиллагаа эрхлэх этгээдийн иргэний цахим үнэмлэх, мэргэжлийн дипломын хуулбар;

  4. Өргөдөл гаргагч нь хуулийн этгээд бол үүнээс гадна дараах баримт бичгийг нэмж ирүүлнэ:

Даатгалын төлөөлөгчийн үйл ажиллагаа эрхлэх тухай эрх бүхий этгээдийн шийдвэр;

Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар;

Хуулийн этгээдийн дүрмийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, шинэчилсэн дүрмийн төсөл;

Асуулт 2. Хариуцлагын даатгал ямар ач холбогдолтой вэ?

  1. Гарсан хохирлын нөхөн олговрыг олгох

  2. Даатгуулагчийн хүлээх эрсдэлийг багасгах

  3. Ирээдүйд гарч болзошгүй санхүүгийн эрсдэлээс хамгаалах

  4. Даатгуулагчийн айдас, түгшүүрийг багасгах, сэтгэлийн амар амгаланг буй болох

  5. Хөрөнгө оруулалтын эх үүсвэр болох

  6. Банкны зээлийн баталгаа болох

  7. Ирээдүйд учирч болзошгүй гарз хохирлыг сануулах гэх мэт.

 

Асуулт 3. Даатгалын гэрээ байгуулахад анхаарах зүйлс юу байх вэ?

  • Даатгалын тухай сайтар судалж үзэх

  • Өөрийн хувьд даатгуулах хэрэгцээ байгаа эсэхээ эхэлж тодорхойлох

Иргэд, ААНБ-ууд нь үйлчлүүлэх даатгалын компаниа сонгохдоо www.frc.mn хаяг болон даатгалын компаниудын цахим хаягаар орж, компаниудын мэдээлэл, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн гаргасан мэдээлэлтэй тус тус танилцаж, ойр дотны хүмүүс болон найз нөхдөөсөө асууж сонголтоо хийх хэрэгтэй. Даатгалын компанийг сонгохдоо дараах үзүүлэлтүүдийг харгалзах хэрэгтэй.

  • Бизнесийн түүх, туршлага, хүний нөөцийн чадавхи, харилцагчдын тоо

  • Даатгалын зах зээлд эзлэх байр суурь

  • Хөрөнгийн хэмжээ

  • Даатгалын хураамжийн хэмжээ

  • Нөхөн төлбөрийн хэмжээ

  • Нөөц сангийн хэмжээ

  • Хохирол нөхөлтийн харьцаа

  • Нөхөн төлбөр олголтын шуурхай байдал, үйлчилгээний чанар

  • Тухайн даатгалын компанийн төлбөрийн чадварын байдал гэх мэтийг авч судлах.

Асуулт 4. Даатгалын үнэлгээ гэж юу вэ?

Даатгалын зүйлийн үнийг үндэслэн даатгагч, даатгуулагч нар харилцан тохиролцсон үнийг хэлнэ.

Асуулт 5. Даатгалын хураамж гэж юу вэ?

Даатгалын зүйлээ даатгуулсны төлөө даатгалын компанид төлж буй үнийг хэлнэ.

 

 

 

 


http://e-khutuch.mn/guide/print/45/406/all