ЭРХ ЗҮЙН ХӨТӨЧ

Даатгалын төрөл ангилал Сайн дурын даатгал

Гэнэтийн осол, эмчилгээний даатгал, хөрөнгийн даатгал, авто тээврийн хэрэгслийн даатгал, ачааны даатгал, барилга угсралтын даатгал, газар тариалангийн даатгал, мал амьтдын даатгал, хариуцлагын даатгал, эрүүл мэндийн даатгал тэтгэврийн даатгал нь сайн дурын даатгал юм.Үүнээс эрүүл мэндийн сайн дурын даатгалын тухай хүргэж байна. Эрүүл мэндийн холбогдолтой зардлыг даатгалын гэрээгээр даатгуулагчид төлөх нөхцөл бүхий даатгалыг хэлнэ.

Эрүүл мэндийн даатгал: Даатгалын хураамжаар бүрдүүлсэн сангаас даатгуулагчийн эрүүл мэндтэй холбоотой гарсан зардлыг санхүүжүүлэх зорилго бүхий даатгал.

Гэнэтийн осолд орсон болон ердийн болон халдварт өвчнөөр өвдсөний улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх, амбулаториор эмчлүүлэх, эм тариа авах, оношлогоо шинжилгээ хийлгэх зэрэг бүхий л үйлчилгээг өөрийн улс болон дэлхийн улсад авах боломжтойгоос гадна гарсан зардлыг эрүүл мэндийн даатгалын сангаас төлүүлэх боломжтой.

Эрүүл мэндийн даатгалын нөхөн төлбөрийн материалын бүрдэл:

  1. Эрүүл мэндийн даатгалын нөхөн төлбөрийн маягт

  2. Даатгуулагч нь албан байгууллага бол байгууллагын албан тоот

  3. Даатгалын карт эсвэл даатгалын гэрээний хуулбар

  4. Эмнэлгийн тусламж үйлчилгээний төлбөрийн баримт эх хувиар

  5. Даатгуулагчид хийгдсэн лабораторын болон үйл оношийн шинжилгээний хариу /хуулбар байж болно/

  6. Эмийн жор /хуулбар байж болно/

  7. Эмчийн үзлэг оношлогооны хуулбар, эмчилгээний хуулбар

  8. Даатгуулагч хэвтэн эмчлүүлсэн бол урьдчилсан магадлагааны маягт

Даатгалын компаниуд эрүүл мэндийн даатгалыг даатгуулагч нартаа санал болгодог. Даатгуулагч нь сайн дурын эрүүл мэндийн цогц даатгалд даатгуулснаар амбулаторийн болон хэвтэн эмчлүүлэх, жирэмслэлт, төрөлттэй холбоотой эмчилгээ, үйлчилгээ, эрхтэн шилжүүлэн суулгах зэрэг өндөр үнэтэй мэс ажилбарыг Монгол Улсын шилдэг хувийн болон улсын эмнэлэг, цаашлаад Азийн нэр хүндтэй эмнэлгүүдээс авах боломж бүрдэнэ.

Даатгуулагчид үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ

Эрүүл мэндийн даатгалын сангаас зардлын төлбөрийг нь хариуцах эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний багцад дараах тусламж, үйлчилгээ хамаарна:

  • Хэвтүүлэн эмчлэх тусламж, үйлчилгээ

  • Амбулаторийн үзлэг, хяналт, оношилгоо, шинжилгээ, эмчилгээ

  • Өдрийн эмчилгээ, үйлчилгээ

  • Хорт хавдрын болон бусад өвчний хөнгөвчлөх тусламж, үйлчилгээ

  • Уламжлалт, сэргээн засах болон сувиллын тусламж, үйлчилгээ

  • Өндөр өртөгтэй зарим тусламж, үйлчилгээ, шаардлагатай эмнэлгийн хэрэгсэл

  • Өрх, сум, баг, аймаг, дүүргийн амбулаторийн төрөлжсөн мэргэжлийн эмчийн бичсэн жороор олгох эмийн үнийн хөнгөлөлт

  • Зарим төрлийн хиймэл цорго, сэргээн засах зориулалтаар хийгдэх протез, ортопедийн хэрэгсэл

  • Өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвөөс үзүүлэх зарим сэргээн засах үйлчилгээ, гэрээр үзүүлэх тусламж, үйлчилгээ, өдрийн эмчилгээ, оношилгоо, шинжилгээ

  • Хорт хавдрын химийн болон туяаны өдрийн эмчилгээ

  • Жирэмсний 37 долоо хоногоос өмнөх ба төрсний дараах үеийн хавсарсан эмгэгийн эмчилгээ

  • Магадлан итгэмжлэгдсэн спортын клубт идэвхтэй хөдөлгөөн, спортоор хичээллэх үйлчилгээ

 


http://e-khutuch.mn/guide/print/45/414/advice