ЭРХ ЗҮЙН ХӨТӨЧ

Даатгалын төрөл ангилал Сайн дурын даатгал

Гэнэтийн осол, эмчилгээний даатгал, хөрөнгийн даатгал, авто тээврийн хэрэгслийн даатгал, ачааны даатгал, барилга угсралтын даатгал, газар тариалангийн даатгал, мал амьтдын даатгал, хариуцлагын даатгал, эрүүл мэндийн даатгал тэтгэврийн даатгал нь сайн дурын даатгал юм.Үүнээс эрүүл мэндийн сайн дурын даатгалын тухай хүргэж байна. Эрүүл мэндийн холбогдолтой зардлыг даатгалын гэрээгээр даатгуулагчид төлөх нөхцөл бүхий даатгалыг хэлнэ.

Хуулийн зохицуулалт

Даатгалын тухай хуульд зааснаар Сайн дурын даатгалын хэлбэрийг Санхүүгийн зохицуулах хороо тогтооно. Сайн дурын даатгал нь дараах хэлбэрүүдтэй. Үүнд:  Эрүүл мэндийн сайн дурын даатгал, Хүний амь нас, эрүүл мэнд, ашиг сонирхлын даатгал, Гэнэтийн ослын даатгал, Эд хөрөнгийн даатгал, Санхүүгийн даатгал, Хариуцлагын даатгал гэх мэт. Үүнээс бид эрүүл мэндийн сайн дурын даатгалын тухай хүргэж байна.

Даатгуулагч нь дараах эрхтэй:

  • Эрүүл мэндийн чанартай, аюулгүй, тэгш, хүртээмжтэй тусламж, үйлчилгээ авах

  • Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг энэ хуулийн дагуу тогтоосон хэмжээгээр эрүүл мэндийн даатгалын сангаас төлүүлэх

  • Эрүүл мэндийн даатгалын байгууллагатай гэрээ байгуулсан өмчийн бүх хэлбэрийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэгч байгууллагуудаас сонгож үйлчлүүлэх

  • Эрүүл мэндийн даатгалын байгууллага, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэгч байгууллага болон эрүүл мэндийн даатгалын харилцаанд оролцогч бусад байгууллагаас эрүүл мэндийн даатгалын талаар мэдээлэл авах

  • Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд өөрөө шууд төлсөн төлбөрийн баримтыг эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэгч байгууллагаас гаргуулах

  • Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд өөрөө шууд төлсөн төлбөрийн баримтыг эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэгч байгууллагаас гаргуулах

  • Эрүүл мэндийн даатгалтай холбоотой асуудлаар Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл, эрүүл мэндийн даатгалын байгууллага, мэргэжлийн хяналтын байгууллага зэрэг эрх бүхий хуулийн этгээдэд гомдол гаргах, шийдвэрлүүлэх

  • Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, зардлын төлбөр, төлбөрийн хөнгөлөлтөд хяналт тавих

  • Даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөр нь тухайн жилийн дээд хязгаараас хэтэрсэн тохиолдолд гэр бүлийн өөр нэг даатгуулагч гишүүний зөвшөөрснөөр, түүний зардлаас жилд нэг удаа шилжүүлэн тооцуулах

  • Төлсөн эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн бүртгэл, авсан эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний мэдээлэлд цахим байдлаар хяналт тавих

  • Илүү төлсөн эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг эргүүлэн авах, эсхүл дараа төлөх эрүүл мэндийн даатгалын шимтгэлд тооцуулах

  • Хууль тогтоомжид заасан бусад эрх

Даатгуулагч дараах үүрэгтэй:

  • Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг энэ хуулиар тогтоосон хугацаанд төлөх

  • Эрүүл мэндийн даатгалын шимтгэл ногдуулах хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын хэмжээг үнэн зөв мэдүүлэх

  • Эрүүл мэндийн даатгалын байгууллага, улсын байцаагчийн тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлэх

  • Хууль тогтоомжид заасан бусад үүрэг

Таны судалсан байвал зохих хууль болон бусад эрх зүйн акт:

  • Даатгалын тухай хууль (шинэчилсэн найруулга ) ЭНД  дарж үзнэ үү.

  • Даатгалын мэргэжлийн оролцогчийн тухай хууль ЭНД  дарж үзнэ үү.

  • Сайн дурын даатгалын хэлбэр ЭНД дарж үзнэ үү.

  • Жолоочийн даатгалын баталгааны загвар, түүнийг хэрэглэх журам ЭНД дарж үзнэ үү.

  • Албан журмын даатгагчдын холбооны дүрэм ЭНД дарж үзнэ үү.


http://e-khutuch.mn/guide/print/45/414/law