ЭРХ ЗҮЙН ХӨТӨЧ

Даатгалын төрөл ангилал Даатгалын тохиолдол, гэрээ нөхөн төлбөр

Даатгалын тохиолдол гэдэг нь даатгуулсан зүйлд учирсан хохирол, тохиролцсон болзол бүрдэхийг ойлгоно. Даатгалын нөхөн төлбөр гэдэг нь гэрээний дагуу даатгалын тохиолдол үүссэн нөхцөлд даатгагчаас даатгуулагчид олгох мөнгөн хөрөнгийг ойлгоно.

Нөхөн төлбөр олголт: Шаардлагатай бичиг баримт бүрдүүлнэ.

Эд хөрөнгийн даатгалын нөхөн төлбөрийн материалын бүрдэл:

  • Нөхөн төлбөр хүссэн өргөдөл

  • Даатгалын гэрээ эх хувиар

  • Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээний хуулбар

  • Иргэний үнэмлэхний хуулбар

  • Мэргэжлийн байгууллагын тодорхойлолт /СӨХ, ОСНААК, ОБЕГ, УЦУОЭШХ, Маягт №-ийг бөглүүлэх/

  • Хохирогч тал байгууллага бол нөхөн төлбөр хүссэн албан бичиг

  • Буруутай этгээд байгаа бол буруутай этгээдийн хаяг байршил, иргэний үнэмлэхний хуулбар

Албан журмын даатгалын нөхөн төлбөрийн материалын бүрдэл

  1. Нөхөн төлбөр хүссэн өргөдөл

  2. Даатгалын гэрээ эх хувиар

  3. Жолооны үнэмлэх, Тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /2 тал/

  4. Мэргэжлийн байгууллагын дүгнэлт /ЗЦГ, ЦГ, ОБЕГ, УЦУОЭШХ/

Замын цагдаагийн тодорхойлолт

Замын цагдаагийн акт

Хэмжилт хийсэн гар зураглал

Бүрэлдэхүүнтэй шинжээч очсон үед:

            Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл

            Гэрэл зургийн үзүүлэлт

            Замын цагдаагийн акт

            Согтуурал шалгасан магадлагаа /шаардлагатай тохиолдолд /

            Техникийн шинжээчийн дүгнэлт /хийгдсэн тохиолдолд/

  1. Эрүүл мэнд хохирсон тохиолдолд

ГССҮТ-ийн үзлэг хийсэн нарийн хуудас

Амбулаторын карт

Эмчлэгч эмчийн дүгнэлт

Шинжилгээний хариу

Шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлт /шаардлагатай тохиолдолд/

Хохирогч тал гомдолгүй гэх баримт

  1. Нас барсан тохиолдолд

Нас барсны гэрчилгээ

Задлан шинжилгээний хариу

Хохирогчийн хууль ёсны өв залгамжлагчийн өргөдөл хүсэлт

Прокурорын тогтоол / шаардлагатай тохиолдолд/

Шүүхийн шийдвэр /шаардлагатай тохиолдолд/

  1. Хохирол үнэлгээний тайлан

  2. Оршуулгын зардлын баримт

  3. Эмнэлэг эмчилгээний зардлын баримт

  4. Хохирогч тал байгууллага бол нөхөн төлбөр хүссэн албан бичиг

Даатгагч дараахь үндэслэлээр нөхөн төлбөрийг бүрэн буюу түүний зарим хэсгийг олгохоос татгалзаж болно:

  • Даатгуулагч санаатайгаар хохирол учруулсан буюу даатгалын тохиолдол бий болох нөхцөл, орчныг бүрдүүлсэн;

  • Даатгуулагч даатгалын зүйлийн талаар даатгагчид худал мэдээлсэн, хуурамч бичиг баримт бүрдүүлсэн нь тогтоогдсон;

  • Даатгалын гэрээнд зааснаас бусад шалтгаанаар хохирол гарсан;

  • Гарсан хохирлыг даатгуулагч буруутай этгээдээр нөхөн төлүүлсэн;

  • Хууль тогтоомжид заасан бусад үндэслэл.

Даатгагч дараах тохиолдолд нөхөн төлбөр олгохгүй

  1. Даатгалын тухай хуулийн 8.5-д заасны дагуу /Санаатайгаар хохирол учруулсан буюу даатгалын тохиолдол бий болох нөхцөл орчныг бүрдүүлсэн, даатгалын зүйлийн талаар даатгагчид худал мэдээлсэн хуурамч бичиг баримт бүрдүүлсэн нь тогтоогдсон, гэрээнд заасан даатгалын эрсдлээс бусад шалтгаанаар хохирол гарсан, хохирлыг буруутай этгээдээр нөхөн төлүүлсэн, хууль тогтоомжид заасан бусад үндэслэл/;

  2. Дайн байлдаан, хувьсгал, үймээн самууны үр дагавар; цөмийн идэвхит хог, хаягдал түүнээс үүсэх бохирдолт зэргийн улмаас үүссэн хохирол;

  3. Хууль болон эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр эсвэл олгосон зөвшөөрлийг зөрчсөн байдлаар буюу стандарт хэмжээнээс хэтэрсэн ачаа чиргүүл, шатах тослох материал, химийн эсвэл тэсрэх бодис ачиж тээвэрлэсэн;

  4. Хуучрах, зэврэх болон ердийн элэгдэл, /втулка амаржин, мотор, кроп явах эд анги / хорогдлын үр дагавар, үйлдвэрийн гажиг, механикийн, бүтцийн гэмтэл, түүний үр дагавар;

  5. Гэрээнд өөрөөр заагаагүй бол үйлдвэрийн бус нэмэлт тоноглол, /нэмэлт гэрэл, цахилгаан төхөөрөмж / хэрэгслүүдээс үүдэлтэй гэмтэл, хохирол; гэрээнд заасан эрсдэлээс бусад үед үүссэн дугуйны хохирол;

  6. Даатгагчаас зөвшөөрөл авалгүйгээр ямар нэгэн санал гаргах, төлбөр хийх, эсвэл аливаа саналыг хүлээн зөвшөөрөх, өөрийнхөө бурууг хүлээх, хохирлыг нөхөн барагдуулах оролдлого хийсэн, зөвшөөрөл авалгүйгээр хийгдсэн засварын ажил түүний үр дагавар;

  7. Автотээврийн хэрэгслийг хууль тогтоомжийн дагуу хураасан, устгасан; дайчилгаанаас үүдэлтэй хохирол;

  8. Автотээврийн хэрэгслийг уралдаан тэмцээнд ашигласан, найдвартай эсэх эсвэл чадварыг нь туршсан;

  9. Төрөл бүрийн хүү, торгууль;

  10. Даатгуулагч нь гэрээний дагуу хүлээсэн үүргээ биелүүлээгүй биелүүлхээс зайлс хийсэн тохиолдол;

  11. Нотолгоогүй хохирол;

  12. Эмблем болон 3-с дээш удаагийн толины хулгай /хулгайн эрсдэлийн даатгалтай нөхцөлд/

  13. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль 12-р зүйл “ Тээврийн хэрэгслийн жолоочид хориглох зүйл:”

  • Согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэсэн болон хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй болон ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох;

  • Тээврийн хэрэгслээ гарааш, хоноглох зогсоолд тавиагүй бол замын хөдөлгөөнд оролцохыг түр завсарлах үедээ ч согтууруулах ундаа хэрэглэх;

  • Стандартын шаардлага хангаагүй, хөдөлгөөнд аюул учруулж болзошгүй бүрэн бус, эсхүл тогтоосон журмын дагуу улсын бүртгэлд ороогүй, улсын дугааргүй тээврийн хэрэгслээр хөдөлгөөнд оролцох

  • Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй буюу эрхтэй боловч согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэсэн хүнд тээврийн хэрэгслээ шилжүүлэн жолоодуулах;

  • Тээврийн хэрэгслээр замын хашлага давах, батлагдсан замаас гарч шинэ зам гаргах, газрын хөрс, хадлан тариалангийн талбай, батлагдсан гарамгүй газраар гол мөрөн гатлах

  • Тээврийн хэрэгслийн хурдыг тогтоосон хэмжээнээс хэтрүүлэх буюу шалтгаангүйгээр хэт удаан явах, эсхүл огцом зогсох зэргээр хөдөлгөөн саатуулах;

  • Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль 14-р зүйл “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын үүрэг”

-Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2-р хавсралтанд заагдсан “Тээврийн хэрэгслийн ашиглахыг хориглох эвдрэл гэмтлийн техникийн зөрчилтэй тээврийн хэрэгсэлийн ашиглах, хаягдал утааны найрлага дахь бохирдуулах бодис, утааны тортогжилтын зөвшөөрөгдөх дээд хэмжээг тогтоосон стандартын шаардлага хангаагүй, хөдөлгөөнд аюул учруулахаар бүрэн бус, тогтоосон журмын дагуу улсын бүртгэл, техникийн үзлэг тооллогод ороогүй, улсын дугааргүй тээврийн хэрэгслийг хөдөлгөөнд оролцуулахгүй байх;

-согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэсэн, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн ангилал нь тохирохгүй, эсхүл жолоодох эрхийн үнэмлэхгүй хүнээр тээврийн хэрэгсэл жолоодуулахгүй байх;

-Тээврийн хэрэгсэл эзэмшигч аж ахуйн нэгж, байгууллагын нэр, хаяг, эзэмшиж буй тээврийн хэрэгслийн марк, хөдөлгүүрийн болон арлын дугаар өөрчлөгдөх бүрд замын хөдөлгөөний аюулгүй байдлын улсын албанд ийнхүү өөрчлөгдсөнөөс хойш долоо хоногийн дотор бүртгүүлж мөн даатгалын байгууллагад мэдэгдэх;

-Нэг тэнхлэгт хоёр өөр хээтэй дугуй тавих, мөн зохих улирлын дугуй тавиагүйн улмаас үүссэн хохирол.


http://e-khutuch.mn/guide/print/45/415/advice