ЭРХ ЗҮЙН ХӨТӨЧ

Оюутны эрх Оюутны тэтгэлэг

Оюутны тэтгэлэг

Асуулт 1: Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлэгт хамрагдахад тавигдах шаардлага нь ямар байдаг вэ?

Дараах шалгуур үзүүлэлтүүдийг 50-иас дээш хувьтай  хангасан суралцагчид Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлэг олгоно. Хичээлийн жилийн 4 улирал дараалан голч дүн нь 3.6-аас доошгүй үнэлэгдсэн байх; Нийгмийн сайн сайхны төлөөх сайн дурын үйл ажиллагаанд тогтмол үр дүнтэй оролцож, зохион байгуулж, олон нийтэд мэдээлэгдсэн байх; Суралцаж  байгаа мэргэжлийн чиглэлээрээ олон улсын болон үндэсний хэмжээнд судалгаа хийж үнэлүүлсэн, шинэ санаа, үр дүнг хэвлэн нийтлүүлсэн, техник технологийн ололт амжилтыг хэрэглээнд нэвтрүүлсэн байх; Монголын уламжлалт ёс заншил, угийн бичиг хөтлөх болон бусад үйл хэргийг өөрийн амьдралдаа хэвшүүлэн дадлагажуулж бусдад үлгэрлэсэн байх.  

Асуулт 2: Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлэгт хамрагдах материалаа хэзээ, хаана өгдөг вэ?

Тэтгэлэгт нэр дэвшигчийн бичиг, баримтыг жил бүрийн  4 ба 11 дүгээр сарын 15-ны дотор сургуулийн оюутны холбоо нь шалгаруулж, болзол хангасан оюутнуудын материалыг Ерөнхийлөгчийн Тамгын газар болон Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт хүргүүлнэ.

Асуулт 3: Ерөнхийлөгчийн болон Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлгийн шалгаруулалт хэдэн үе шаттай явагддаг вэ?

Ерөнхийлөгчийн Тамгын газар болон  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар дээр ажлын хэсэг гаргаж, шалгаруулалтыг 2 үе  шаттай зохион байгуулна. Ажлын хэсэг нь 1 дүгээр шатанд ирүүлсэн материалыг үнэлэн   50 хүртэлх оноо, 2 дугаар шатанд бичиж ирүүлсэн эссэг үнэлэн 50 хүртэлх оноог өгч, 2 шатны нийлбэрээр 85-100  оноотой суралцагчийг шалгаруулна.

Асуулт 4: Ерөнхийлөгчийн болон Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлгийн олгогдох хугацаа нь хэддүгээр сард олгогддог вэ?

Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлэг нь 1,200,000 төгрөг,   Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэг нь 1,000,000 төгрөг ба жил бүрийн 5 , 12 дугаар сард олгодог.

Асуулт 5: Хоёр дахь удаагаа бакалавр, магистр, докторын хөтөлбөрт  хамрагдаж байгаа суралцагчдад “суралцагчийн тэтгэлэг” олгогддог уу?

“Дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагчид суралцагчийн тэтгэлэг олгох журам”-д зааснаар энэхүү журам нь хоёр дахь удаагаа бакалавр, магистр, докторын хөтөлбөрт  хамрагдаж байгаа суралцагчид хамаарахгүй.

Асуулт 6 МУБИС-д Бага ангийн багш мэргэжилээр суралцах гэж байгаа ЭЕШ-даа 710 оноо авсан бол тэтгэлэг авах уу ? 

Тиймээ авна.Төрийн өмчийн их, дээд сургуульд багш мэргэжлээр элсэгч нь элсэлтийн ерөнхий шалгалтад 650-750 оноо авсан бол сургалтын төлбөрийн 70 хувь, 750-аас дээш оноо авсан бол сургалтын төлбөрийн 100 хувь хөнгөлөх ба та тухайн жилийн 09 дүгээр сарын 

  • Өргөдөл
  • Суралцагчийн төрсний гэрчилгээ
  • Суралцагчийн иргэний үнэмлэхийн хуулбар
  • Элсэлтийн ерөнхий шалгалтын батламж
  • Дээд боловсролын мэдээллийн системд бүртгэлтэй байх
  • Сургуулийн голч дүнг тусгасан тодорхойлолт
  • Баг, сум /хороо, дүүрэг/-ын засаг даргын буцалтгүй тусламжийн заалтаар тодорхойлсон дэмжих тодорхойлолт

 

 


http://e-khutuch.mn/guide/print/48/432/faq