ЭРХ ЗҮЙН ХӨТӨЧ

Хөрөнгө оруулалт Тогтворжуулах гэрчилгээ

Татварын хувь, хэмжээг тогтворжуулах гэрчилгээ: Хуульд заасан/Хөрөнгө оруулалтын тухйа хуулийн 16.1/ шалгуурыг хангасан хөрөнгө оруулагч хуулийн этгээдэд тодорхой албан татвар, төлбөрийн хувь, хэмжээг тогтворжуулах зорилгоор эрх бүхий байгууллагаас олгох гэрчилгээг хэлнэ. Тогтворжуулах гэрчилгээ эзэмшигч: Хөрөнгө оруулалтын хуулийн дагуу тогтворжуулах гэрчилгээ авсан, Монгол Улсад бүртгэлтэй хуулийн этгээдийг хэлнэ.

Асуулт1. Тогтворжуулах гэрчилгээ гэж?

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 16.1-д заасан шалгуурыг хангасан хөрөнгө оруулагч хуулийн этгээдэд аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, гаалийн албан татвар, нэмэгдсэн өртгийн албан татвар болон ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хувь, хэмжээг тогтворжуулах зорилгоор эрх бүхий байгууллагаас олгох гэрчилгээг.

Асуулт2. Тогтворжуулах гэрчилгээг хэнд олгох, мөн ямар ач холбогдолтой талаар?

Тогтворжуулах гэрчилгээг Монгол Улсын хуулийн этгээдэд олгох ба хөрөнгө оруулалтын төслийг хэрэгжүүлэх зохион байгуулалтын хэлбэрээс нь хамаарч дараах этгээдэд олгоно. Үүнд:

  • хөрөнгө оруулалтын төслийг нэг хуулийн этгээд дангаар хэрэгжүүлэх бол тогтворжуулах гэрчилгээг тухайн хуулийн этгээдэд;

  • хөрөнгө оруулалтын төслийг харилцан хамаарал бүхий хоёр ба түүнээс дээш тооны хуулийн этгээд хэрэгжүүлэх бол тэдгээрийн толгой компанид

Тогтворжуулах гэрчилгээгээр доор дурдсан албан татвар, төлбөрийн хувь, хэмжээг гэрчилгээ хүчинтэй байх хугацаанд тогтворжуулна. Үүнд:

  • аж ахуйн нэгжийн орлогын албан татвар;

  • гаалийн албан татвар;

  • нэмэгдсэн өртгийн албан татвар;

  • ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр.

Тогтворжуулах гэрчилгээ эзэмшигчийн татварыг  5-18 жилийн хугацаанд тогтворжуулна.

Асуулт 3. Хөрөнгө оруулалтын гэрээ, тогтворжуулах гэрээний ялгаа юу вэ?

Хийх хөрөнгө оруулалтын хэмжээгээрээ ялгаатай. Тогтворжуулах гэрчилгээ авснаар дээр дурдсан 4 төрлийн татварын хувь хэмжээг тодорхой хугацаанд тогтворжуулах бол Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулснаар татварын орчинг тогтворжуулдаг.

Асуулт4. Хөрөнгө оруулалтын татварын дэмжлэг гэж юу вэ?

 

Доор дурдсан тохиолдолд импортолсон техник, тоног төхөөрөмжийг барилга угсралтын ажлын хугацаанд гаалийн албан татвараас чөлөөлж, нэмэгдсэн өртгийн албан татварыг "0" хүртэлх хувь, хэмжээгээр ногдуулж болно:

  • барилгын материал, газрын тос, хөдөө аж ахуйн боловсруулах болон экспортын бүтээгдэхүүний үйлдвэр барих;

  • нано, био болон инновацийн технологи агуулсан бүтээгдэхүүний үйлдвэр барих;

  • эрчим хүчний үйлдвэр болон төмөр зам барих.

 

 


http://e-khutuch.mn/guide/print/49/437/faq