ЭРХ ЗҮЙН ХӨТӨЧ

Хөрөнгө оруулалт Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуй нэгжийн хөрөнгө оруулагч удирдах албан тушаалтан виз авах /T1, T1-F/

“T” ангиллын визийг гадаадын хөрөнгө оруулагч болон гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж, түүний салбар, төлөөлөгчийн газарт ажиллах удирдах албан тушаалтанд олгоно.

Хуулийн зохицуулалт

“T” ангиллын визийг гадаадын хөрөнгө оруулагч болон гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж, түүний салбар, төлөөлөгчийн газарт ажиллах удирдах албан тушаалтанд олгоно./Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.3 дахь заалт/

Т1-Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуй нэгжийн хөрөнгө оруулагч удирдах албан тушаалтанд олгоно.

Т1-F--Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуй нэгжийн хөрөнгө оруулагч удирдах албан тушаалтаны гэр бүлийн гишүүн

Гадаадын иргэн Монгол Улсын нутаг дэвсгэрт дараахь эрхийг эдэлнэ:

  • Монгол Улсад нэвтрэх, оршин суух;

  • улсын онц чухал объектод Засгийн газрын зөвшөөрснөөр ажиллах;

  • улс төрийн орогнол хүсэх;

  • хууль тогтоомжид заасан бусад эрх

Гадаадын иргэн Монгол Улсын нутаг дэвсгэрт дараахь үүрэг хүлээнэ:

  • Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хууль тогтоомжийг сахин биелүүлж, Монголын ард түмний уламжлал, зан заншлыг хүндэтгэх;

  • Гадаад иргэний бүргэлд болон Гадаад иргэний хаягийн бүртгэлд бүртгүүлэх;

  • Монгол Улсын хууль тогтоомжид заасан татвар төлөх;

  • Монгол Улсад зөвхөн эрх бүхий байгууллагаас олгосон Монгол Улсын виз, оршин суух зөвшөөрлийн хугацаанд байх, Монгол Улсын олон улсын гэрээнд өөрөөр заагаагүй бол уг хугацаандаа буюу эрх бүхий байгууллагын шаардсанаар тус улсаас гарах;

  • паспорт болон Монгол Улсын эрх бүхий байгууллагаас олгосон оршин суух үнэмлэхийг биедээ авч явах;

  • хууль тогтоомжид заасан бусад үүрэг

Гадаадын иргэнд Монгол Улсын нутаг дэвсгэрт дараахь үйл ажиллагаа явуулахыг хориглоно:

  • Монгол Улсын хууль тогтоомж болон олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөөгөө эдлэхдээ Монгол Улсын эрх ашиг, тус улсын иргэний болон бусад хүний эрх, хууль ёсны ашиг сонирхолд харш үйлдэл хийх;

  • Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын болон орон нутгийн хурлын сонгуульд сонгох, сонгогдох, ард нийтийн санал асуулгад оролцох;

  • Монгол Улсын нутаг дэвсгэрт улс төрийн үйл ажиллагаа явуулах байгууллага байгуулах, түүнд элсэн орох, хөрөнгө, санхүүгийн дэмжлэг үзүүлэх зэргээр улс төрийн аливаа үйл ажиллагаа явуулах;

  • тус улсын үндэсний эв нэгдлийн эсрэг сурталчилгаа явуулах, үндэсний, зан заншилд хохирол учруулж болох хүмүүнлэг бус шашны урсгал, хүчирхийллийн аливаа хэлбэр, садар самуун, мансууруулах бодисыг сурталчлах, түгээн дэлгэрүүлэх, хэрэглэх;

  • хууль тогтоомж, эрх бүхий байгууллага, албан тушаалтны шийдвэрээр зөвшөөрөлтэй эрхлэхээр заасан үйл ажиллагааг зөвшөөрөлгүй явуулах;

  • Монгол Улсын виз, оршин суух, бүртгүүлэх журам зөрчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр хөдөлмөр эрхлэх, шилжин суурьших;

  • хууль тогтоомжид заасан бусад үйл ажиллагаа.

Та “Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай” хуулийг ЭНД дарж харна уу.


http://e-khutuch.mn/guide/print/49/441/law