ЭРХ ЗҮЙН ХӨТӨЧ

Хөрөнгө оруулалт Хөдөлмөр эрхлэгч гадаадын иргэн "HG" (SH, O )

“O” ангиллын визийг төрийн бус байгууллага, олон улсын хүмүүнлэгийн байгууллагын шугамаар ирэх гадаадын иргэнд “HG” ангиллын визийг тус улсад хөдөлмөрийн гэрээгээр ажиллах гадаадын иргэнд паспортын төрлийг үл харгалзан

Асуудлыг шийдвэрлэх дараалал
  1. Визийн зөвшөөрөл хүсэнэ. Бүрдүүлэх бичиг баримт:

  • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар /хөдөлмөр эрхлэхээр урихыг зөвшөөрсөн албан бичиг/

  • Байгууллагын визийн зөвшөөрөл хүссэн албан бичиг /байгууллагын үйл ажиллагааны тухай мэдээлэл, гадаадын иргэнийг урих үндэслэл, виз авах боломжтой Дипломат төлөөлөгчийн газар, Консулын газрыг тодорхойлох/

  • Байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /Урьд нь бүртгүүлж байгаагүй бол/

  • Гадаад  иргэний паспортын хуулбар хүчинтэй хугацаа 6 сараас доошгүй

  • Хүсэлт гаргаж буй байгууллагын ажилтны ажлын газрын үнэмлэх эсхүл итгэмжлэх

  • Визийн зөвшөөрлийн хураамж 1000₮ /нэг хүн/

  • Шаардлагатай тохиолдолд нэмэлт бичиг баримт авчрах

  1. Гадаадын иргэнийг бүртгүүлэх. Бүрдүүлэх бичиг баримт:

  • Гадаадын иргэний паспорт буюу түүнийг орлох хууль ёсны баримт бичиг, түүний хуулбар

  • 3.5×4.5 хэмжээтэй цээж зураг 1 хувь

  • Мэдүүлгийн хуудас Маягт-3/ ЭНД дарж харна уу.

  1. Оршин суух зөвшөөрөл шинээр авах. Бүрдүүлэх бичиг баримт:

  • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар /хөдөлмөр эрхлэх хугацааг тодорхойлсон албан бичиг/

  • Байгууллагын оршин суух зөвшөөрөл хүссэн албан бичиг /компанийн үйл ажиллагааны тухай дэлгэрэнгүй мэдээлэл, гадаадын иргэнд оршин суух зөвшөөрөл олгох үндэслэл бүхий/

  • Гадаадын иргэний паспорт буюу түүнийг орлох хууль ёсны баримт бичиг, түүний хуулбар 

  • Оршин суугаа сум, хорооны Засаг даргын тодорхойлолт

  • Хүсэлт гаргаж буй байгууллагын ажилтны ажлын газрын үнэмлэх эсхүл итгэмжлэх

  • Хурууны хээ өгөх /өмнө өгсөн бол дахин өгөх шаардлагагүй/

  • Мэдүүлгийн хуудас Маягт-3 / бүртгүүлэхдээ бөглөсөн бол дахин бөглөх шаардлаггүй /

  • 3.5×4.5 хэмжээтэй 1% цээж зураг

  • Шаардлагатай тохиолдолд нэмэлт бичиг баримт авчрах

  1. Оршин суух зөвшөөрлийг сунгуулах. Бүрдүүлэх бичиг баримт:

  • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар /хөдөлмөр эрхлэх хугацааг сунгасан албан бичиг/

  • Байгууллагын оршин суух зөвшөөрөл сунгахыг хүссэн албан бичиг /компанийн үйл ажиллагааны тухай дэлгэрэнгүй мэдээлэл, гадаадын иргэнд оршин суух зөвшөөрөл олгох үндэслэл бүхий/

  • Гадаадын иргэний паспорт буюу түүнийг орлох хууль ёсны баримт бичиг,оршин суух зөвшөөрөл, түүний хуулбар

  • Оршин суугаа сум, хорооны Засаг даргын тодорхойлолт /6-н сараас дээш сунгалт/

  • Хүсэлт гаргаж буй байгууллагын ажилтны ажлын газрын үнэмлэх эсхүл итгэмжлэх

  • Мэдүүлгийн хуудас Маягт-3 /6 сараас дээш хугацаагаар сунгуулах тохиолдолд бөглөнө/

  • 3.5×4.5 хэмжээтэй 1% цээж зураг

  • Шаардлагатай тохиолдолд нэмэлт бичиг баримт авчрах

  • Тэмдэгтийн хураамж 41,000₮ /Оршин суух үнэмлэхний сунгалтын зай дүүрсэн бол 53,700₮/

  1. Гарах орох виз авах бол. Бүрдүүлэх бичиг баримт:

  • Уригч байгууллагын албан бичиг

  • Гадаад паспорт


http://e-khutuch.mn/guide/print/49/443/decide_order