ЭРХ ЗҮЙН ХӨТӨЧ

Хууль зүйн мэдээлэл, туслалцаа Шүүгчийн тухай

Шүүгчийн тухай

Хуулийн зохицуулалт

Монгол улсын Үндсэн хууль-ийн 4 дүгээр бүлэг 47 дугаар зүйлд Монголын улсын шүүх эрх мэдлийн талаар зохицуулсан зохицуулалт байдаг. Мөн Монгол улсын шүүхийн тухай хуульд “шүүх” гэж Монгол Улсын Үндсэн хууль болон энэ хуульд заасны дагуу байгуулагдан хэрэг, маргааныг хянан шийдвэрлэж, заавал биелүүлэх шийдвэр гаргадаг шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг хэлнэ гэж заасан байдаг.

Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль-ийн 4 дүгээр зүйлд шүүгчид тавигдах болзол, шаардлагыг тусгасан байдаг. Үүнд:

  • ял шийтгүүлж байгаагүй;шүүгчид нэр дэвших үед гэмт хэрэгт холбогдоогүй буюу сэжигтэн, яллагдагчаар татагдаагүй, бусдад хугацаа хэтэрсэн зээлийн өргүй;
  • шүүгчээр ажиллахад харшлах өвчин, сэтгэцийн эмгэггүй;
  • хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авсан;
  • мэргэжлийн ёс зүйгээ ухамсарласан, шударга ёсыг эрхэмлэдэг, хүний эрхийг дээдлэх, бусдын нөлөөнд автахгүй, бие даасан шийдвэр гаргах чадвартай;
  • монгол хэлний ярианы болон бичгийн соёл, чадвартай;
  • мэдээллийн технологийн хэрэглээний программыг ашиглах чадвартай;
  • шүүгчээр ажиллах тухайн дагнасан шүүхийн салбар эрх зүйн мэдлэг, туршлагатай;
  • бусдын саналд хүндэтгэлтэй хандаж, шүүмжлэлийг бодитойгоор хүлээн авч, өөрийн байр суурийг ойлгомжтой тайлбарлах зэрэг асуудлыг шийдвэрлэхэд шаардлагатай зан чанартай байх.
  • Гүйцэтгэж байгаа албан үүрэгтэй нь холбогдуулан шүүгчид тавих тусгайлсан шаардлагыг зөвхөн Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулиар тогтооно.

Таны судалсан байвал зохих хууль бусад эрх зүйн акт

  • Монгол Улсын Үндсэн хууль (1992 он) ЭНД дарж үзнэ үү.
  • Монгол улсын шүүхийн тухай хууль (2012 он) ЭНД дарж үзнэ үү.
  • Шүүхийн захиргааны тухай хууль (2012 он) ЭНД дарж үзнэ үү.
  • Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль (2012 он) ЭНД дарж үзнэ үү.
  • Шүүгчийг сонгон шалгаруулах журам (2012 он) ЭНД дарж үзнэ үү.
  • Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль (2012он) ЭНД дарж үзнэ үү.
  • Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль (2013он) ЭНД дарж үзнэ үү.
  • Хууль мэргэжлийн үйл ажиллагаанд баримтлах дүрэм ЭНД дарж үзнэ үү.

http://e-khutuch.mn/guide/print/5/103/law