ЭРХ ЗҮЙН ХӨТӨЧ

Хууль зүйн мэдээлэл, туслалцаа Хууль зүйн зөвлөгөө

Хууль зүйн туслалцааны тухай хууль

Асуудлыг шийдвэрлэх дараалал

Төлбөрийн чадваргүй иргэд хуульд заасан үйлчлүүлэгч өмгөөллийн үйлчилгээ авах бол Хууль зүйн туслалцаа үзүүлэх байгууллагад хандаж, хууль зүйн туслалцаа хүсэх өргөдөл гаргах бөгөөд дараах бичиг баримтыг хавсаргана. Үүнд:

  • Нийгмийн халамжийн тухай хуулийн 3.1.2-т заасан өрхийн мэдээллийн нэгдсэн санд орсон, нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн гэсэн тодорхойлолт
  • Дээрх мэдээллийн нэгдсэн санд бүртгэлгүй үйлчлүүлэгчийн хувьд баг, хорооны Засаг даргын тодорхойлолт, бусад нотлох бичиг баримт;
  • Ахмад настан, хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан хүн, өрх толгойлсон олон хүүхэдтэй эцэг, төлбөрийн чадваргүй гадаадын иргэний  хувьд холбогдох нотлох баримт бичиг;
  • Хууль зүйн туслалцаа авах иргэн эрсдэлт нөхцөлд байгаа хүүхэд бол эрх бүхий байгууллагын тодорхойлолт;
  • Хүүхдийн эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, эсхүл шаардлагатай тохиолдолд хүүхэд хамгаалах байгууллага болон нийгмийн ажилтан, мөрдөгч, прокурор, шүүгчийн хүсэлт;
  • Гэрч, хохирогчийн хүсэлт;
  • Хууль тогтоомж болон хууль зүйн туслалцаа үзүүлэх байгууллагын дүрэмд заасан бусад.

Хууль зүйн туслалцаа хүсэх өргөдлийн маягт  ЭНД дарж татаж авна уу. 

Хууль зүйн туслалцааны төвийн салбарын алба хаагчдын утасны жагсаалтыг ЭНД дарж харна уу. 


http://e-khutuch.mn/guide/print/5/106/decide_order