ЭРХ ЗҮЙН ХӨТӨЧ

Хууль зүйн мэдээлэл, туслалцаа Хууль зүйн зөвлөгөө

Хууль зүйн туслалцааны тухай хууль

Асуулт 1. Би 20 настай одоо хойд ааваараа овоглох гэсэн юм ямар материал бүрдүүлж хаана хандах бэ.?

Таны асуултыг Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн дагуу зохицуулана.Та тус хуульд зааснаар Иргэн овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэрээ өөрчлөх бол дараах баримт бичгийг бүрдүүлж, оршин суугаа газрын улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлнэ.Үүнд:

  • Өргөдөл   /ямар шалтгаанаар овог, эцгийн /эхийн/ нэр ,нэр өөрчлөх болсоноо тодорхой  бичнэ/ нотариатаар батлуулна\Төрсний гэрчилгээ / эх хувь,лавлагаа/
  • .Иргэний үнэмлэх болон гэрлэлтийн гэрчилгээ 
  • Архивынлавлагаа /Төрсний гэрчилгээний
  • Үйлчилгээний  хураамж Төрийн банкны 130000070592дансанд - 2500, 5000 төгрөг тушаана.
  • Цагдаагийн тодорхойлолт/УБХэлтэс цагдаагаас албан тоотоор  авна/Иргэн өөрийн нэрийг гагцхүү нэг удаа өөрчилж болно

Асуулт 2. Би багш хийдэг 1-2 жилийн хугацаанд ажилаасаа чөлөө авч болдог болов уу? Хэд хоногийн дотор мэдэгдэх вэ?

Төрийн албаны тухай хуулийн 43.3.4.жирэмсний болон амаржсаны амралттай, хүүхэд асрах чөлөөтэй, түүнчлэн эрүүл мэндийн шалтгааны улмаас 3 сараас 1 жил хүртэл хугацаагаар эмчлүүлж, сувилуулах шаардлагатай болсон тохиолдолд албан тушаалын чиг үүрэг нь хамгийн ойр хамааралтай албан хаагчаар, эсхүл төрийн албан хаагчийн нөөцөд бүртгэгдсэн иргэнийг сонгон авч, тодорхой хугацаагаар түр орлон гүйцэтгүүлэх боломжтой. Иймд та зайлшгүй эрүүл мэндийн шаардлагатай болон бусад хүндэтгэн үзэх шалтгаантай бол 1 жил хүртлэх хугацаагаар чөлөө олгон тухайн ажлын байранд түр орлон гүйцэтгэгч томилно. Мөн  гадаад улсад мэргэжил дээшлүүлэх шаардлагатай болсон тохиолдолд 2 жил хүртлэх хугацаагаар ажлын байрыг хадгална.

Асуулт 3. Гэр бүл цуцлуулахаас өмнө хүүхдийн асрамжийн асуудалыг шийдүүлэх боломжтой юу?

Боломжгүй ээ. Гэр бүл цуцлуулахтай холбоотойгоор хүүхдийн асрамж тогтоох тухай асуудалыг зохицуулдаг.

-Гэрлэлтээ цуцлуулмааргүй байна. Харин хүүхдийн ээж зарим үед намайг хүүхэдтэй маань уулзуулахгүй юм. 

Та гэрлэлтээ цуцлуулалгүй хүүхэдтэйгээ тодорхой хугацаагаар уулзаж байхаар хүүхдийн ээжтэй гэрээ байгуулж болно. Ингэсэн тохиолдолд уг гэрээг нотариатаар баталгаажуулах шаардлагатай. Ингэсэнээр та гэрээнд заасан хугацааны дагуу хүүхэдтэйгээ уулзах боломж бүрдэнэ. 

-Хүүхэд тань хэдэн настай вэ?

3 настай гэр бүл цуцлуулбал хүүхэд заавал ээж дээрээ үлдэх үү

Үгүй ээ шүүх хүүхдийн нас, эцэг, эхийн халамж, ахуйн нөхцөл, бололцоо, ёс суртахууны байдал, хүчирхийлэл үйлдсэн эсэхийг нь харгалзан хүүхдийг эцэг, эхийн хэний асрамжинд үлдээх талаар шүүх шийднэ.

 


http://e-khutuch.mn/guide/print/5/106/faq