ЭРХ ЗҮЙН ХӨТӨЧ

Хууль зүйн мэдээлэл, туслалцаа Хууль зүйн зөвлөгөө

Хууль зүйн туслалцааны тухай хууль

Хуулийн зохицуулалт

Хууль зүйн туслалцаа нь дараах төрөлтэй байна:

1.Хууль зүйн зөвлөгөө өгөх 

  • Хууль зүйн асуудлаар биечлэн, цахимаар болон харилцаа холбооны хэрэгслээр зөвлөгөө, мэдээлэл өгөх;
  • Хууль зүйн ач холбогдол бүхий баримт бичгийн эх боловсруулах.

2.Өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх;

3.Эрх зүйн мэдээлэл, сургалт, сурталчилгаа хийх.

Доор дурдсан иргэдэд хуульд заасан журмын дагуу өмгөөллийн үйлчилгээ үнэ төлбөргүй үзүүлнэ. Үүнд:

  • Эрүүгийн хуулийн 12 дугаар бүлэг /хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг/, 16 дугаар бүлэг /хүүхдийн эсрэг гэмт хэрэг/-т заасан гэмт хэргийн арван найман насанд хүрээгүй хохирогчийн эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч хүсэлт гаргасан;
  • Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйл /гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх/, 13.1 дүгээр зүйл /хүн худалдаалах/-д заасан гэмт хэргийн хохирогч төлбөрийн чадваргүй, эсхүл хохирогч нь хүүхэд бол түүний эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч хүсэлт гаргасан, эсхүл шаардлагатай тохиолдолд хүүхэд хамгаалах байгууллага болон нийгмийн ажилтан, мөрдөгч, прокурор, шүүгч хүсэлт гаргасан;
  • Төлбөрийн чадваргүй сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтан;
  • Хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэгч төлбөрийн чадваргүй бол;
  • Газар өмчлөх эрх нь зөрчигдсөн захиргааны хэргийн оролцогч төлбөрийн чадваргүй бол;
  • Хүүхэд хамгааллын тухай хуулийн 4.1.1-д заасан эрсдэлт нөхцөлд байгаа хүүхэд.

Доор дурдсан хүүхдэд түүний эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн хүсэлт, шаардлагатай тохиолдолд хүүхэд хамгаалах байгууллага болон нийгмийн ажилтан, мөрдөгч, прокурор, шүүгчийн хүсэлтээр өмгөөллийн үйлчилгээ үнэ төлбөргүй үзүүлж болно.Үүнд: 

  • Гэмт хэргийн гэрч хүүхэд;
  • Зөрчлийн тухай хуулийн 5.4 дүгээр зүйл /гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих/, 6.20 дугаар зүйл /хүүхдийн эрхийг зөрчих/-д заасан зөрчлийн улмаас эрх нь зөрчигдсөн хүүхэд.
  • Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуульд заасны дагуу хамгаалалтад байгаа гэрч, хохирогчид хүсэлтийн дагуу хууль зүйн туслалцаа үзүүлж болно.
  • Ахмад настан, хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан хүн, өрх толгойлсон олон хүүхэдтэй эцэг, эх, Хууль зүйн туслалцааны тухай хуулийн  6.1.4, 6.1.5-д заасан хэрэг маргаанд хууль зүйн туслалцаа авч болно.

 

 

 


http://e-khutuch.mn/guide/print/5/106/law