ЭРХ ЗҮЙН ХӨТӨЧ

Авто тээврийн үйлчилгээ Автотээврийн хэрэгслийн улсын дугаар, гэрчилгээг нөхөн олгох, шинэчлэн солих

Автотээврийн хэрэгслийн улсын дугаар, гэрчилгээг нөхөн олгох, шинэчлэн солих бүртгэл хөтөлнө.

Жолооч та хуулийн дагуу торгуулиа төлсөн байх шаардлагатай бөгөөд торгуультай холбоотой зөвлөмжийг хүргэж байна.

  1. Нэг зөрчилд олон давхар торгууль орсон тохиолдолд:
  • Шалгах багажны алдаа, сүлжээнээс шалтгаалан давхардаж орсон зөрчлийг арилгуулахдаа зөрчил гаргагч өөрт өгсөн шийтгэврийн хуудсыг төлсөн баримтын хамт Замын цагдаагийн албаны №106 тоот өрөөнд авчирч давхардсан торгуулийг хүчингүй болгуулж болно.
  • Гэрийн хаягаар ирж буй торгуулийн лавлагаа авах, торгуулийн давхардлын талаар Улаанбаатар банкны 9 давхарт Замын хөдөлгөөний удирдлагын төвд бичиг баримттайгаа очиж шийдвэрлүүлж болно. Мөн торгуулийн хуудсанд бичигдсэн утасны дугаараар хандах боломжтой.
  • Торгууль төлөхдөө БАР КОД буруу хийсэн, БАР КОД оруулаагүй төлсөн тохиолдолд бичиг баримт, төлсөн баримтын хамт Замын цагдаагийн албаны №106 тоот өрөөнд ирж шийдвэрлүүлж болно.
  • Бэлэн бус торгуулийн төхөөрөмж нь Скайтелын сүлжээтэй холбогдон ажилладаг бөгөөд зарим тохиолдолд цагдаагийн шалгах багаж байршил буруу заах явдал гарч байдаг. Та тухайн газраар хөдөлгөөнд оролцоогүй бол бичиг баримттайгаа Замын цагдаагийн албаны №106 тоот өрөөнд ирж автомашиныг жолоодон явсан хүний мэдээллийг гаргуулан авч болно.
  1. Огт хөдөлгөөнд оролцоогүй газарт мөн тухайн өдөр биш өөр өдөр торгууль ногдуулсан тохиолдолд:
  • Бэлэн бус торгуулийн төхөөрөмж нь Скайтелын сүлжээтэй холбогдон ажилладаг бөгөөд зарим тохиолдолд цагдаагийн шалгах багаж байршил буруу заах явдал гарч байдаг. Та тухайн газраар хөдөлөгөөнд оролцоогүй бол бичиг баримттайгаа Замын цагдаагийн албаны №106 тоот өрөөнд ирж автомашиныг жолоодон явсан хүний мэдээллийг гаргуулан авч болно.
  • Зам тээврийн осол, зөрчилд холбогдоод осол гарсан өдөр биш өөр өдөр торгууль ногдуулсан тохиолдол гардаг. Үүний гол шалтгаан нь эрх бүхий албан тушаалтан осолтой холбогдолтой материал бүрэн бүрдсэний дараа торгууль оногдуулдагт оршино.
  1. Захиргааны зөрчил гаргаад /эрхээ хасуулсан г.м/ Замын цагдаагийн тасагт зөрчлөө шийдвэрлүүлсэн байхад www.torguuli.mn сайтад төлөгдөөгүй гэсэн тохиолдолд:
  • Замын цагдаагийн албаны бичиг хэргээс торгууль төлсөн баримтын хуулбарыг авч № 106 тоот өрөөнд авчирч торгууль төлөлтийн асуудлаа шийдвэрлүүлнэ.
  1. Торгууль төлсөн баримтаа хаясан, үрэгдүүлсэн тохиолдолд:
  • Торгууль төлсөн тус салбарын банкнаас төлбөрийн хуулга авах, мөн нийслэлийн дансанд торгууль төлсөн огноогоо мэдэж байгаа тохиолдолд Замын цагдаагийн албаны Санхүүд хандаж торгууль төлсөн мэдээллээ гаргуулан авч болно.
  1. Таны төлсөн торгууль www.torguuli.mn сайтад төлсөн төлөвт шилжихгүй байгаа тохиолдолд:
  • www.torguuli.mn сайтад тавигдсан төлөх зааврын дагуу банкны баримтын гүйлгээний утга гэсэн хэсэгт торгуулийн зөвхөн "БАР КОД" бичигдсэн байхыг анхаарна. Тухайн төлсөн үед мэдээлэл гарч ирэхгүй байгаа тохиолдолд "Замын цагдаагийн алба"-ны №106 тоот өрөөнд торгууль төлсөн баримтаа /хуулбар/ авчирч торгуулийг төлөгдсөн төлөвт оруулж болно.

http://e-khutuch.mn/guide/print/50/451/advice