ЭРХ ЗҮЙН ХӨТӨЧ

Авто тээврийн үйлчилгээ Автотээврийн хэрэгслийн улсын дугаар, гэрчилгээг нөхөн олгох, шинэчлэн солих

Автотээврийн хэрэгслийн улсын дугаар, гэрчилгээг нөхөн олгох, шинэчлэн солих бүртгэл хөтөлнө.

Асуулт 1. Би торгуулиа төлсөн боловч баримтаа хаячихлаа. Хаанаас баримтаа дахин авч болох вэ?

Сайн байна уу? Торгууль төлсөн тус салбарын банкнаас төлбөрийн хуулга авах, мөн нийслэлийн дансанд торгууль төлсөн огноогоо мэдэж байгаа тохиолдолд Замын цагдаагийн албаны Санхүүд хандаж торгууль төлсөн мэдээллээ гаргуулан авч болно.

Асуулт 2. Тээврийн хэрэгслийн гэрчилгээ маань хуучирч муудаад байна, сольдог гэж сонссон. Хаана хандаж солиулах вэ?

Сайн байна уу? Та тээврийн хэрэгслийн гэрчилгээг солиулах гэж байгаа бол Автотээврийн үндэсний төвд хандах боломжтой. Тус төвд хандахдаа дараах бичиг баримтыг бүрдүүлж очино. Үүнд:

  • Хуучирсан тээврийн хэрэгслийн гэрчилгээгээ авчрах;
  • Тээврийн хэрэгслийн бүртгэлийн маягт;
  • Иргэний үнэмлэх, хуулийн этгээдийн албан бичиг эх хувиараа, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбарын хамт;
  • Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын гэрчилгээ;
  • Автотээврийн хэрэгслийн гэрчилгээний үнэ тушаасан баримт;
  • Тээврийн хэрэгслийн техник ашиглалтын дэвтэр, техникийн хяналтын үзлэгт хамрагдсан байх;
  • Жолоочийн хариуцлагын даатгалд даатгуулсан баримт;
  • Замын хөдөлгөөний хяналтын камераар илрүүлсэн зөрчилд оногдсон торгуулиа төлсөн байх.

Асуулт 3. Тээврийн хэрэгслийн гэрчилгээг нөхөн авахад юун дээр анхаарах вэ?

Сайн байна уу? Та тээврийн хэрэгслийн бүртгэл хийлгэхдээ дараах шаардлагыг хангасан байх хэрэгтэй. Үүнд:

  • Техникийн хяналтын үзлэгт /оношлогоо/ орсон байх;
  • Жолоочийн хариуцлагын албан журмын даатгал хийлгэсэн байх;
  • Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар төлсөн байх;
  • Замын хөдөлгөөний хяналтын камераар илрүүлсэн зөрчилд оногдсон торгуулиа төлсөн байх;
  • Тэмдэгтийн хураамж төлсөн байх;
  • Бүртгэлийн маягт бөглөх; /өөрийн биеэр иргэний үнэмлэхтэйгээ ирж бүртгэлийн маягтад гарын үсгээ зурж баталгаажуулна/
  • Автотээврийн үндэсний төвд тээврийн хэрэгслийн бүртгэл хийлгэнэ.

Асуулт 4. Би хөдөөнөөс орж ирж байгаа юм тээврийн хэрэгслийн гэрчилгээгээ солиулна. Хэр хурдан сольж өгөх вэ?

Таны бүртгэлийн мэдүүлэг, бүрдүүлсэн бичиг баримт шаардлага хангасан тохиолдолд тээврийн хэрэгслийн бүртгэл тухайн өдөртөө хийгддэг.  

Асуулт 5. Миний бичиг баримт ямар ч зөрчилгүй байхад тээврийн хэрэгслийн гэрчилгээг нөхөж олгохгүй гээд байна. Бүртгэгчийн үйл ажиллагаанд хаана гомдол гаргах вэ?

Сайн байна уу? Та Автотээврийн үндэсний төвийн бүртгэлийн асуудал хариуцсан албан тушаалтны шийдвэр, үйл ажиллагаатай холбоотой гомдлыг дээд шатны албан тушаалтанд, дээд албан тушаалтны гаргасан шийдвэрийг эс зөвшөөрвөл дээд шатны байгууллага болох Зам тээвэр, хөгжлийн яаманд гомдол гаргах эрхтэй.


http://e-khutuch.mn/guide/print/50/451/faq