ЭРХ ЗҮЙН ХӨТӨЧ

Авто тээврийн үйлчилгээ Автотээврийн хэрэгслийн явуулын дугаар олгох

Монгол Улсын нутаг дэвсгэрээс дамжин өнгөрөх, түр хугацаанд ашиглах дугаар авах тохиолдолд Автотээврийн хэрэгслийн явуулын дугаар олгодог.

Мэдээлэл 1.

БЗТХҮТөвийн мэргэшсэн инженер Б. Ербулан Автотээврийн хэрэгслийн гэрэлтүүлэх хэрэгслийн талаар Автотээврийн хэрэгслийн үүрэг Автотээврийн хэрэгслийн гэрэл нь:

• Шөнийн нөхцөлд жолоочид замын гадаргууг тод сайн харагдуулах

• Жолоочид тухайн автомашинд нь ямар нэгэн эвдрэл гэмтэл үүссэнийг анхааруулах гэрлээр сануулах

• Бусад жолооч нарт тухайн тээврийн хэрэгсэл ямар үйлдэл хийх гэж байгаа болон хийж байгааг анхааруулах (аль чиг рүү эргэх, тоормос гишгэж байгаа эсэх, ухрах үйлдэл хийж байгаа эсэх, ослын зогсолт хийж байгаа эсэх г.м)

Автомашины гэрлийн ламп нь хэлбэр дүрс, зориулалт, суурь, чадал, хүчдэлээр маш олон төрөл байна.

Мэдээлэл 2.

ИНЖЕНЕР ЗӨВЛӨЖ БАЙНА №2

Мэдээллийг бэлтгэсэн: БЗТХҮТөвийн инженер Б. Ербулан

Автотээврийн хэрэгслийн дугуй ямар үүрэг гүйцэтгэдэг вэ?

Тээврийн хэрэгсэл эзэмшигчдэд дугуйн үүрэг, ямар тохиолдолд солих, өвөл зуны дугуйн ялгаа зэрэг мэдээллийг орууллаа.

Автотээврийн хэрэгслийн дугуйн үүрэг:

 Явалтыг зөөлрүүлэх, зорчигчдын тав тухтай байдлыг хангах,

 Дугуйн замтай барьцах чадварыг дээшлүүлэх,

 Автомашины тогтворжилтыг сайжруулах,

 Туулах чадварыг нэмэгдүүлэх зэрэг онцгой үүрэгтэй юм.

Манай улс бусад орнуудыг бодвол харьцангуй их цастай, хүйтэн байдаг. Иймээс автотээврийн хэрэгсэл эзэмшигчид зуныхаа дугуйг өвлийн дугуйгаар солих шаардлага зайлшгүй гардаг.Учир нь зуны дугуй нь хүйтнийг тэсвэрлэх чадвар муутай ба хөлдөх явдал гардаг. Ингэснээр дугуйн хий сулрах, замтай харьцах чадвар алдагдах, хөлдөснөөс болж язрах, бензин түлш зарцуулалт ихсэх цаашлаад бидний эдийн засагт ч сөргөөр нөлөөлдөг.Өвлийн дугуйг сонгохдоо бид бас нэгэн зүйлийг анхаарах шаардлага гардаг. Энэ нь юу вэ гэвэл дугуйн хээ болон хийгдсэн материал байдаг.Дугуйн хээг өөрийн машины онцлогт тааруулан авах нь аюулгүйгээр зорчих бас нэгэн нөхцөл болдог. Та дараах зургаас таны машинд ямар төрлийн хээтэй дугуй тохирохыг тодорхой харж болох юм.


http://e-khutuch.mn/guide/print/50/453/advice