ЭРХ ЗҮЙН ХӨТӨЧ

Авто тээврийн үйлчилгээ Автотээврийн хэрэгслийн явуулын дугаар олгох

Монгол Улсын нутаг дэвсгэрээс дамжин өнгөрөх, түр хугацаанд ашиглах дугаар авах тохиолдолд Автотээврийн хэрэгслийн явуулын дугаар олгодог.

Хуулийн зохицуулалт

Иргэн та тээврийн хэрэгслийн дугаар онлайнаар захиалах бол Энд дарж орно уу.

 

Асуудлыг шийдвэрлэх байгууллага

бичвэр нарын зураг байж магад

Асуудлыг шийдвэрлэх дараалал

  1.  
Асуудлыг шийдвэрлэх хугацаа

 Бүртгэл хийлгэх хугацаа: 

Таны бүртгэлийн мэдүүлэг, бүрдүүлсэн бичиг баримт шаардлага хангасан тохиолдолд тээврийн хэрэгслийн бүртгэл тухайн өдөртөө хийгддэг. Түр дугаарыг 1 сар хүртэл хугацаагаар олгоно.

 Бүртгэлийн үйл ажиллагаатай холбоотой өргөдөл, гомдол шийдвэрлэх хугацаа:

Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Өргөдөл, гомдлыг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногт багтаан шийдвэрлэнэ. Шаардлагатай тохиолдолд уг хугацааг тухайн байгууллагын удирдах албан тушаалтан 30 хүртэл хоногоор нэмж сунгаж болно. Хугацаа сунгасан тухай өргөдөл, гомдол гаргагчид мэдэгдэнэ гэж заасан байдаг.

Асуудлыг шийдвэрлээгүй тохиолдолд гомдол гаргах

Автотээврийн үндэсний төвийн нэгдсэн лавлах 1900-1234 нь автотээврийн салбартай холбоотой бүхий л мэдээ мэдээллийг нэг дороос иргэдэд түргэн шуурхай хүргэн ажиллаж байна.Өдөр бүр 08:00-20:00 цагийн хооронд нээлттэй үйлчлэх бөгөөд үнэн бодит мэдээ мэдээллийг Автотээврийн үндэсний төвийн нэгдсэн мэдээллийн сангаас хүргэж буйгаараа онцлог юм.

Хүргэх мэдээллийн хамрах хүрээ:

-Тээврийн хэрэгслийн бүртгэл

o Шинээр бүртгүүлэх

o Улсын дугаар солих

o Шилжилт хөдөлгөөн

o Хасалт хийлгэх

o Лавлагаа авах

o Явуулын дугаар олгох

o Цагийн хуваарь, байршил, үнэ тариф

o Бүрдүүлэх баримт бичгийн жагсаалт

-Техникийн хяналтын үзлэг

o Техникийн хяналтын үзлэгт орох цаг захиалах

o Хэрэглэгчийн байршилд тохирсон ачаалал багатай салбар

o Арал сольсон

o Нэмэлт төхөөрөмж суурилуулсан

o Ослын дүгнэлт

o Хийцийн өөрчлөлт

o Цагийн хуваарь, байршил, үнэ тариф

-Улс, хот хоорондын зорчигч тээвэр

o Цагийн хуваарь

o Үнэ тариф

o Билетийн касс, холбоо барих утасны дугаар

o Онлайн билет худалдаа

-Улс, хот хоорондын ачаа тээвэр

-Жуулчин тээвэр

-Тээврийн удирдлага

o Хот хоорондын чиглэлд ачаа, зорчигч тээвэрлэж буй тээврийн хэрэгслийн байршил, хурд

-Авто үйлчилгээний байгууллага

o Ангилал тогтоолгох

o Хугацаа сунгах

-Мэргэшсэн жолооч

o Шалгалт өгөх

o Үнэмлэх олгох, сунгах

o Бүрдүүлэх баримт бичгийн жагсаалт

-Тээврийн хэрэгслийн татвар

-Тээврийн хэрэгслийн даатгал

АВТОТЭЭВРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ

Мэдээлэл 1.

БЗТХҮТөвийн мэргэшсэн инженер Б. Ербулан Автотээврийн хэрэгслийн гэрэлтүүлэх хэрэгслийн талаар Автотээврийн хэрэгслийн үүрэг Автотээврийн хэрэгслийн гэрэл нь:

• Шөнийн нөхцөлд жолоочид замын гадаргууг тод сайн харагдуулах

• Жолоочид тухайн автомашинд нь ямар нэгэн эвдрэл гэмтэл үүссэнийг анхааруулах гэрлээр сануулах

• Бусад жолооч нарт тухайн тээврийн хэрэгсэл ямар үйлдэл хийх гэж байгаа болон хийж байгааг анхааруулах (аль чиг рүү эргэх, тоормос гишгэж байгаа эсэх, ухрах үйлдэл хийж байгаа эсэх, ослын зогсолт хийж байгаа эсэх г.м)

Автомашины гэрлийн ламп нь хэлбэр дүрс, зориулалт, суурь, чадал, хүчдэлээр маш олон төрөл байна.

Мэдээлэл 2.

ИНЖЕНЕР ЗӨВЛӨЖ БАЙНА №2

Мэдээллийг бэлтгэсэн: БЗТХҮТөвийн инженер Б. Ербулан

Автотээврийн хэрэгслийн дугуй ямар үүрэг гүйцэтгэдэг вэ?

Тээврийн хэрэгсэл эзэмшигчдэд дугуйн үүрэг, ямар тохиолдолд солих, өвөл зуны дугуйн ялгаа зэрэг мэдээллийг орууллаа.

Автотээврийн хэрэгслийн дугуйн үүрэг:

 Явалтыг зөөлрүүлэх, зорчигчдын тав тухтай байдлыг хангах,

 Дугуйн замтай барьцах чадварыг дээшлүүлэх,

 Автомашины тогтворжилтыг сайжруулах,

 Туулах чадварыг нэмэгдүүлэх зэрэг онцгой үүрэгтэй юм.

Манай улс бусад орнуудыг бодвол харьцангуй их цастай, хүйтэн байдаг. Иймээс автотээврийн хэрэгсэл эзэмшигчид зуныхаа дугуйг өвлийн дугуйгаар солих шаардлага зайлшгүй гардаг.Учир нь зуны дугуй нь хүйтнийг тэсвэрлэх чадвар муутай ба хөлдөх явдал гардаг. Ингэснээр дугуйн хий сулрах, замтай харьцах чадвар алдагдах, хөлдөснөөс болж язрах, бензин түлш зарцуулалт ихсэх цаашлаад бидний эдийн засагт ч сөргөөр нөлөөлдөг.Өвлийн дугуйг сонгохдоо бид бас нэгэн зүйлийг анхаарах шаардлага гардаг. Энэ нь юу вэ гэвэл дугуйн хээ болон хийгдсэн материал байдаг.Дугуйн хээг өөрийн машины онцлогт тааруулан авах нь аюулгүйгээр зорчих бас нэгэн нөхцөл болдог. Та дараах зургаас таны машинд ямар төрлийн хээтэй дугуй тохирохыг тодорхой харж болох юм.

Асуулт 1. Би япон улсаас машин худалдаж аваад түр Монгол улсын хилээр дамжуулан ОХУ-руу гаргаж худалдаалах гэж байгаа юм. Энэ тохиолдолд дугаар авах шаардлагатай юу?

Монгол Улсын хилээр дамжин өнгөрөх тохиолдолд таньд явуулын дугаар олгодог. Та явуулын дугаар авах бол Автотээврийн үндэсний төвд хандах боломжтой.

Асуулт 2. Түр дугаар авахад техникийн хяналтын үзлэгт орж, даатгалд даатгуулах уу?  Ямар бичиг баримт бүрдүүлэх вэ?

Та явуулын дугаар авахдаа дараах бичиг баримтыг бүрдүүлж өгнө. Үүнд:    

  • Явуулын дугаар олгож өгөхийг хүссэн албан бичиг, өргөдөл;
  • Монгол Улсаар дамжин өнгөрөх бол тухайн тээврийн хэрэгслийг бүртгэсэн улсын бүртгэлийн байгууллагаас олгосон тээврийн хэрэгслийн гэрчилгээ;
  • Монгол Улсын нутгийн гүн рүү тээвэрлэлт хийхийг зөвшөөрсөн эрх бүхий байгууллагын шийдвэр;
  • Монгол Улсаас экспортлох бол бүртгэлээс хасуулсан тодорхойлолт;
  • Монгол Улсаар дамжин өнгөрөх бол гаалийн баримт;
  • Явуулын дугаарыг жолоочийн харах орчныг хязгаарлахгүйгээр автомашины урд болон хойд талын салхины шилэнд байрлуулна.

Асуулт 3. Түр дугаарыг 2 сар хэрэглэж болох уу?

Түр дугаарыг 1 сар хүртэл хугацаагаар олгодог.


http://e-khutuch.mn/guide/print/50/453/all