ЭРХ ЗҮЙН ХӨТӨЧ

Авто тээврийн үйлчилгээ Автотээврийн хэрэгслийн явуулын дугаар олгох

Монгол Улсын нутаг дэвсгэрээс дамжин өнгөрөх, түр хугацаанд ашиглах дугаар авах тохиолдолд Автотээврийн хэрэгслийн явуулын дугаар олгодог.

Асуудлыг шийдвэрлэх хугацаа

 Бүртгэл хийлгэх хугацаа: 

Таны бүртгэлийн мэдүүлэг, бүрдүүлсэн бичиг баримт шаардлага хангасан тохиолдолд тээврийн хэрэгслийн бүртгэл тухайн өдөртөө хийгддэг. Түр дугаарыг 1 сар хүртэл хугацаагаар олгоно.

 Бүртгэлийн үйл ажиллагаатай холбоотой өргөдөл, гомдол шийдвэрлэх хугацаа:

Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Өргөдөл, гомдлыг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногт багтаан шийдвэрлэнэ. Шаардлагатай тохиолдолд уг хугацааг тухайн байгууллагын удирдах албан тушаалтан 30 хүртэл хоногоор нэмж сунгаж болно. Хугацаа сунгасан тухай өргөдөл, гомдол гаргагчид мэдэгдэнэ гэж заасан байдаг.


http://e-khutuch.mn/guide/print/50/453/decide_time