ЭРХ ЗҮЙН ХӨТӨЧ

Авто тээврийн үйлчилгээ Автотээврийн хэрэгслийн явуулын дугаар олгох

Монгол Улсын нутаг дэвсгэрээс дамжин өнгөрөх, түр хугацаанд ашиглах дугаар авах тохиолдолд Автотээврийн хэрэгслийн явуулын дугаар олгодог.

Асуулт 1. Би япон улсаас машин худалдаж аваад түр Монгол улсын хилээр дамжуулан ОХУ-руу гаргаж худалдаалах гэж байгаа юм. Энэ тохиолдолд дугаар авах шаардлагатай юу?

Монгол Улсын хилээр дамжин өнгөрөх тохиолдолд таньд явуулын дугаар олгодог. Та явуулын дугаар авах бол Автотээврийн үндэсний төвд хандах боломжтой.

Асуулт 2. Түр дугаар авахад техникийн хяналтын үзлэгт орж, даатгалд даатгуулах уу?  Ямар бичиг баримт бүрдүүлэх вэ?

Та явуулын дугаар авахдаа дараах бичиг баримтыг бүрдүүлж өгнө. Үүнд:    

  • Явуулын дугаар олгож өгөхийг хүссэн албан бичиг, өргөдөл;
  • Монгол Улсаар дамжин өнгөрөх бол тухайн тээврийн хэрэгслийг бүртгэсэн улсын бүртгэлийн байгууллагаас олгосон тээврийн хэрэгслийн гэрчилгээ;
  • Монгол Улсын нутгийн гүн рүү тээвэрлэлт хийхийг зөвшөөрсөн эрх бүхий байгууллагын шийдвэр;
  • Монгол Улсаас экспортлох бол бүртгэлээс хасуулсан тодорхойлолт;
  • Монгол Улсаар дамжин өнгөрөх бол гаалийн баримт;
  • Явуулын дугаарыг жолоочийн харах орчныг хязгаарлахгүйгээр автомашины урд болон хойд талын салхины шилэнд байрлуулна.

Асуулт 3. Түр дугаарыг 2 сар хэрэглэж болох уу?

Түр дугаарыг 1 сар хүртэл хугацаагаар олгодог.


http://e-khutuch.mn/guide/print/50/453/faq