ЭРХ ЗҮЙН ХӨТӨЧ

Авто тээврийн үйлчилгээ Автотээврийн хэрэгсэлд техникийн хяналтын үзлэг хийх

Монгол Улсын нутаг дэвсгэрт ашиглагдаж байгаа автотээврийн хэрэгслийн техникийн байдал, хэрэглээний стандартын үзүүлэлтийг хангуулах, автотээврийн хэрэгслээс хүн амын эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд үзүүлэх сөрөг үр дагаврыг бууруулах, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор автотээврийн хэрэгсэлд техникийн хяналтын үзлэг явуулдаг. Техникийн хяналтын үзлэгийн төв нь автомашин, түүний агрегат, зангилаа, системийн техникийн байдлыг шалгаж, техникийн хяналтын үзлэг хийхэд хэмжих, оношлох, шалгах, багаж хэрэгсэл, эсвэл шалгах ажлын технологийн дараалал нь харилцан адилгүй байж болох боловч дүгнэлт нь ижил нөхцөл шаардлагыг хангасан байна.

Хуулийн зохицуулалт

Зам, тээврийн хөгжлийн сайдын 2021 оны 12 дугаар сарын  31-ний өдрийн  А/199 дүгээр тушаалын хавсралтаар  ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ТЕХНИКИЙН ХЯНАЛТЫН  ҮЗЛЭГ, ОНОШЛОГОО ЯВУУЛАХ ЖУРАМ-ыг шинээр баталсан. 

Уг журмын 2 дах хэсэгт зааснаар техникийн хяналтын үзлэгийг дараах хэлбэрээр зохион байгуулана. 

1. Техникийн хяналтын үзлэгийг тухайн үзлэгийн төвийн техник, технологийн онцлогт тохируулан боловсруулсан технологийн картын дагуу бүрэн явуулна.

2. Технологийн картад стандартаар тогтоосон үзүүлэлт шаардлагыг хянан тогтоох арга, аргачлал, хугацаа, хүчин чадал зэргийг тооцож тусгана.

3. Техникийн хяналтын үзлэгийн төв /цаашид "үзлэгийн төв" гэх/ нь Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуульд заасны дагуу тохирлын үнэлгээ хийлгэн итгэмжлэгдсэн байх бөгөөд үзлэгийн төвд тавигдах шаардлагыг стандартаар тогтооно.

4.  Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1-д заасан тээврийн хэрэгслийн бүртгэл, мэдээллийн санг автотээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хариуцан хөтөлнө.

5. Үзлэгийн төв нь техникийн хяналтын үзлэг хийсэн талаарх мэдээллийг энэ журмын 2.4-д заасан сантай холбогдож дамжуулна.

6. Замын хөдөлгөөнд шууд оролцох боломжгүй өөрөө явагч механизмыг үзлэгийн явуулын төвөөр үзэж болно.

7.  Жолоочийн даатгалын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т заасны дагуу  тээврийн хэрэгслийн өмчлөгч жолоочийн даатгалд даатгуулаагүй олон улс, улсын чанартай болон тусгай зориулалтын авто зам ашигласны төлбөр төлөөгүй тохиолдолд тээврийн хэрэгслийг техникийн хяналтын үзлэгт хамруулахгүй. /ЗТХС-ын 2022 оны А/313 дугаар тушаалаар нэмэлт орсныг тусгав/

8. Олон улсын тээвэрлэлт гүйцэтгэх тээврийн хэрэгсэлд энэхүү журмын гуравдугаар хавсралтад заасан мэдээллүүдийг агуулсан гэрчилгээг монгол, англи хэл дээр хэвлэж олгоно.

9. Дор дурдсан тусгай тоноглол бүхий тээврийн хэрэгслийг эрх бүхий мэргэжлийн байгууллагын шалгаж, баталгаажуулсан дүгнэлтийг үндэслэн техникийн хяналтын үзлэгт хамруулна.

Асуудлыг шийдвэрлэх байгууллага

Чингэлтэй техникийн хяналтын үзлэгийн төв

Чингэлтэй дүүрэг 10-р хороо Дэнжийн 42-623 тоот, “Ричмон” ХХК-н байр

Цагийн хуваарь: Ажлын өдөр 08-30-20:30

Цамбагарав техникийн хяналтын үзлэгийн төв

Баянгол дүүрэг 20-р хороо, Энхтайвны өргөн чөлөө Москвагийн гудамж 47/1, “Нимонс” ХХК-н байр

Цагийн хуваарь: Ажлын өдөр 08-30-20:30

​​​Амралтын өдөр 09:00-19:00

Да хүрээ салбар

БЗД-ийн 17-р хороо, Да хүрээ трейд ХХК-ний байр Цагийн хуваарь: Даваа, Лхагва- Ням 09.00-17.30 Мягмар: Амарна.

Лавлах утас: 1900-1234

Асуудлыг шийдвэрлэх дараалал

Зам, тээврийн хөгжлийн сайдын

2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн А/199

дугаар тушаалаар батлагдсан "Тээврийн

хэрэгслийн техникийн хяналтын үзлэг,

 оношлогоо явуулах журам"-ын

нэгдүгээр хавсралт

 

ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ТЕХНИКИЙН

ХЯНАЛТЫН ЦАХИМ ГЭРЧИЛГЭЭНИЙ ЗАГВАР

 

 

А. Гэрчилгээний нүүр тал

Гэрчилгээний суурь өнгө цагаан, бичиглэл нь хар өнгөтэй байна.

 

   

   85 мм 

 

 

 

  55 мм

 

 

 

 

Б. Гэрчилгээний ар тал

 Гэрчилгээний ар тал цулгуй, цагаан буюу ямар нэгэн мэдээлэлгүй байна.

B.Бусад

 Гэрчилгээг тухайн автотээврийн хэрэгслийн урд салхины шилний дотор талаас, жолооны хүрдтэй талын буланд жолоочийн харах орчныг хязгаарлахгүй, ил харагдахаар байрлуулна.

 

---000---

 

 

Зам, тээврийн хөгжлийн сайдын

2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн А/199

дугаар тушаалаар батлагдсан "Тээврийн

хэрэгслийн техникийн хяналтын үзлэг,

оношлогоо явуулах журам"-ын

хоёрдугаар хавсралт

 

 

Олон улсын тээвэрлэлт гүйцэтгэх тээврийн хэрэгсэлд олгох

техникийн хяналтын гэрчилгээнд зайлшгүй тусгагдах мэдээллүүд

 

Тээврийн хэрэгслийн арлын дугаар (VIN)

Vehicle identification number (VIN number or chassis number)

 

Тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаар

Vehicle registration number  

 

Техникийн хяналт үзлэгт орсон он, сар, өдөр

Date of vehicle technical inspection

 

 

Техникийн хяналт үзлэгт орсон өдрийн одометрийн заалт

Odometer readings on the day of vehicle technical inspection

 

Тээврийн хэрэгслийн ангилал

Vehicle category

 

Илэрсэн алдаа, доголдол

Faults and defects identified by vehicle technical inspection

 

Тээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэгийн дүн

Vehicle technical inspection results

 

Дараагийн техникийн хяналт үзлэгт орох хугацаа эсвэл олгосон гэрчилгээний дуусах хугацаа

Date of next technical inspection or expiration date of issued certificate

 

Техникийн хяналт үзлэгийн төв эсвэл байгууллагын нэр, хаяг,

Техникийн хяналтын үзлэг хариуцсан ажилтны гарын үсэг

Name of Vehicle Technical Inspection Organization or Inspection Station and address

Signature of Inspector

 

Бусад мэдээлэл

Other information

 

Тайлбар:Техникийн хяналтын олон улсын хорооны зөвлөмж болон Европын холбоо ба Европын холбооны парламентаас гаргасан 2014.04.03-ны өдрийн удирдамжаар техникийн хяналтын үзлэгийн гэрчилгээний агуулгыг тодорхойлсон байдаг.

Асуудлыг шийдвэрлэх хугацаа
 Хяналт үзлэг хийх хугацаа: 

Авто тээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэг тухайн өдөртөө хийгддэг. 

 Үйлчилгээтэй холбоотой гомдлыг шийдвэрлэх хугацаа:

Авто тээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэг явуулах журмын 4 дүгээр зүйлийн 4.4 дэх хэсэгт заасны дагуу Үйлчилгээтэй холбоотой гомдлыг холбогдох байгууллага /Зам, тээврийн хөгжлийн яам/ 14 хоногийн дотор шалгаж хариу өгнө.

 

Асуудлыг шийдвэрлээгүй тохиолдолд гомдол гаргах

Автотээврийн хэрэгсэл өмчлөгч, эзэмшигч нь технологийн картын дагуу үзлэг хийхийг шаардаж дутуу буюу чанаргүй үйлчилгээ үзүүлсэн гэж үзвэл гомдлоо автотээврийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагад гаргаж шийдвэрлүүлнэ. 

Одометр нь одо буюу зам метр буюу хэмжүүр гэсэн грек үгнээс гаралтай. 1925 оноос АНУ -д үйлдвэрлэсэн автомашинд анх одометрийг суурилуулж эхэлсэн. Одометр нь механик ба дижитал гэсэн төрөл байдаг ба орчин үеийн автомашинууд дижитал одометртэй болсон. Одометриийг mile ba km гэсэн нэгжээр хэмжих ба 1mile=1,6km тэнцэнэ. Манай улсад MNS 5011 2020 техникийн хяналтын үзлэг хийх стандартын шинэчлэлтэд одометрийн заалтыг техникийн хяналтын

үзлэг хийхдээ бүртгэж авч байна жолооч та бүхэн автотээврийн үндэсний төвийн autobox.mn site-аас өөрийн машины одометрийн заалтаа харах боломжтой. Одометрийн хэмжилтэд сөргөөр нөлөөлөх нэг гол хүчин зүйл нь үйлдвэрлэгчийн тогтоосон дугуйн хэмжээнээс өөр дугуй тавих явдал юм.

Та уг холбоосоор орж видео зааварыг харна уу

Асуулт 1. Би тээврийн хэрэгслээ техникийн үзлэгт оруулсан боловч тэнцээгүй дахин үзлэгт ор гэсэн дахин төлбөр төлөх үү?

Сайн байна уу? Тээврийн хэрэгслийн техникийн үзлэгт дахин ороход үнэ төлбөргүй.

Асуулт 2. Техникийн хяналтын үзлэгт тэнцээгүй тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцсон жолоочид хэдэн төгрөгийн торгууль ногдуулдаг вэ?

Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 10.3 дахь заалтад заасны дагуу техникийн хяналтын үзлэгт тэнцээгүй тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцсон бол хүнийг хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.  

Асуулт 3. Манай ах хөдөө орон нутагт явж байгаа техникийн үзлэгт хамрагдах хугацаа нь болсон. Улаанбаатар хотод ирэх боломжгүй байгаа тохиолдолд хаана техникийн үзлэгт хамрагдах вэ?

Техникийн хяналт үзлэг хийлгэхэд харьяалал харгалзахгүй үзлэг оношлогоонд орох боломжтой.

Асуулт 4. Хөдөө орон нутагруу яаралтай явах болоод техникийн үзлэгт ороогүй тээврийн хэрэгслээр хөдөлгөөнд оролцож болох уу?

Техникийн хяналтад ороогүй автотээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулсан тохиолдолд Зөрчлийн тухай хуулиар торгуулийн арга хэмжээ авдаг. Та өөрт ойрхон техник хяналтын үзлэг хийж байгаа салбарт хандаж үзлэг, оношлогоонд орох боломжтой. 


http://e-khutuch.mn/guide/print/50/456/all