ЭРХ ЗҮЙН ХӨТӨЧ

Авто тээврийн үйлчилгээ Автотээврийн хэрэгсэлд техникийн хяналтын үзлэг хийх

Монгол Улсын нутаг дэвсгэрт ашиглагдаж байгаа автотээврийн хэрэгслийн техникийн байдал, хэрэглээний стандартын үзүүлэлтийг хангуулах, автотээврийн хэрэгслээс хүн амын эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд үзүүлэх сөрөг үр дагаврыг бууруулах, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор автотээврийн хэрэгсэлд техникийн хяналтын үзлэг явуулдаг. Техникийн хяналтын үзлэгийн төв нь автомашин, түүний агрегат, зангилаа, системийн техникийн байдлыг шалгаж, техникийн хяналтын үзлэг хийхэд хэмжих, оношлох, шалгах, багаж хэрэгсэл, эсвэл шалгах ажлын технологийн дараалал нь харилцан адилгүй байж болох боловч дүгнэлт нь ижил нөхцөл шаардлагыг хангасан байна.

Асуудлыг шийдвэрлэх хугацаа
 Хяналт үзлэг хийх хугацаа: 

Авто тээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэг тухайн өдөртөө хийгддэг. 

 Үйлчилгээтэй холбоотой гомдлыг шийдвэрлэх хугацаа:

Авто тээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэг явуулах журмын 4 дүгээр зүйлийн 4.4 дэх хэсэгт заасны дагуу Үйлчилгээтэй холбоотой гомдлыг холбогдох байгууллага /Зам, тээврийн хөгжлийн яам/ 14 хоногийн дотор шалгаж хариу өгнө.

 


http://e-khutuch.mn/guide/print/50/456/decide_time