ЭРХ ЗҮЙН ХӨТӨЧ

Авто тээврийн үйлчилгээ Автотээврийн хэрэгсэлд техникийн хяналтын үзлэг хийх

Монгол Улсын нутаг дэвсгэрт ашиглагдаж байгаа автотээврийн хэрэгслийн техникийн байдал, хэрэглээний стандартын үзүүлэлтийг хангуулах, автотээврийн хэрэгслээс хүн амын эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд үзүүлэх сөрөг үр дагаврыг бууруулах, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор автотээврийн хэрэгсэлд техникийн хяналтын үзлэг явуулдаг. Техникийн хяналтын үзлэгийн төв нь автомашин, түүний агрегат, зангилаа, системийн техникийн байдлыг шалгаж, техникийн хяналтын үзлэг хийхэд хэмжих, оношлох, шалгах, багаж хэрэгсэл, эсвэл шалгах ажлын технологийн дараалал нь харилцан адилгүй байж болох боловч дүгнэлт нь ижил нөхцөл шаардлагыг хангасан байна.

Асуулт 1. Би тээврийн хэрэгслээ техникийн үзлэгт оруулсан боловч тэнцээгүй дахин үзлэгт ор гэсэн дахин төлбөр төлөх үү?

Сайн байна уу? Тээврийн хэрэгслийн техникийн үзлэгт дахин ороход үнэ төлбөргүй.

Асуулт 2. Техникийн хяналтын үзлэгт тэнцээгүй тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцсон жолоочид хэдэн төгрөгийн торгууль ногдуулдаг вэ?

Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 10.3 дахь заалтад заасны дагуу техникийн хяналтын үзлэгт тэнцээгүй тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцсон бол хүнийг хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.  

Асуулт 3. Манай ах хөдөө орон нутагт явж байгаа техникийн үзлэгт хамрагдах хугацаа нь болсон. Улаанбаатар хотод ирэх боломжгүй байгаа тохиолдолд хаана техникийн үзлэгт хамрагдах вэ?

Техникийн хяналт үзлэг хийлгэхэд харьяалал харгалзахгүй үзлэг оношлогоонд орох боломжтой.

Асуулт 4. Хөдөө орон нутагруу яаралтай явах болоод техникийн үзлэгт ороогүй тээврийн хэрэгслээр хөдөлгөөнд оролцож болох уу?

Техникийн хяналтад ороогүй автотээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулсан тохиолдолд Зөрчлийн тухай хуулиар торгуулийн арга хэмжээ авдаг. Та өөрт ойрхон техник хяналтын үзлэг хийж байгаа салбарт хандаж үзлэг, оношлогоонд орох боломжтой. 


http://e-khutuch.mn/guide/print/50/456/faq