ЭРХ ЗҮЙН ХӨТӨЧ

Авто тээврийн үйлчилгээ Автотээврийн хэрэгсэлд техникийн хяналтын үзлэг хийх

Монгол Улсын нутаг дэвсгэрт ашиглагдаж байгаа автотээврийн хэрэгслийн техникийн байдал, хэрэглээний стандартын үзүүлэлтийг хангуулах, автотээврийн хэрэгслээс хүн амын эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд үзүүлэх сөрөг үр дагаврыг бууруулах, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор автотээврийн хэрэгсэлд техникийн хяналтын үзлэг явуулдаг. Техникийн хяналтын үзлэгийн төв нь автомашин, түүний агрегат, зангилаа, системийн техникийн байдлыг шалгаж, техникийн хяналтын үзлэг хийхэд хэмжих, оношлох, шалгах, багаж хэрэгсэл, эсвэл шалгах ажлын технологийн дараалал нь харилцан адилгүй байж болох боловч дүгнэлт нь ижил нөхцөл шаардлагыг хангасан байна.

Хуулийн зохицуулалт

Зам, тээврийн хөгжлийн сайдын 2021 оны 12 дугаар сарын  31-ний өдрийн  А/199 дүгээр тушаалын хавсралтаар  ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ТЕХНИКИЙН ХЯНАЛТЫН  ҮЗЛЭГ, ОНОШЛОГОО ЯВУУЛАХ ЖУРАМ-ыг шинээр баталсан. 

Уг журмын 2 дах хэсэгт зааснаар техникийн хяналтын үзлэгийг дараах хэлбэрээр зохион байгуулана. 

1. Техникийн хяналтын үзлэгийг тухайн үзлэгийн төвийн техник, технологийн онцлогт тохируулан боловсруулсан технологийн картын дагуу бүрэн явуулна.

2. Технологийн картад стандартаар тогтоосон үзүүлэлт шаардлагыг хянан тогтоох арга, аргачлал, хугацаа, хүчин чадал зэргийг тооцож тусгана.

3. Техникийн хяналтын үзлэгийн төв /цаашид "үзлэгийн төв" гэх/ нь Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуульд заасны дагуу тохирлын үнэлгээ хийлгэн итгэмжлэгдсэн байх бөгөөд үзлэгийн төвд тавигдах шаардлагыг стандартаар тогтооно.

4.  Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1-д заасан тээврийн хэрэгслийн бүртгэл, мэдээллийн санг автотээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хариуцан хөтөлнө.

5. Үзлэгийн төв нь техникийн хяналтын үзлэг хийсэн талаарх мэдээллийг энэ журмын 2.4-д заасан сантай холбогдож дамжуулна.

6. Замын хөдөлгөөнд шууд оролцох боломжгүй өөрөө явагч механизмыг үзлэгийн явуулын төвөөр үзэж болно.

7.  Жолоочийн даатгалын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т заасны дагуу  тээврийн хэрэгслийн өмчлөгч жолоочийн даатгалд даатгуулаагүй олон улс, улсын чанартай болон тусгай зориулалтын авто зам ашигласны төлбөр төлөөгүй тохиолдолд тээврийн хэрэгслийг техникийн хяналтын үзлэгт хамруулахгүй. /ЗТХС-ын 2022 оны А/313 дугаар тушаалаар нэмэлт орсныг тусгав/

8. Олон улсын тээвэрлэлт гүйцэтгэх тээврийн хэрэгсэлд энэхүү журмын гуравдугаар хавсралтад заасан мэдээллүүдийг агуулсан гэрчилгээг монгол, англи хэл дээр хэвлэж олгоно.

9. Дор дурдсан тусгай тоноглол бүхий тээврийн хэрэгслийг эрх бүхий мэргэжлийн байгууллагын шалгаж, баталгаажуулсан дүгнэлтийг үндэслэн техникийн хяналтын үзлэгт хамруулна.


http://e-khutuch.mn/guide/print/50/456/law