ЭРХ ЗҮЙН ХӨТӨЧ

Ундны усны хэрэглээ Ундны усны хэрэглээ

"ус хэрэглэгч" гэж ашиг олох зорилгогүйгээр унд, ахуйн болон гэр бүл, өрхийн хэрэгцээний мал аж ахуй, газар тариаланд ус, усан орчинг ашигладаг хэрэглэгчийг

Хуулийн зохицуулалт

Монгол Улсын Үндсэн хуульд:

Монгол Улсын Үндсэн хуулиар хуульчилсан ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байх, төрийн өмч болох ус, усны нөөцийг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх  харилцааг дараах хуулиар зохицуулсан байдаг. Усны тухай хуулиар, хот, суурины хэрэглэгчийг усаар хангах хэрэглээнээс гарсан бохир усыг татан зайлуулах, цэвэрлэх зориулалттай инженерийн барилга байгууламжийг өмчлөх, ашиглахтай холбогдсон харилцааг Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулиар  зохицуулна.

Байгаль орчныг хамгаалах тухай хуульд:

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2.2-т зааснаар “Ус” гэдэгт Монгол Улсын нутаг дэвсгэр дэх мөрөн, гол, горхи, булаг, шанд, рашаан, мөнх цас, мөс, мөсөн гол, байгалийн болон хиймэл нуур, цөөрөм зэрэг газрын гадаргын болон газрын доорх ус хамаарна гэж тодорхойлжээ.

Усны тухай хуульд:

Усны тухай хуулийн 3.1.28-д зааснаар “ус хэрэглэгч” гэж ашиг олох зорилгогүйгээр унд, ахуйн болон гэр бүл, өрхийн хэрэгцээний мал аж ахуй, газар тариаланд ус, усан орчинг ашигладаг хэрэглэгчийг;

Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуульд:

Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 2.2-т зааснаар цэвэр усыг ахуйн  болон үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглахтай холбогдсон харилцааг Усны тухай хуулиар зохицуулна.

  • “Саарал ус”гэж ахуйн хэрэглээнээс гарсан бохир усыг.
  • “Хаягдал ус” гэж ахуйн хэрэглээ болон үйлдвэрлэл, үйлчилгээнээс гарч байгаа бохир ус, шингэн хаягдлыг;
  • “Ус ашиглагч” гэж ашиг олох зорилгоор үйлдвэрлэл, үйлчилгээндээ  ус, усан орчин, рашааныг ашигладаг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг;
  • “Ус хэрэглэгч” гэж ашиг олох зорилгогүйгээр унд, ахуйн болон гэр бүл, өрхийн хэрэгцээний мал аж ахуй, газар тариаланд ус, усан орчинг ашигладаг хэрэглэгчийг;
  • “Ус бохирдуулагч” гэж ахуйн хэрэглээ болон үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж, хаягдал ус гаргаж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг;
  • “Усны тоо, бүртгэл” гэж  усны сан бүхий газар, ус хангамжийн  эх үүсвэрийн тоо, хэмжээ, чанар, ашигласан болон хаягдал усны хэмжээ, ус бохирдуулагч эх үүсвэрийн  тооллого явуулж бүртгэх үйл ажиллагааг;
  • “Ус ашигласны төлбөр” гэж  ус, рашааны нөөцийг ахуйн  болон үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар ашигласны төлөө төлөх төлбөрийг ойлгоно.

Эрүүл ахуйн тухайн хуульд:

Хүн амыг ундны болон ахуйн дараах нөхцөл, шаардлагыг хангасан усаар хангана:

  • Ундны болон ахуйн ус  нь эрүүл ахуйн нөхцөл, шаардлагыг хангасан, аюулгүй байх;
  • Ундны болон ахуйн усны  хоногт шаардагдах зохистой хэмжээг эрүүл мэндийн болон байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батлах;
  • Хүн амын хэрэглэж байгаа ундны болон ахуйн усны  чанар, аюулгүй байдалд тухайн нутаг дэвсгэрийн төвлөрсөн болон төвлөрсөн бус ус хангамж хариуцсан байгууллага, албан тушаалтан холбогдох стандарт, дүрмийн дагуу хяналт, шинжилгээ хийж, усны чанарыг сайжруулах арга хэмжээг авах;

Хог хаягдалын тухай хуульд:

Аюултай хог хаягдал хадгалах, дахин боловсруулах, устгахад тавигдах шаардлага

            Хүн амын унд, ахуйн ус хангамжийн эх үүсвэр болон гадаргын уснаас хоёр километрээс бага зайд байна.

Иргэний хуульд:

Иргэний хуулийн 147.3-т Орон сууцны дээвэр, доод хонгил, халаалт болон халуун, хүйтэн усны  удирдах зангилааны анхны хаалт хүртэл, цахилгаан оролтын самбар хүртэл холбооны шугамын давхрын холболтын хайрцаг хүртэл, шалны +0.00 тэмдэгтээс дээших бохир усны шугам сүлжээ, тухайн орон сууцны дээрх болон доорх нийтийн зориулалттай усан сан, машины зогсоол, тэдгээртэй адилтгах байгууламж зэрэг дундын өмчлөлийн зүйлийн засвар үйлчилгээ, даатгал болон холбогдох бусад зайлшгүй зардлыг санхүүжүүлэхэд сууц өмчлөгчийн оролцох хэмжээг тодорхойлохдоо сууц эзэмшигчийн дангаар өмчлөх талбайг, тухайн орон сууцны байшингийн дангаар өмчлөх өмчлөлд байгаа нийт талбайд харьцуулан гаргана.

Зөрчлийн тухай хуульд:

Зөрчлийн тухай хуулийн 1.10-т барилга байгууламжийг барилгын ажлын явцад шаардагдах цахилгаан, дулаан, халуун, хүйтэн усаар түр хангах бөгөөд байнгын ашиглалтад оруулаагүй барилга байгууламжийг цахилгаан, харилцаа холбоо, дулаан, халуун, хүйтэн усаар хангасан.

Орон сууцны тухай хуульд:

Орон сууцны тухай хуулийн 3.1.2-т “орон сууцны дэд бүтэц” гэж орон сууцны дулаан, цахилгаан, холбоожуулалт, хий, ус  хангамж, ариутгах татуургын инженерийн гадна шугам сүлжээг;

  • Орон сууцны тухай хуулийн 3.1.7-т “хэрэглэгч” гэж Хот, суурины ус  хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 3.1.8, Эрчим хүчний тухай хуулийн 3.1.13-т заасан иргэн, хуулийн этгээдийг;
  • Орон сууцны тухай хуулийн 3.1.8-т “хангагч” гэж Хот, суурины ус  хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 3.1.9, Эрчим хүчний тухай хуулийн 3.1.12-т заасан хуулийн этгээдийг;
  • Орон сууцны тухай хуулийн 14.4.Оршин суугч нь эзгүй үед сууцанд ус  алдах, гал гарах зэрэг бусад оршин суугчдын аюулгүй байдал, эд хөрөнгөнд хохирол учруулахуйц эвдрэл гэмтэл гарсан тохиолдолд зайлшгүй шаардлагатай гэж үзвэл тухайн сууцанд нэвтрэн орж эвдрэл, гэмтлийг арилгаж болох бөгөөд энэ тухай Сууц өмчлөгчдийн холбоо буюу оршин суугчдын болон цагдаагийн байгууллагын төлөөлөгчийг байлцуулан акт үйлдэж эзгүй байсан оршин суугчийн эд хөрөнгийг хамгаалах арга хэмжээ авна.
  • Орон сууцны тухай хуулийн 14.6-т Хэрэглэгч гэрээт мэргэжлийн байгууллагаар засвар, үйлчилгээ хийлгэх үед хэрэглэгчийн орон сууцны ус, дулаан, цахилгаан хангамжийг таслах шаардлага гарсан нөхцөлд түүний захиалга, хүсэлтийг үндэслэн таслалт, холболтыг хангагч саадгүй, нэн даруй хийж, гүйцэтгэлд нь хяналт тавих үүрэгтэй.
  • Орон сууцны тухай хуулийн 14.7-т Орон сууц болон дундын өмчлөлийн эд хөрөнгөд учирсан хохирол, гэмтэл /цэвэр, бохир ус, халаалт, хэрэглээний халуун усны шугам, тоног төхөөрөмж хагарч гэмтэх зэрэг/-ийг арилгах талаар гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирлыг тухайн гэрээт мэргэжлийн байгууллага хариуцна.

 Таны судалсан байвал зохих хууль болон бусад эрх зүйн актууд:

  • Монгол Улсын Үндсэн хууль 1992 он ЭНД дарж үзнэ үү
  • Байгаль орчныг хамгаалах тухай хууль ЭНД дарж үзнэ үү
  • Усны тухай хууль ЭНД дарж үзнэ үү
  • Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хууль ЭНД дарж үзнэ үү
  • Эрүүл ахуйн тухайн хууль ЭНД дарж үзнэ үү
  • Хог хаягдлын тухай хууль ЭНД дарж үзнэ үү
  • Иргэний хууль ЭНД дарж үзнэ үү
  • Зөрчлийн тухай хууль ЭНД дарж үзнэ үү
  • Орон сууцны тухай хууль ЭНД дарж үзнэ үү

http://e-khutuch.mn/guide/print/52/466/law