ЭРХ ЗҮЙН ХӨТӨЧ

Гэрээ хэлцэл Барьцааны гэрээ

Барьцааны гэрээ нь үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу үүрэг гүйцэтгээгүй буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчээс тэргүүн ээлжид барьцааны зүйлийн үнээс шаардлага хангуулах эрх бүхий гэрээг хэлнэ .

Хуулийн зохицуулалт

156.1.Барьцааны гэрээг бичгээр байгуулна.

156.2.Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг, улсын бүртгэлд бүртгүүлэх бөгөөд гэрээнд талуудын нэр, оршин суугаа /оршин байгаа/ газар, барьцаагаар хангагдах шаардлага, түүний хэмжээ, үүргийг хангах хугацаа, барьцааны зүйл, түүний байгаа газар, үнийг заана. Иргэний хуулийг ЭНД дарж үзнэ үү .

Барьцааны гэрээ бусад гэрээнээс ялгагдах онцлог:

Энэхүү гэрээг заавал бичгээр хийдгээрээ бусад гэрээнээс ялгагдана.

Барьцааны гэрээнээс байгуулах:

Барьцааны гэрээ нь бичгээр байгуулна. Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг, улсын бүртгэлд бүртгүүлэх бөгөөд гэрээнд талуудын нэр, оршин суугаа /оршин байгаа/ газар, барьцаагаар хангагдах шаардлага, түүний хэмжээ, хангах хугацаа, барьцааны зүйл, түүний байгаа газар, үнийг заана.

Барьцааны зүйл нь:

Хөдлөх хөрөнгө - үл хөдлөх эд хөрөнгө - бусдын өмчлөлд шилжүүлж болох эд хөрөнгийн эрх байна. Үл хөдлөх хөрөнгийн барьцаа буюу ипотик - бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд өөрийн шаардлагаа хангуулахаар үүрэг гүйцэтгүүлэгч тодорхой үл хөдлөх эд хөрөнгө барьцаалахыг хэлнэ .   Хууль болон барьцааны гэрээнд өөрөөр заагаагүй бол барьцааны зүйл нь шаардах эрх байсан бөгөөд үүрэг гүйцэтгэгч үүргээ хугацаанаас өмнө гүйцэтгэсэн бол энэхүү гүйцэтгэл нь барьцааны зүйл болно.

Барьцааны гэрээ хугацаа:

Барьцаалуулагчид шаардлага хангах өөр арга сонгох буюу барьцаанд өөр зүйлийг бариулах боломжит хугацаа зааж өгөх .Өөрийн эзэмшилд авсан барьцааны зүйл устах, үнэ нь ихээхэн буурах бодит нөхцөл бий болсон бол барьцаалуулагчид нэн даруй мэдэгдэл.Энэхүү эрхийг мэдэгдэх хугацаанд барьцаалуулагч шаардлагыг хангах өөр арга сонгох буюу өөр зүйл барьцаанд бариулаагүй бол барьцааны зүйлийг хууль, гэрээнд заасан журмын дагуу худалдах  барьцааны зүйлийг худалдсанаас олсон мөнгийг барьцааны хугацаа дуустал хадгалах. 

Барьцааны эрх дуусгавар болох:

Дараах тохиолдолд барьцааны эрх дуусгавар болно:

  • Барьцаагаар хангагдах шаардлага дуусгавар болсон;
  • Барьцаалагч барьцааны зүйлээс татгалзсан тухай барьцаалуулагч буюу өмчлөгчид мэдэгдсэн;
  • Барьцаалагч эзэмшилдээ байсан барьцааны зүйлийг барьцаалуулагчид буцаан өгсөн;
  • Барьцааны зүйлийг өмчлөх эрх барьцаалагчид шилжсэн;
  • Барьцааны зүйл устаж үгүй болсон;
  • Хуульд заасан бусад үндэслэл.

Гэрээний тухай:

Гэрээ нь харилцаанд оролцогчдын эдийн засгийн хэвийн харилцааг хөхүүлэн дэмжих, тэдний зөрчигдсөн эрхийг нөхөн сэргээхэд чиглэсэн эд хөрөнгийн шинжтэй хариуцлагыг  хүлээлгэх нэг хэлбэр юм. Гэрээний зөрчил гарсныг тогтоох тодорхой үндэслэлүүдийг үндэслэх бөгөөд нэгэнт зөрчил гарсныг тогтоосон тохиолдолд гэрээний талуудын зөрчигдсөн эрхийг хангах, сэргээх зорилгоор хариуцлага хүлээлгэх асуудал яригдах нь зүйн хэрэг юм.

Асуудлыг шийдвэрлэх байгууллага

Барьцааны гэрээнд зааснаар хоёр тал харилцан тохиролцож гэрээнээс үүдсэн аливаа маргааныг “Арбитр”-аар шийдвэрлүүлэхээр гэрээнд заасан бол “Арбитр”-д хандаж маргааныг шийдвэрлүүлж болно. Мөн гэрээтэй холбоотой гарсан маргааныг гэрээ байгуулсан этгээд эсвэл гуравдагч этгээд гэрээ байгуулсан талын оршин суугаа газрын шүүхэд нэхэмжлэл гаргана.

Асуудлыг шийдвэрлэх дараалал

Гэрээнд зааснаар гэрээний аль нэг талын ашиг сонирхол хөндөгдөж буй тохиолдолд өөрийн эрх хууль ёсны ашиг сонирхолоо хамгаалахаар хариуцагч талын оршин суугаа газрын иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргана. (иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14-р зүйл)

Шүүх нэхэмжлэлийг хүлээн авснаас хойш 7 хоногийн дотор иргэний хэрэг үүсгэх захирамж гаргана. 

Иргэний хэрэг үүсгэх захирамж гарснаар хариуцагч талд нэхэмжлэлийн нэг хувийг гардуулан өгч, 14 хоногийн дотор хариуц тайлбарыг хүлээн авна. (Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйл)

Шүүх хариу тайлбарыг нэхэмжлэгч талд танилцуулснаас хойш хэрэг хянан шийдвэрлэхэд нотлох баримт хангалттай бүрдсэн, хэргийг шийдвэрлэх хуульд заасан хугацаа дуусгавар болсон зэрэг үндэслэлээр шүүх хуралдааныг зарлаж нэхэмжлэлийг шийдвэрлэнэ.

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар иргэний хэргийн анхан шатны шүүхээс гарсан шийдвэрийг хүлээн зөвшөөрөх боломжгүй бол  нэхэмжлэгч, хариуцагчийн  аль ч тал шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болно.

Асуудлыг шийдвэрлэх хугацаа

Иргэний хэргийн анхан шатны шүүх нь таны маргааныг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 71-р зүйлд заасны дагуу таныг нэхэмжлэл гаргаснаас хойш нийт 67 хоног, шаардлагатай бол хугацааг сунгаж 97 хоногийн хугацаанд бүрэн шийдвэрлэнэ.

Асуудлыг шийдвэрлээгүй тохиолдолд гомдол гаргах

Асуулт 1. Надаас манай найз их хэмжээний мөнгө зээлсэн юм. Гэтэл зээлээ төлөхгүй байх тул би барьцаа авахыг шаардахад надад өөр хүний нэр дээрх газар, байрыг барьцаалж болох уу.

Энэ тохиолдолд Барьцааны эзэн өөрөө барьцаалахыг хүлээн зөвшөөрч байвал барьцаанд тухайн хөрөнгийг авах боломжтой юм. Гэхдээ барьцааны гэрээ хийхэд барьцаалагч өөрөө эсвэл итгэмжлэгдсэн төлөөлөгчөө оролцуулах бүрэн боломжтой.

Асуулт 2. Барьцааны гэрээний зүйл нь заавал үл хөдлөх хөрөнгө байх шаардлагатай юу? Эсвэл хөдлөх хөрөнгө байж болох уу?

Барьцаат зээл хийж байгаа тохиолдолд та зээлийг нөхөн төлөх боломжтой үл хөдлөх болон хөдлөх эд хөрөнгө, оюуны өмчийг барьцаалж зээл авах бүрэн эрхтэй. Зээлдүүлэгч газар тухайн хөрөнгөд үнэлгээ хийж тохирсон зээлийг гаргана.

Асуулт 3. Барьцаанд байсан хөрөнгийг өөр хөрөнгөөр сольж болдог уу?

Барьцаалан зээлсэн хөрөнгийг зээлдүүлэгч тал, зээлдэгч тал харилцан тохиролцвол барьцааны хөрөнгийг солих бүрэн боломжтой юм.

Асуулт 4. Барьцаат зээлийн газар автомашин барьцаалж зээл авсан гэвч зээлдэгч осолд орж машиндаа их хэмжээний хохирол учруулсан. Ингээд машины үнэлгээ буурсан тохиолдолд бид яах ёстой вэ?

Гэрээгээр хоёр тал зээлийн барьцаанд байгаа хөрөнгийн үнэлгээ буурвал ямар хэлбэрээр асуудлыг шийдвэрлэх талаар гэрээнд тусгах боломжтой. Гэрээнд энэ талаар ямар нэг байдлаар тусгаагүй бол та эвээр барьцаалагчтай тохиролцох, тохиролцоонд хүрээгүй тохиолдолд шүүхийн журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй.

Асуулт 5. Охиноо гадагшаа явуулахдаа зуучлалын төвд ээжийнхээ байрыг барьцаалсан гэвч манай охин тухайн үедээ гэрээний дагуу буцаж ирээд дахин явахдаа тухайн зуучлалын компанитай гэрээгээ цуцлаагүй явсан бөгөөд одоо тухайн байр маань ээж өнгөрч өвийн журмаар дүү маань хүлээн авсан боловч байрны өмчлөл зуучлалын компанийн нэр дээр байгаа юм. Байраа яаж дүүгийнхээ нэр дээр болгох вэ? Би хаана хандах вэ?

Гэрээний заалтаа зөрчөөгүй тохиолдолд зуучлалын компани байрыг өөрийн өмчлөлөөс чөлөөлж эзэнд буцаан өгөх ёстой. Мөн дүү чинь одоог хүртэл байрны өмчлөлийг тогтоолгож чадаагүй бол шудрага өмчлөгч мөн эсэхээ тогтоолгон, өөрийн өмчлөлд байраа шилжүүлэх нэхэмжлэл гаргаж болно. Тухайн хариуцагчийн оршин суугаа хаягаар шүүхэд нэхэмжлэл гаргаж асуудлыг шийдвэрлүүлнэ.


http://e-khutuch.mn/guide/print/54/475/all