ЭРХ ЗҮЙН ХӨТӨЧ

Гэрээ хэлцэл Барьцааны гэрээ

Барьцааны гэрээ нь үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу үүрэг гүйцэтгээгүй буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчээс тэргүүн ээлжид барьцааны зүйлийн үнээс шаардлага хангуулах эрх бүхий гэрээг хэлнэ .

Асуулт 1. Надаас манай найз их хэмжээний мөнгө зээлсэн юм. Гэтэл зээлээ төлөхгүй байх тул би барьцаа авахыг шаардахад надад өөр хүний нэр дээрх газар, байрыг барьцаалж болох уу.

Энэ тохиолдолд Барьцааны эзэн өөрөө барьцаалахыг хүлээн зөвшөөрч байвал барьцаанд тухайн хөрөнгийг авах боломжтой юм. Гэхдээ барьцааны гэрээ хийхэд барьцаалагч өөрөө эсвэл итгэмжлэгдсэн төлөөлөгчөө оролцуулах бүрэн боломжтой.

Асуулт 2. Барьцааны гэрээний зүйл нь заавал үл хөдлөх хөрөнгө байх шаардлагатай юу? Эсвэл хөдлөх хөрөнгө байж болох уу?

Барьцаат зээл хийж байгаа тохиолдолд та зээлийг нөхөн төлөх боломжтой үл хөдлөх болон хөдлөх эд хөрөнгө, оюуны өмчийг барьцаалж зээл авах бүрэн эрхтэй. Зээлдүүлэгч газар тухайн хөрөнгөд үнэлгээ хийж тохирсон зээлийг гаргана.

Асуулт 3. Барьцаанд байсан хөрөнгийг өөр хөрөнгөөр сольж болдог уу?

Барьцаалан зээлсэн хөрөнгийг зээлдүүлэгч тал, зээлдэгч тал харилцан тохиролцвол барьцааны хөрөнгийг солих бүрэн боломжтой юм.

Асуулт 4. Барьцаат зээлийн газар автомашин барьцаалж зээл авсан гэвч зээлдэгч осолд орж машиндаа их хэмжээний хохирол учруулсан. Ингээд машины үнэлгээ буурсан тохиолдолд бид яах ёстой вэ?

Гэрээгээр хоёр тал зээлийн барьцаанд байгаа хөрөнгийн үнэлгээ буурвал ямар хэлбэрээр асуудлыг шийдвэрлэх талаар гэрээнд тусгах боломжтой. Гэрээнд энэ талаар ямар нэг байдлаар тусгаагүй бол та эвээр барьцаалагчтай тохиролцох, тохиролцоонд хүрээгүй тохиолдолд шүүхийн журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй.

Асуулт 5. Охиноо гадагшаа явуулахдаа зуучлалын төвд ээжийнхээ байрыг барьцаалсан гэвч манай охин тухайн үедээ гэрээний дагуу буцаж ирээд дахин явахдаа тухайн зуучлалын компанитай гэрээгээ цуцлаагүй явсан бөгөөд одоо тухайн байр маань ээж өнгөрч өвийн журмаар дүү маань хүлээн авсан боловч байрны өмчлөл зуучлалын компанийн нэр дээр байгаа юм. Байраа яаж дүүгийнхээ нэр дээр болгох вэ? Би хаана хандах вэ?

Гэрээний заалтаа зөрчөөгүй тохиолдолд зуучлалын компани байрыг өөрийн өмчлөлөөс чөлөөлж эзэнд буцаан өгөх ёстой. Мөн дүү чинь одоог хүртэл байрны өмчлөлийг тогтоолгож чадаагүй бол шудрага өмчлөгч мөн эсэхээ тогтоолгон, өөрийн өмчлөлд байраа шилжүүлэх нэхэмжлэл гаргаж болно. Тухайн хариуцагчийн оршин суугаа хаягаар шүүхэд нэхэмжлэл гаргаж асуудлыг шийдвэрлүүлнэ.


http://e-khutuch.mn/guide/print/54/475/faq