ЭРХ ЗҮЙН ХӨТӨЧ

Хог хаягдал Хог хаягдал

Энэ хуулиар энгийн хатуу хог хаягдал, цацраг идэвхт хог хаягдлаас бусад хий, шингэн, хатуу төлөвт орших аюултай хог хаягдалын харилцааг зохицуулана.

Байгаль орчин,аялал жуулчлалын сайдын 2018 оны11 дүгээр сарын 17 өдрийн А/443 дугаар тушаалын хавсралтаар баталсан “Энгийн хог хаягдлыг ангилах, цуглуулах,тээвэрлэх, дахин боловсруулах, сэргээн ашиглах, устгах, булшлах үйл ажиллагаанд тавигдах ерөнхий шаардлага”-ын 2.2 зүйлийн 2.2.2 хэсэгт зааснаар Иргэн, аж ахуй нэгж, байгууллага нь үүсгэж буй энгийн хог хаягдлыг эх үүсвэр дээр болон үйл ажиллагааны явцад дахин ашиглах, хүнсний хаягдал, үнс болон бусад гэсэн төрлөөр заавал ангилна.

а/. Дахин ашиглах боломжтой хог хаягдалд дараах хог хаягдал хамаарна:

  • Цаас /хэт бохирдоогүй сонин, сэтгүүл, дэвтэр, бичгийн цаас,төрөл бүрийн боодлын цаас,картон цаас,сүү,жүүсний тетрапак савалгаа/
  • Хуванцар /төрөл бүрийн ус,ундааны хуванцар сав, 0,025 мм-ээс дээш зузаантай гялгар уут, баглаа боодол кетчуп, ургамлын тос, бие угаагч шингэн, шампунь, угаалгын шингэний хуванцар сав, гм/
  • Хөнгөн цагаан, төмөр, метал, зэс,гууль, тэдгээрээр хийсэн зүйл;
  • Шил /хүнсний болон бүх төрлийн шилэн сав, шилэн эдлэл/;
  • Лааз;
  • Мод, модон эдлэлийн хаягдал;
  • Хувцас, даавуун эдлэл;
  • Савхи, резин;
  • Өвс, мод.

б/. Хүнсний хог хаягдалд дараах хог хаягдал хамаарна:

  • Хоолны үлдэгдэл;
  • Хүнсний ногоо, жимсний хальс, үлдэгдэл;
  • Яс;
  • Хэрэглэсэн хүнсний тос.

в/. Үнсэнд дараах хаягдал хамаарна:

  • Өрхийн;
  • Халаалтын болон нам даралтын зуух;
  • Цахилгаан болон дулааны станцын зуух.

г/. Бусад хог хаягдалд дараах хог хаягдал орно:

  • Хэт бохирдсон дахин ашиглах боломжгүй хог хаягдал;
  • Байгаль орчинд сөрөг нөлөөгүй мал, амьтны сэг зэм, ургамлын хог
  • хаягдал;
  • Барилгын болон тусгаарлах  материалаас гарсан дахин ашиглах
  • боломжгүй хог хаягдал;
  • Боловсруулсан дахин ашиглах боломжгүй бохир хөрс, шороо, чулуу,
  • элс, хайрга;
  • Хаягдал халдваргүйжүүлэх төхөөрөмжөөс гарсан дахин ашиглах
  • боломжгүй хог хаягдал, далан, усан сангийн лав /үйлдвэрийн цэвэрлэх байгууламжаар гарах лаваас бусад/;  
  • Ахуйн болон үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээний дахин ашиглах
  • боломжгүй, аюулгүй хог хаягдал;
  • Дахин ашиглах боломжтой хог хаягдлын ангилалд ороогүй бусад
  • зөвшөөрөгдсөн хог хаягдал

Энэхүү журмын 2.2 зүйлийн 2.2.7хэсэгт Хогийн савны хэмжээ, төрөл, хэлбэр, өнгийг орон нутгийн онцлогоос хамаарч тухайн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тогтоох ба дараах ерөнхий шаардлагыг мөрдөнө.

  • Ангилан ялгах хог хаягдлын төрлөөр хогийн савыг өнгөөр ялгасан, эсвэл ангилах ялгах зориулалтын тэмдэг, тэмдэглэгээ бүхий байж болно.
  • Айл өрхийн гэрт 5-10, хашаанд 80-120, байгууллагын дотор 10-40, гадна 80-150 литрийн багтаамжтай;
  • Цоорч гэмтээгүй, шингэн нэвчихгүй, угааж цэвэрлэхэд хялбар;
  • Тагтай, хуванцар, метал материалаар хийгдсэн;
  • Салхин доор, гэр байшин, хүнс боловсруулах, хадгалах газар, хүүхдийн тоглоомын талбайгаас 20-30 метрт байрлуулсан;
  • Хогийн сав байршуулах талбайн хөрсийг тэгшлэн, нягтаршуулсан, цементлэсэн, зориулалтын хавтан, дэвсгэр дэвссэн;
  • Тээврийн хэрэгсэл чөлөөтөй нэвтрэх зай талбайтай;

http://e-khutuch.mn/guide/print/57/474/advice