ЭРХ ЗҮЙН ХӨТӨЧ

Хог хаягдал Хог хаягдал

Энэ хуулиар энгийн хатуу хог хаягдал, цацраг идэвхт хог хаягдлаас бусад хий, шингэн, хатуу төлөвт орших аюултай хог хаягдалын харилцааг зохицуулана.

Асуудлыг шийдвэрлээгүй тохиолдолд гомдол гаргах

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.12 дугаар зүйлд зааснаар Эрх бүхий албан тушаалтны шийдвэр, үйл ажиллагаанд дараахи байдлаар гомдол гаргана. Үүнд:

  1. Оролцогч зөрчлийн хэрэг бүртгэлтийн шатанд эрх бүхий албан тушаалтны шийдвэр, үйл ажиллагааны талаар прокурорт гомдол гаргах эрхтэй. 
  2. Оролцогч энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан гомдлыг дараах хугацаанд бичгээр гаргана:
  • Зөрчлийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авахаас татгалзсан болон зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгосон тухайн шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдрийн дотор;
  • Зөрчлийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авахаас татгалзсан болон зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгосон тухайн шийдвэрээс бусад шийдвэр, үйл ажиллагааны талаарх гомдлыг зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны аль ч үед.
  1. Прокурор энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан гомдлыг хүлээн авснаас хойш ажлын 5 өдрийн дотор шийдвэрлэж, шийдвэрийг гомдол гаргасан оролцогчид биечлэн танилцуулах, эсхүл харилцаа, холбооны хэрэгсэл ашиглан хүргүүлнэ.
  2. Оролцогч энэ зүйлийн 3 дахь хэсэгт заасан прокурорын шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдрийн дотор тухайн нэгжийн дээд шатны прокурорт гомдол гаргаж болно.
  3. Тухайн нэгжийн дээд шатны прокурор энэ зүйлийн 4 дэх хэсэгт заасан гомдлыг хүлээн авснаас хойш ажлын 5 өдрийн дотор хянан шийдвэрлэнэ.
  4. Прокурор шаардлагатай гэж үзвэл гомдлыг шийдвэрлэх хүртэлх хугацаанд эрх бүхий албан тушаалтны шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж болно.
  5. Энэ зүйлийн 5 дахь хэсэгт заасан прокурорын шийдвэрт гомдол гаргахгүй.
  6. Эрх бүхий албан тушаалтан, эсхүл прокурорын шийдвэр, үйл ажиллагаатай холбоотой гомдлыг энэ зүйлийн 3, 5 дахь хэсэгт заасны дагуу хүлээн авч хянасан прокурор дараах шийдвэрийн аль нэгийг гаргана:
  • шийдвэр, үйл ажиллагааг хүчингүй болгох;
  • шийдвэр, үйл ажиллагааг өөрчлөх;
  • гомдлыг хүлээн авахаас татгалзах.
  1. Прокурор шийдвэр, үйл ажиллагааг хүчингүй болгох шийдвэр гаргахдаа гомдол гаргагчийн зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах арга хэмжээг даруй авч болно.

http://e-khutuch.mn/guide/print/57/474/complain