ЭРХ ЗҮЙН ХӨТӨЧ

Хог хаягдал Хог хаягдал

Энэ хуулиар энгийн хатуу хог хаягдал, цацраг идэвхт хог хаягдлаас бусад хий, шингэн, хатуу төлөвт орших аюултай хог хаягдалын харилцааг зохицуулана.

Асуудлыг шийдвэрлэх байгууллага

Хог хаягдлын тухай хуулийн 13 дугаар зүйлд зааснаар хог хаягдалтай холбогдох үйл ажиллагаанд дараах этгээд хяналт тавина. Үүнд:

  • Хог хаягдлын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтэд улсын мэргэжлийн хяналтын байгууллага, бүх шатны Засаг дарга, цагдаа, хог хаягдлын олон нийтийн байцаагч болон хууль тогтоомжоор эрх олгогдсон албан тушаалтан хяналт тавина.
  • Хог хаягдлын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтэд олон нийтийн хяналтыг төрийн бус байгууллага, иргэдийн бүлэг, иргэн тавина.
  • Аж ахуйн нэгж, байгууллагын удирдлага хог хаягдлын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавина.

ХУУЛЬ ЗӨРЧВӨЛ

Зөрчлийн тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь хог хаягдлын талаар хуульд заасан:

  • энгийн хог хаягдлаа ангилан ялгах;
  • хог хаягдлаа зориулалтын хогийн сав болон цэгт хаях, эсхүл хог хаягдал цуглуулж тээвэрлэх эрх бүхий байгууллагад шилжүүлэх;
  • үүссэн аюултай хог хаягдлаа эрх бүхий байгууллагад, эсхүл тогтоосон тусгай цэгт хүлээлгэн өгөх;
  • хог хаягдлын үйлчилгээний хураамжийг тогтоосон хугацаанд төлөх;
  • эзэмшлийн барилга, байгууламжийн гадна хана, хашаа, хайсан дээр хог хаягдал болохоор зар сурталчилгаа байршуулахгүй байх;
  • нутаг дэвсгэрийн аж ахуйн нэгж, байгууллагын хог хаягдал, цас, мөсийг хариуцан цэвэрлэх 50 метр хүртэлх нийтийн эдэлбэр газрын хог хаягдал, цас, мөсийг цэвэрлэх;
  • барилга барих, буулгах, засварлах үйл ажиллагаанаас гарах хог хаягдлыг цуглуулах, тээвэрлэх, дахин боловсруулах, устгах, булшлах эрх бүхий иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад шилжүүлж, үйлчилгээний хөлсийг хариуцах үүргээ биелүүлээгүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг гучин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
  • Хог хаягдлыг дэд бүтцийн шугам хоолой, эсхүл нийтийн эдэлбэр газар, ногоон бүс, үерийн далан сувагт хаясан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
  • Хог хаягдлыг ил задгай шатаасан, эсхүл гэрийн болон нам даралтын зууханд нийлэг материалтай хог хаягдлыг шатаасан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
  • Аж ахуйн нэгж, байгууллага нь хөрс бохирдуулагч жорлон байгуулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хуулийн этгээдийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
  • Нийтийн эзэмшлийн эд хөрөнгө дээр зар сурталчилгаа байршуулсан, шашны болон зан үйлийн эд зүйлс тавьж хог хаягдал үүсгэсэн бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

http://e-khutuch.mn/guide/print/57/474/decide_org