ЭРХ ЗҮЙН ХӨТӨЧ

Хог хаягдал Хог хаягдал

Энэ хуулиар энгийн хатуу хог хаягдал, цацраг идэвхт хог хаягдлаас бусад хий, шингэн, хатуу төлөвт орших аюултай хог хаягдалын харилцааг зохицуулана.

Асуулт 1. Эрүүл мэндийн байгууллагын хог хаягдлыг хэрхэн ангилдаг вэ?

Эрүүл мэндийн байгууллагын хог хаягдлыг ангилах, цуглуулах, хадгалах, тээвэрлэх, устгах зааврын 2 дугаар зүйлд зааснаар эрүүл мэндийн байгууллагын нийт хог хаягдлыг ерөнхийд нь ердийн болон тусгай хаягдал гэж ангилна. Тусгай хог хаягдлыг дотор нь дараах байдлаар ангилна:

  • Эмнэлгийн үйлчилгээний:
    • Халдвартай /халдвартай эсвэл халдвартай байж болзошгүй хаягдал/
    • Эмгэг /Эхэс, зулбадас, мэс ажилбар, хүн, амьтны задлан шинжилгээний явцад гарсан хавдрын ургацаг, тайрсан эд, эрхтэн, хэсэг/
    • Хурц ирмэгтэй /зүү, тариур болон эмнэлэг-үйлчилгээнд хэрэглэгдэх бусад хурц ирмэгтэй багаж хэрэгсэл/
    • Эмийн /хугацаа дууссан, бохирдсон, хэрэглэхийг хориглосон, хагарч гэмтсэн эм, биобэлдмэлийн хаягдал/
  • Цацраг идэвхт /оношилгоо, эмчилгээ, шинжилгээ судалгааны явцад гарах цацраг идэвхт шинж чанар бүхий хатуу, шингэн, хийн хаягдал/
  • Химийн /эрүүл мэндийн байгууллагуудын оношилгоо, шинжилгээ, цэвэрлэгээ, үйлчилгээ, халдваргүйтгэл, туршилт зэрэг үйл ажиллагаанаас гарсан хатуу, шингэн, хийн байдалтай аюултай болон аюулгүй бүх төрлийн химийн бодисын хаягдал/
  • Даралтат сав /хий агуулсан бортгон хэлбэртэй болон аэрозолтой, нэг удаа хэрэглэх зориулалтын хийтэй савнууд/ гэсэн хэлбэрээр ангилдаг.

Асуулт 2. Энгийн хог хаягдлыг дахин боловсруулах үйл ажиллагаа хэрхэн явагддаг вэ?

“Энгийн хог хаягдлыг ангилах, цуглуулах, тээвэрлэх, дахин боловсруулах, сэргээн ашиглах, устгах, булшлах үйл ажиллагаанд тавигдах ерөнхий шаардлага”-ын 2.6 дугаар зүйлд зааснаар энгийн хог хаягдлыг дахин боловсруулах гэж Хог хаягдлын тухай хуулийн 4.1.12-д заасныг ойлгох ба хуулийн 16,17 дугаар зүйлд зааснаас гадна энэхүү  шаардлагын 2.6.2-2.6.7-т заасан ерөнхий шаардлага хамаарна.

Хог хаягдал дахин боловсруулах арга, технологи нь байгаль орчинд ээлтэй, орчин үеийн хүлээн зөвшөөрөгдсөн дэвшилтэт техник технологи байна.

Дахин боловсруулах үйлдвэрээс гарсан шинэ бүтээгдэхүүн нь байгаль орчинд сөрөг нөлөөгүй, хүн, мал, амьтан, ургамал, байгаль орчинд аюулгүй хүний хэрэгцээ шаардлагыг хангасан байна.

Асуулт 3. Хог хаягдлыг устгах ажиллагаа хэрхэн хийдэг вэ?

“Энгийн хог хаягдлыг ангилах, цуглуулах, тээвэрлэх, дахин боловсруулах, сэргээн ашиглах, устгах, булшлах үйл ажиллагаанд тавигдах ерөнхий шаардлага”-ын 2.7 дугаар зүйлд зааснаар хүний эрүүл мэнд, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллөөс сэргийлэх зорилгоор энгийн хог хаягдлыг устгахад дараах төрлийн үйл ажиллагаа хамаарна.

а. Хог хаягдлын төвлөрсөн цэгт эрх бүхий этгээд зориулалтын тоног төхөөрөмжөөр ландфилл аргаар газарт булшлах;

б. Химийн аргаар зарим төрлийн хог хаягдлыг урвалд оруулж, боловсруулж устгах;

в. Биологийн аргаар байгаль орчинд ээлтэй нөхцлөөр боловсруулж устгах;

г. Зориулалтын байгууламжид байгальд ээлтэй технологиор хог хаягдлыг шатаах;

д. Хог хаягдлыг халдваргүйжүүлж, байгальд хоргүй болгож устгах гэсэн үйл ажиллагаа явуулдаг.

Асуулт 4. Энгийн хог хаягдлыг хэрхэн сэргээн ашигладаг вэ?

Энгийн хог хаягдлыг ангилах, цуглуулах, тээвэрлэх, дахин боловсруулах, сэргээн ашиглах, устгах, булшлах үйл ажиллагаанд тавигдах ерөнхий шаардлага”-ын 2.5 дугаар зүйлд зааснаар хог хаягдлыг дараах байдлаар ашигласныг сэргээн ашиглах гэж үздэг:

а. Хог хаягдлыг байгаль орчинд ээлтэй технологиор, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, зориулалтын байгууламж, тоног төхөөрөмжид зөвшөөрсөн газарт шатааж, эрчим хүч /цахилгаан, дулаан, халуун ус/ үйлдвэрлэх

б. Байгаль орчинд ээлтэй нөхцөлөөр, зөвшөөрсөн арга, технологиор хог хаягдлыг нэрэх, угаах, ариутгах, цэвэрлэх, сэргээх аргаар боловсруулж, эргүүлэн ашиглах чанарын шаардлага хангасан, эдийн засгийн хувьд ашигтай болгож хог хаягдлыг анхны хэлбэрт оруулах гэсэн хэлбэрээр сэргээн ашигладаг.

Асуулт 5. Энгийн хог хаягдлыг хэрхэн булшилдаг вэ?

“Энгийн хог хаягдлыг ангилах, цуглуулах, тээвэрлэх, дахин боловсруулах, сэргээн ашиглах, устгах, булшлах үйл ажиллагаанд тавигдах ерөнхий шаардлага”-ын 2.8 дугаар зүйлд зааснаар байгальд 5-10 жилд хоргүйгээр уусч алга болох хог хаягдлыг төвлөрсөн хогийн цэгт зөвшөөрөгдсөн ландфилл талбайд зориулалтын тоног төхөөрөмжөөр булшилдаг бөгөөд хог хаягдлыг булшлах ажиллагаа нь дэлхийн эрүүл мэндийн болон байгаль орчны холбогдох байгууллагуудаас гаргасан зөвлөмжийн дагуу байгаль орчинд хоргүй нөхцөлөөр, ландфилл аргаар хийгддэг.

Асуулт 6. Энгийн хог хаягдлын үйлчилгээний хураамж хэдэн төгрөг байдаг бэ ? 

Хог хаягдлын тухай хуульд зааснаар энгийн хог хаягдлын үйлчилгээний хураамжийн хэмжээг аймаг, сумын ИТХ, баталж мөрдүүлэхээр заасан тиймээс бүс нутгаас хамаарч дээрх хураамж өөр өөр байна.Жишээ болгож Төв аймгын Борнуур сумын ИТХ-аас тогтоосон энгийн хог хаягдлын үйлчилгээний хураамжийн хэмжээг танд үзүүлж байна. 

Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын

2019 оны 08 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралт

ЭНГИЙН ХОГ ХАЯГДЛЬН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХУРААМЖИЙН ХЭМЖЭЭ

Нэрс

Сарын төлбөр төг

   1

1 иргэн

500

   2

Тосөвт байгууллага

15,000

   3

Банк, ААН

20,000

    4

Зоогийн газар. сүпермаркет, ШТС

30,000

5

Аялал жуулчлалын газар

50,000

6

Уул уурхай, үйлдвэрлэл

300,000

7

Үйлчилгээний газар жижиг

5,000

Жич: Сард 1 удаа сумын төвийг тойрон энгийн хог хаягдал ачих ба овор хэмжээ их, малын гаралтай ХХ-г тээвэрлэхдээ тн тутамд 6000 төгрөгөөр тооцон төлбөр төлнө.

 

 


http://e-khutuch.mn/guide/print/57/474/faq