ЭРХ ЗҮЙН ХӨТӨЧ

Хог хаягдал Хог хаягдал

Энэ хуулиар энгийн хатуу хог хаягдал, цацраг идэвхт хог хаягдлаас бусад хий, шингэн, хатуу төлөвт орших аюултай хог хаягдалын харилцааг зохицуулана.

Хуулийн зохицуулалт

Манай Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хүн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхтэй.

Хог хаягдлын тухай хуулийн 10 дугаар зүйлд зааснаар Хог хаягдлын талаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь дараахь эрх, үүрэгтэй.

Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага дараахь эрх эдэлнэ:

  • Хог хаягдлын тухай хууль тогтоомж зөрчсөн этгээдийн талаар төрийн болон нутгийн захиргааны байгууллагад мэдээлэх, хариуцлага хүлээлгэхийг эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас шаардах;
  • Хог хаягдлын талаар мэргэжлийн байгууллагаас арга зүйн туслалцаа, зөвлөгөө авах.

Хог хаягдлын талаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллага дараахь үүрэг хүлээнэ:

  • Энгийн хог хаягдлыг цэвэрлэх, ангилах, цуглуулах, тээвэрлэх, дахин боловсруулах, сэргээн ашиглах, устгах, булшлах журмын дагуу энгийн хог хаягдлаа ангилан ялгах.
  • Нийтийн эдэлбэр газар байршуулах хогийн сав нь дараах шаардлагыг хангасан байх ёстой.Үүнд:
    • хог хаягдлыг ангилах, ачих, цуглуулах технологид нийцсэн;
    • галд тэсвэртэй материалаар хийгдсэн;
    • хог хаягдал салхиар тархах, хур тунадасны ус хуримтлагдах, шүүрэл ялгарахаас сэргийлсэн.
  • Аж ахуйн нэгж, байгууллага нь хог хаягдал цуглуулах, тээвэрлэх эрх бүхий иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай хог тээврийн үйлчилгээний гэрээ байгуулах;
  • Хог хаягдлаа зориулалтын хогийн сав болон цэгт хаях эсхүл хог хаягдал цуглуулж тээвэрлэх эрх бүхий байгууллагад шилжүүлэх
  • Үүссэн аюултай хог хаягдлаа эрх бүхий байгууллагад, эсхүл тогтоосон тусгай цэгт хүлээлгэн өгөх;
  • Нийтийг хамарсан цэвэрлэгээ, иргэдийн бүлгээс зохион байгуулсан үйл ажиллагаанд оролцох;
  • Хог хаягдлын үйлчилгээний хураамжийг тогтоосон хугацаанд төлөх. 
  • Хог хаягдлыг бууруулах, ангилах, дахин ашиглах, зүй зохистой хаях дадал зуршлыг хэвшүүлэх;
  • Эзэмшлийн барилга, байгууламжийн гадна хана, хашаа, хайсан дээр хог хаягдал болохоор зар сурталчилгаа байршуулахгүй байх
  • Нутаг дэвсгэрийнхээ нийтийн эдэлбэрийн 50 метр хүртэлх газрын хог хаягдал, цас, мөсийг хариуцан цэвэрлэх
  • Барилга барих, буулгах, засварлах үйл ажиллагаанаас гарах хог хаягдлыг цуглуулах, тээвэрлэх, дахин боловсруулах, устгах, булшлах эрх бүхий иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад шилжүүлж, үйлчилгээний хөлсийг хариуцах;
  • Хог хаягдлын талаархи сургалтад хамрагдаж, мэдлэгээ дээшлүүлэх;
  • хамгийн боломжит арга технологи, байгаль орчинд ээлтэй арга ажиллагааг нэвтрүүлэх замаар хог хаягдлаас хүний эрүүл мэнд, байгаль орчинд үзүүлэх нөлөөллийг бууруулах;
  • Хог хаягдлын талаархи хууль тогтоомж, стандартын шаардлагыг хангаж ажиллах;

Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад хог хаягдалтай холбоотой дараахь үйл ажиллагааг хориглоно:

  • Хог хаягдлыг дэд бүтцийн шугам хоолойд хаях;
  • Нийтийн эдэлбэр газар, ногоон бүс, үерийн далан сувагт хог хаягдал хаях;
  • Хог хаягдлыг ил задгай шатаах;
  • Гэрийн болон нам даралтын зууханд нийлэг материалтай хог хаягдлыг шатаах;
  • Хог хаягдлыг хогийн сав болон тогтоосон цэгээс бусад газарт хаях;
  • Аж ахуйн нэгж, байгууллага нь хөрс бохирдуулагч жорлон байгуулах;
  • нийтийн эзэмшлийн эд хөрөнгө дээр зар сурталчилгаа байршуулах, шашны болон зан үйлийн эд зүйлс тавьж хог хаягдал үүсгэх.

Хууль зөрчвөл

Зөрчлийн тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Олон нийтийн газар, авто зам, орон сууцны орчны газар, гудамж, талбайд бие зассан, эсхүл нус, цэр, тамхины иш, хог хаясан бол хүнийг арван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

 Таны судалсан байвал зохих хууль болон бусад эрх зүйн актууд:

  • Монгол Улсын Үндсэн хууль/1992 он/ ЭНД дарж үзнэ үү.
  • Хог хаягдлын тухай хууль /2017/ ЭНД  дарж үзнэ үү.
  • Байгаль орчны хамгаалах тухай хууль ЭНД дарж үзнэ үү.
  • Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хууль /2012 он/ ЭНД дарж үзнэ үү
  • Эрүүл ахуйн тухай хууль /2016 он/ ЭНД дарж үзнэ үү.
  • Энгийн хог хаягдлын норматив хэмжээг тогтоох аргачлал /2017 он/ ЭНД дарж үзнэ үү.
  • Энгийн хог хаягдлыг ангилах, цуглуулах, тээвэрлэх, дахин боловсруулах, сэргээн ашиглах, устгах, булшлах үйл ажиллагаанд тавигдах ерөнхий шаардлага /2018 он/ ЭНД дарж үзнэ үү
  • Хог хаягдлыг байгаль орчинд халгүй аргаар зайлуулах үйл ажиллагааны төлөвлөгөө /2001 он/ ЭНД дарж үзнэ үү.
  • Аюултай хог хаягдлыг хил дамжуулан тээвэрлэх, зайлуулахад хяналт тавих тухай базелийн конвенц ЭНД дарж үзнэ үү.
  • Хог хаягдлын үйлчилгээний хураамжийн хэмжээг тооцох аргачлал /2018 он/ ЭНД дарж үзнэ үү.
  • Эх үүсвэрээс гарах хог хаягдлын кодчилсон жагсаалт, тэдгээрийн зэрэглэл /2017 он/ ЭНД дарж үзнэ үү.
  • Хог хаягдлын улсын мэдээллийн нэгдсэн сангийн тогтолцоо, бүрдэл болон мэдээлэл төвлөрүүлэх журам /2018 он/ ЭНД дарж үзнэ үү.
  • Аюултай хог хаягдлыг түр хадгалах, цуглуулах, тээвэрлэх, дахин боловсруулах, устгах болон бүртгэх, тайлагнах журам /2018 он/ ЭНД дарж үзнэ үү.
  • Аюултай хог хаягдлын жагсаалт /2018 он/ ЭНД дарж үзнэ үү.
  • Энгийн хог хаягдлыг цэвэрлэх, цуглуулах, тээвэрлэх, булшлах зардлын нэгж тарифыг тооцох аргачлал /2018 он/ ЭНД дарж үзнэ үү.
  • Хог хаягдлын менежментийг сайжруулах үндэсний хөтөлбөр /2014 он/ ЭНД дарж үзнэ үү.

http://e-khutuch.mn/guide/print/57/474/law