ЭРХ ЗҮЙН ХӨТӨЧ

Шүүхийн түгээмэл асуулт хариултууд Захиргааны хэргийн анхан шатны шүүх - Түгээмэл асуулт хариулт

Түгээмэл асуулт хариулт

Хуулийн зохицуулалт

Монгол улсын шүүхийн тухай хууль 

13 дугаар зүйл.Шүүхийн тогтолцоо

13.1.Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү Монгол Улсын Үндсэн хууль болон энэ хуульд заасны дагуу байгуулсан шүүх хэрэгжүүлнэ.

13.2.Монгол Улсын шүүхийн тогтолцоо зохион байгуулалтын хувьд бие даасан байх бөгөөд Улсын дээд шүүх, аймаг, нийслэлийн шүүх, сум буюу сум дундын, дүүргийн шүүхээс бүрдэнэ.

13.3.Шүүхийг шүүн таслах ажиллагааны төрлөөр дагнан байгуулж болох бөгөөд дагнасан шүүхийн үйл ажиллагаа, шийдвэр нь Улсын дээд шүүхийн хяналтаас гадуур байж үл болно.

13.4.Анхан болон давж заалдах шатны шүүхийг тойргийн зарчмаар байгуулж болно. Шүүхийг тойргийн зарчмаар байгуулахад энэ хуулийн 14.3-т заасныг харгалзахаас гадна шүүхэд хандах иргэний эрхийн баталгааг хангах, шүүхийн үйлчилгээг иргэнд хүртээмжтэй хүргэхэд чиглэсэн байна.

 

Асуудлыг шийдвэрлэх байгууллага

Монгол улсын шүүхийн тухай хууль 

30 дугаар зүйл.Сум буюу сум дундын, дүүргийн болон захиргааны хэргийн шүүх, түүний бүрэн эрх

30.1.Сум буюу сум дундын, дүүргийн шүүх болон аймаг, нийслэлийн захиргааны хэргийн шүүх нь өөрийн харьяалах нутаг дэвсгэрт анхан шатны шүүн таслах ажиллагааг хэрэгжүүлнэ.

30.2.Анхан шатны шүүхийг тойргийн зарчмаар байгуулж болно.

30.3.Анхан шатны шүүх шүүн таслах ажиллагааны төрлөөр дагнасан танхимтай байж болно.

30.4.Энэ хуулийн 30.3-т заасан танхимыг тухайн шүүхийн Зөвлөгөөний саналыг үндэслэн Улсын дээд шүүхийн шийдвэрээр байгуулж, бүрэлдэхүүнийг тухайн шүүхийн Зөвлөгөөн батална.

30.5.Анхан шатны шүүх шүүн таслах ажиллагааг иргэдэд ойртуулах зорилгоор шүүх хуралдааныг шүүхийн байрнаас бусад газарт хийж болох бөгөөд нийтлэг журмыг Ерөнхий зөвлөл батална.

30.6.Анхан шатны шүүх дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ

30.6.1.хуулиар харьяалуулсан хэрэг, маргааныг анхан шатны журмаар хянан шийдвэрлэх;

30.6.2.анхан шатны шүүхийн шүүн таслах ажиллагааны практикт үндэслэн хууль тогтоомжийг боловсронгуй болгох саналаа Улсын дээд шүүхэд уламжлах;

29 дүгээр зүйл.Давж заалдах шатны шүүх, түүний бүрэн эрх

29.1.Давж заалдах шатны шүүх нь аймаг, нийслэлийн болон захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс бүрдэнэ.

29.2.Давж заалдах шатны шүүхийг тойргийн зарчмаар байгуулж болно.

29.3.Давж заалдах шатны шүүх шүүн таслах ажиллагааны төрлөөр дагнасан танхимтай байж болно. Танхимыг тухайн шүүхийн Зөвлөгөөний саналыг үндэслэн Улсын дээд шүүхийн шийдвэрээр байгуулж, бүрэлдэхүүнийг тухайн шүүхийн Зөвлөгөөн батална.

29.4.Давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч, шүүгч энэ хуулийн 29.3-т заасан танхимын аль нэгд харьяалагдана.

29.5.Давж заалдах шатны шүүх дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

29.5.1.хуульд заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах журмаар хянан шийдвэрлэх;

29.5.2.хуулиар тусгайлан харьяалуулсан хэрэг, маргааныг анхан шатны журмаар хянан шийдвэрлэх;

29.5.3.хуульд өөрөөр заагаагүй бол хэргийн харьяаллын талаар доод шатны шүүх хооронд гарсан маргааныг шийдвэрлэх;

29.5.4.шүүн таслах ажиллагааны практикийг судалж, хууль тогтоомжийг боловсронгуй болгох саналаа Улсын дээд шүүхэд уламжлах;

29.5.5.хуульд заасан бусад бүрэн эрх.

28 дугаар зүйл.Улсын дээд шүүхийн танхимын бүрэн эрх

28.1.Улсын дээд шүүхийн танхим хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журамд нийцүүлэн дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

28.1.1.хуульд өөрөөр заагаагүй бол хэргийн харьяаллыг тогтоох;

28.1.2.хяналтын шатны шүүхийн тогтоолд үг, үсэг, тооны зэрэг техникийн шинжтэй алдаа гарсан бол залруулга хийх;

28.1.3.шүүхийн шийдвэр, практикт үндэслэн Монгол Улсын Үндсэн хуулиас бусад хуулийг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбар гаргах саналыг Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаанд оруулах;

28.1.4.Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан, Зөвлөгөөнийг зарлан хуралдуулах талаар Ерөнхий шүүгчид санал гаргах;

28.1.5.хуульд заасан бусад бүрэн эрх

Асуудлыг шийдвэрлэх дараалал

Монгол улсад шүүхээр хэрэг маргааныг хянан шийдвэрлэхдээ дараах дарааллын дагуу шийдэнэ.

  • Аймаг, сум, сум дундын, дүүргийн анхан шатны шүүх 
  • Нийслэлийн давж заалдах шатны шүүх 
  • Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүх

Шүүхийн бүрэлдэхүүн 

  • Бүх шатны шүүх Ерөнхий шүүгч, шүүгчээс бүрдэнэ.
  • Шүүхийг тухайн шүүхийн Ерөнхий шүүгч тэргүүлнэ.
  • Ерөнхий шүүгч, танхимын тэргүүний бүрэн эрх, шүүгчийн нийтлэг бүрэн эрхийг энэ хуулиар, шүүгчийн шүүн таслах ажиллагааг хэрэгжүүлэхтэй холбогдсон тодорхой бүрэн эрхийг хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх тухайлсан хуулиар зохицуулна.
  • Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн түр эзгүйд, эсхүл сул орон тоо гарсан тохиолдолд дараагийн Ерөнхий шүүгч томилогдох хүртэл хугацаанд түүний албан үүргийг хамгийн олон жил шүүгчээр ажиллаж байгаа танхимын тэргүүн орлон гүйцэтгэнэ.
  • Улсын дээд шүүхээс бусад шүүхийн Ерөнхий шүүгчийн түр эзгүйд, эсхүл сул орон тоо гарсан тохиолдолд дараагийн Ерөнхий шүүгч сонгогдох хүртэл хугацаанд түүний албан үүргийг шүүгчээр хамгийн олон жил ажиллаж байгаа танхимын тэргүүн, эсхүл шүүгч орлон гүйцэтгэнэ.
  • Анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгч адил шатны өөр шүүхэд томилолтоор ажиллаж болно. Томилолтоор ажиллахтай холбоотой харилцааг хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх холбогдох хуулиар зохицуулна.
Асуудлыг шийдвэрлэх хугацаа
  • Шүүхээс хэрэг маргааныг хянан шийдвэрлэх ерөнхий хугацаа 30 хоног байна.
  • Иргэний хэргийн хувьд хуулиар өөр хугацаа тогтоогоогүй бол хэрэг үүсгэсэн өдрөөс хойш 60 хоног
  • давж заалдах болон хяналтын шатны шүүхээс хэргийг дахин хэлэлцүүлэхээр ирүүлсэн бол шүүгч хэргийг хүлээж авснаас хойш 30 хоногийн дотор тус тус шийдвэрлэнэ.
  • Эрүүгийн буюу гэмт хэрэгтэй холбоотой хэрэг хянан шийдвэрлэх ерөнхий  хугацаа 60 хоног байна.
  • Давж заалдах шатны шүүх нь анхан шатны шүүхээс хавтаст хэргийн материал хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор хэргийг хянан шийдвэрлэнэ.
Асуудлыг шийдвэрлээгүй тохиолдолд гомдол гаргах

Асуулт 1. Төлбөрийн даалгаварыг хэрхэн үүсгэх вэ?

ЭНД дарж дэлгэрэнгүй заавартай танилцана уу.

Асуулт 2. Нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжийг ямар дансанд тушаах вэ?

  • Хүлээн авагч байгууллага: Чингэлтэй дүүргийн санхүү, төрийн сангийн хэлтэс
  • Хүлээн авагч банк: Улаанбаатар хотын банк
  • Дансны дугаар: 100200000941
  • Мөнгөн дүн: 70.200 төгрөг

I-TAX татварын системд бүртгэлтэй бол:

  • Байгууллагын регистрийн №: 9129278
  • Байгууллагын нэр: НДЗХАШШ Тамгын газар
  • Мөнгөн дүн: 70.200 төгрөг

Асуулт 3. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжийг ямар дансанд тушаах вэ?

5455561 регистрийн дугаараар төлбөрийн даалгавар үүсгэж төлнө.

Асуулт 4. Хяналтын шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжийг ямар дансанд тушаах вэ?

  • Хүлээн авагч байгууллага: Чингэлтэй дүүргийн санхүү, төрийн сангийн хэлтэс
  • Хүлээн авагч банк: Улаанбаатар хотын банк
  • Дансны дугаар: 100200000941
  • Мөнгөн дүн: 70.200 төгрөг

Асуулт 5. Иргэн, хуулийн этгээд тодорхойлолт авахдаа ямар баримт бичиг бүрдүүлэх вэ?

Тендерийн маргаанд орж байсан эсэх, мөн захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгч болон гуравдагч этгээдээр орж байсан, эсэх талаар лавлагаа олгоно. Дараах материалыг бүрдүүлнэ. Үүнд:

  • Хүлээн авагч байгууллага: Шүүхийн Ерөнхий Зөвлөл
  • Хүлээн авагч банк: Төрийн сан банк
  • Дансны дугаар: 100900005001
  • Мөнгөн дүн: 10.000 төгрөг /тодорхойлолт бүрээр/
  • Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /иргэн бол иргэний үнэмлэхийн хуулбар/
  • Албан тоот, хүсэлт
  • Тендерийн шаардлагын хуулбар зэрэг болно.

Асуулт 6. Шүүгчийн туслах нарын утасны дугаарыг хаанаас харах бэ.? 

Алхам 1: Та тухайн шатны шүүхийн шүүгчийн туслахын дугаарыг интэрнэт орчин болох, Пэйспүүк, google хайлтаар тухайн шүүхийн албан ёсны сайтруу орж харах боломжтой.

Алхам 2: Жишээ нь Баян-зүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн туслахын дагаарыг доорх линк дээр дарж харна уу. Уг линкээр орж харна уу

Асуулт 7. Улсын тэмдэгтийн хураамжийг яаж бодох бэ.? 

Та  улсын тэмдэгтийн хураамж бодохдоо Энд дарж харна уу


http://e-khutuch.mn/guide/print/59/477/all