ЭРХ ЗҮЙН ХӨТӨЧ

Шүүхийн түгээмэл асуулт хариултууд Иргэний шүүх - Түгээмэл асуулт хариулт

Хуулийн зохицуулалт

йыбйы

Асуудлыг шийдвэрлэх байгууллага
Асуудлыг шийдвэрлэх дараалал
Асуудлыг шийдвэрлэх хугацаа
Асуудлыг шийдвэрлээгүй тохиолдолд гомдол гаргах

Асуулт 1. Нэхэмжлэлийг шүүх хүлээн аваад хэд хоногийн дотор иргэний хэрэг үүсгэх эсэхийг шийдвэрлэдэг вэ?

Таны нэхэмжлэлийг шүүхийн мэдээлэл лавлагааны мэргэжилтэн хүлээн авч, шүүгчид хүлээн авсан өдрөө хуваарилна, шүүгч 7 хоногийн дотор иргэний хэрэг үүсгэх эсэхийг шийдвэрлэсэн захирамж гаргадаг.

Асуулт 2. Иргэний хэргийг хэд хоногийн дотор шийдвэрлэдэг вэ?

Ерөнхий хугацаа 60 хоног, шаардлагатай гэж үзвэл 30 хоногоор сунгана.

Асуулт 3. Гэрээнд маргаан үүсвэл эвлэрүүлэн зуучлалд хандана гэж заасан. Одоо төлбөр мөнгөний хугацаа хэтэрсэн асуудал гараад байгаа юм. Шууд шүүхэд хандаж болох уу?

Талууд байгуулсан гэрээндээ маргаан гарвал эвлэрүүлэн зуучлах ажиллагаагаар шийдвэрлүүлэхээр тохиролцсоныг шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх журам тогтоосон гэж үзнэ. Иймд эхлээд эвлэрүүлэн зуучлалд хандана.

Асуулт 4. Зээлсэн мөнгөө өгөхгүй байгаа хүнд холбогдуулж нэхэмжлэлээ аль шүүхэд гаргах вэ?

Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол нэхэмжлэлийг хариуцагчийн оршин суугаа газрын шүүхэд гаргана.

Асуулт 5. Бараа худалдаж авсан компани урьд нь үйл ажиллагаа явуулж байсан хаяг дээрээ байхаа больсон байна, одоо бид шүүхэд хандаж төлбөрөө шаардах гэсэн юм. аль шүүхэд хандах вэ?

Хариуцагчийн оршин суугаа газрын хаяг мэдэгдэхгүй байвал түүнийг эрэн сурвалжлуулахаар нэхэмжлэгч өөрийн харьяа шүүхэд хүсэлт гаргаж болно.

Асуулт 6. Гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа ах, дүү 3 иргэнээс мөнгөн төлбөр гаргуулах гэсэн юм. 3 уулаа өөр өөр дүүрэгт оршин суудаг юм байна, нэхэмжлэлээ аль шүүхэд гаргах вэ?

Өөр өөр газар оршин суугаа /оршин байгаа/ хэд хэдэн хариуцагчид холбогдох нэхэмжлэлийг нэхэмжлэгч өөрийн үзэмжээр хариуцагчдын аль нэгний оршин суугаа /оршин байгаа/ газрын шүүхэд гаргана.

Асуулт 7. Ажилласан жилээ тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргах гэсэн юм, Улсын тэмдэгтийн хураамж хэдэн төгрөг, хаана яаж төлөх вэ?

70 200 төгрөгийг, Та Улсын тэмдэгтийн хураамж төлөхдөө дүүргийн татврын хэлтэст биечлэн очиж, эсхүл https://e-tax.mta.mn/ цахим татварын системд нэвтэрч төлбөрийн даалгавар үүсгэн, баримтыг хэвлэн авч, Улаанбаатар хотын банк, Хаан банк, Голомт банк зэргээс сонгож төлбөрөө тушаана. (Төлбөрийн даалгавар үүсгэсэн баримтыг УТХ төлсөн баримтын хамт шүүхэд  өгөх шаардлагатайг анхаарна уу)

Асуулт 8. Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн хаяг хаана вэ?

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх нь:  Улаанбаатар хот , Баянзүрх дүүрэг, 5-р хороонд байрлах Монгол кино үйлдвэрийн "Үзвэрийн контор"-ын барилгад байрлан үйл ажиллагаа явуулж байна. ЭНД дарж дэлгэрэнгүй мэдээллийг харна уу.

Асуулт 9. Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхтэй хэрхэн холбоо барих вэ?

  • Mэдээлэл лавлагааны утас: 7000-9104 ,
  •  Веб хуудас: http://bzd.civilcourt.gov.mn/
  • E-мэйл хаяг: i_bayanzurkh@shuukh.mn
  • Шүүхийн FB хуудас: Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх - https://www.facebook.com/bzdcivilcourt
  • Факс: 7000-9103 гэсэн холбоос болон утасны дугаараар бидэнтэй холбогдох боломжтой.

Асуулт 10. Шүүгчийн туслахтай хэрхэн холбоо барих вэ ?

ЭНД дарж БЗДИХАШШүүхийн шүүгчийн туслахуудын утасны дугаарыг харах боломжтой.

Асуулт 11. Хүүхдийн тэтгэлэг гаруулах гэсэн юм, аль шүүхэд хандах вэ?

Тэжээн тэтгэхтэй холбогдсон нэхэмжлэлийг нэхэмжлэгчийн оршин суугаа газрын шүүхэд гаргана.

Асуулт 12. Нотлох баримтыг хэрхэн бүрдүүлж өгөх вэ?

Шүүхэд өгч буй нотлох баримтууд нь эх хувиараа, эх хувиар нь   өгөх боломжгүй бол нотариатаар баталгаажуулсан хувийг гаргаж өгнө.

Асуулт 13. Нэхэмжлэлийг яаж бичих вэ?

Нэхэмжлэлийг аль шүүхэд гаргаж байгаа, нэхэмжлэгч, хариуцагчийн ургийн овог, эцгийн нэр, өөрийн, нэр оршин суугаа хаяг, утасны дугаар, нэхэмжлэлийн шаардлага юу болох, нэхэмжлэлийн утгыг дэлгэрэнгүй бичиж нэхэмжлэл гаргасан иргэн, аж ахуйн нэгж байгууллага гарын үсэг зурна. Нэхэмжлэлийг 2 хувь бичнэ. 

Асуулт 14. Давж заалдах шатны гомдол болон хяналтын шатны гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжийг яаж төлөх вэ?

Давж заалдах шатны гомдолд улсын тэмдэгтийн хураамж төлөхөд Нийслэлийн давж заалдах шатны шүүх гэж төлбөрийн даалгавар үүсгэнэ, Хяналтын шатны шүүхэд гомдол гаргахад анхан шатны шүүхээс төлбөрийн даалгавар үүсгэж төлнө.

Асуулт 15. Аль шүүхэд нэхэмжлэл гаргахаа яаж мэдэх вэ?

Хариуцагчийн оршин суугаа болон үйл ажиллагаа явуулж байгаа газрын шүүхэд нэхэмжлэлээ гаргана, шүүхийн онцгой харьяалал болон онцгой ажиллагааны хэргийг нэхэмжлэгч өөрийн оршин суугаа газрын шүүхэд гаргана.  

Асуулт 16. Зээлийн гэрээний үүрэгт 5 000 000 төгрөг гаргуулах гэсэн юм. Улсын тэмдэгтийн хураамжийг хэрхэн бодож төлөх вэ.

Эрх зүйн маргааныг хянан шийдвэрлүүлэхээр өргөдөл, гомдол, нэхэмжлэл шүүхэд гаргах болон шүүхээс баримт бичиг олгоход дор дурдсан хэмжээгээр тэмдэгтийн хураамж хураана:

Нэхэмжлэлийн үнийн дүн /төгрөгөөр/

Хураамжийн хувь, хэмжээ /төгрөгөөр/

0 - 130 000

4550 төгрөг

130 001 - 650 000

650 001 - 1 300 000

1 300 001 - 13 000 000

4550 төгрөг дээр 130 000 төгрөгөөс давсан дүнгийн 3 хувь нэмнэ.

20 150 төгрөг дээр 650 000 төгрөгөөс давсан дүнгийн 2.4 хувь нэмнэ.

35 750 төгрөг дээр 1 300 000 төгрөгөөс давсан дүнгийн 1.6 хувь нэмнэ.

13 000 001-ээс дээш

222 950 төгрөг дээр 13 000 000 төгрөгөөс давсан дүнгийн 0.5 хувь нэмнэ.

 

Асуулт 17. Нэхэмжлэлийн шаардлага гэж юу вэ?

Тухайн дээрх үндэслэлд тулгуурлан нэхэмжлэгч шүүхээс юу хүсэж байгааг илэрхийлдэг

Асуулт 18. Нэхэмжлэлийн үндэслэл гэж юу вэ?

Нэхэмжлэгчийн шүүхэд хандах болсон бодит нөхцөл ба түүний шаардлага ямар учир шалтгаантай болохыг нэхэмжлэгийн зүгээс тодорхойлсон байдал/

Асуулт 19. Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын хураамжийг нөхөн төлж дэвтэрт бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэл гаргах гэсэн юм, нэхэмжлэлдээ юу юу хавсаргаж өгдөг юм бол?

Нэхэмжлэл 2 хувь, хөдөлмөрийн гэрээ, Ажилд орсон, гарсан тушаал, Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар,  Иргэний үнэмлэхийн хуулбар, гэх мэт, ажлаас чөлөөлсөн тушаалд үндэслэгдсэн өөртөө байгаа бусад баримтууд, албан тушаалын тодорхойлолт, байгууллагын дотоод журам буюу нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болж байгаа байдлын талаарх нотлох баримтыг хавсаргаж өгнө, Нотлох баримтыг эх хувиар нь өгөх боломжгүй бол нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө/

Асуулт 20. Ажилласан байдлаа тогтоолгох гэсэн чинь ямар ч баримт байдаггүй, яг ямар ямар баримтууд байж болох вэ?

Ажиллаж байсан байдлыг тогтоох нотлох баримтад өөр ажилд шилжүүлсэн ажлаас халсан, комиссын бүрэлдэхүүнд оруулж байсан, шагнасан ба арга хэмжээ авсан тушаал, ажлын цагийн бүртгэл, цалин хөлс авч байсан баримт, байгууллага, түүний дэргэдэх олон нийтийн байгууллагын удирдлагын цохолттой, тэдгээрт гаргаж байсан өргөдөл, тэдгээрийн байгууллагын гишүүдийн хурлын  ирцийн бүртгэл, олгосон тэтгэмж, тусламж, хурлын тэмдэглэл, татвар хураалгасан баримт, ажил байдлын тодорхойлолт, байгууллага ба ажил олгогчид байгаа хувийн хэргийн материал, иргэний баримт бичигт тусгагдсан байдал, тодорхойлолт, тухайлбал хүн амын тооллого, хорооны бүртгэл, эмнэлгийн карт, эрүүл мэндийн дэвтэрт ажлын газрын тухай хийсэн тэмдэглэл, үйлдвэрийн газар, байгууллага, салбарын болон сум хороо, дүүрэг, аймаг, хот улсын чанартай сонгогдсон хурал, зөвлөгөөнд сонгогдсон баримт, тэдгээрийн мандат, урилга, баярын бичиг, сайшаалын үнэмлэх, хүндэт дэвтэрт бичигдэж, самбарт зургаа тавиулсан гэрчилгээ, байгууллага иргэдтэй хийсэн хэлцэл, гэрээ гэх мэт бусад баримтууд зэрэг.

Асуулт 21. Тагнуулын ерөнхий газрын тусгай архиваас лавлагаа авахад цэргийн алба хаасан лавлагаан дээр миний нэр зөрүүтэй байна. Би хаана хандах вэ? Тэтгэвэрт гарах гэтэл Нийгмийн даатгал хүлээж авахгүй байна.

Бичиг баримтын жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох тухай нэхэмжлэл гаргах боломжтой. Эрх олгосон баримт бичигт дурдсан овог, эцэг, эхийн нэр, нэр, төрсөн он, сар, өдөр, иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээнд бичигдсэнтэй тохирохгүй байвал түүнийг жинхэнэ эзэмшигч нь мөн эсэхийг шүүх тогтооно. Үүнд: Иргэний үнэмлэх, гэр бүлийн бүртгэлийн байгууллагаас олгосон гэрчилгээ хамаардаггүй, Эрх олгосон бичиг баримтын жинхэнэ эзэмшигч мөн эсэхийг тогтоолгох тухай хүсэлтийг шүүх хянан шийдвэрлэхдээ иргэний хувийн байдлыг тодорхойлох бичиг баримт болох иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээ зэрэг иргэний гэр бүлийг бүртгэх байгууллагаас олгосон гэрчилгээний эзэмшигчийг тогтоохгүй. Эдгээр бичиг баримтад овог, нэр, төрсөн он,сар,өдөр зэрэг зөрвөл захиргааны журмаар бүртгэлийн байгууллага түүнийг тогтоон шийдвэрлэх боломжтой байдаг. Эрх олгож буй баримт бичиг тухайлбал диплом, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөлийн гэрчилгээ, орон сууц эзэмших эрхийн гэрчилгээ, мэргэжлийн үнэмлэх зэрэгт овог, нэр, төрсөн он,сар,өдөр, нь иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээнд бичигдсэнтэй тохирохгүй байгаагаас түүнийг жинхэнэ эзэмшигч мөн эсэхийг нь шүүхээр тогтоолгох шаардлага гарч болно.

Асуулт 22. Би 2004 онд БНСолонгос улс руу виз гаргуулах зорилгоор БНСУ-ын иргэн Пак -тай 2004 оны 8 сарын 06-нд гэрлэлтээ батлуулсан. Батлуулснаас хойш бид 2 уулзаагүй, тэр хүн түрүүлээд Солонгос явсан.одоо би гэрлэлтийн баталгаагаа цуцлуулах шаардлагатай болоод өмгөөлөгчөөс зөвлөгөө авсан чинь хүчин төгөлдөр бусд тооцуул гэсэн. Гэрлэлт хүчин төгөлдөр бусд тооцуулах гэдэг нь ямар учиртай вэ?

Гэрлэлтийг хүчин төгөлдөр бус гэж тооцох гэдэг нь гэрлэгчид гэрлэхэд харшлах шалтгаан байхад гэрлэсэн, эсхүл гэр бүл болох зорилгогүйгээр гэрлэлтээ бүртгүүлсэн нь илэрсэн тохиолдолд гэрлэгчдийн хэн нэгний эсхүл сонирхогч этгээдийн хүсэлтээр шүүх гэрлэлтийн харилцааг дуусгавар болгоход чиглэгдсэн ажиллагааг ойлгодог.

Асуулт 23. Амьжиргааны баталгаажих түвшин хэдэн төгрөг вэ, хэрхэн тогтоодог вэ?

Монгол Улсын “Хүн амын амьжиргааны доод түвшинг тодорхойлох тухай” хуулийн 5 дугаар зүйлд “Хүн амын амьжиргааны доод түвшинг хэрэглээний доод хэмжээг үндэслэн Үндэсний Статистикийн хороо тодорхойлно” гэж заасны дагуу 2020 онд мөрдөх Хүн амын амьжиргааны доод түвшинг ҮСХ-ны Даргын 2020 оны 01 сарын 13-ны өдрийн А/05 тоот тушаалаар шинэчлэн тогтоосон.

  • Улаанбаатар хот 230 000 төгрөг
  • Хангайн бүс 206 000 төгрөг
  • Баруун бүс 203 400 төгрөг
  • Зүүн бүс 201 700 төгрөг
  • Төвийн бүс 198 300 төгрөг.

Асуулт 24. Хүүхдийн тэтгэлгийг хэрхэн бодож олгодог вэ, хариуцагчийн цалингийн хэмжээнээс хамаарах уу?

11 нас хүртэл амьжиргааны баталгаажих түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тогтоодог.

Асуулт 25. Нөхөр маань хүү бид хоёроос салаад 5 жил болж байгаа. Тусдаа амьдардаг болохоор би хүүхдийн тэтгэлэг авч чаддаггүй юм. хуульд юу гэж байдаг юм бол?

Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д “Эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй” гэж заасны дагуу тусдаа  амьдарсан эсэхээс үл хамааран эцэг, эх нь үр хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй.

Асуулт 26. Би багын найздаа мөнгө зээлдүүлсэн юм, тэрээр өгнө гэсэн хугацаандаа өгөхгүй одоо 6 сар болж байна. Би зөрчигдсөн эрхээ сэргээлгэж нэхэмжлэл гаргахдаа яагаад Улсын тэмдэгтийн хураамж төлөх ёстой юм бол, би хохирсон дээрээ нэмж хохирч зардал гаргах гээд байна шүү дээ?

Шүүхээс эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдсон үйлчилгээ үзүүлсний төлөө зохигчоос төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгчээр төлүүлж нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаар төлүүлэн нэхэмжлэгчид буцаан олгоно. Улсын тэмдэгтийн хураамжийг энэ хуульд заасны дагуу төлнө.

Асуулт 27. Би шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байгаа юм аа. 10 000 000 төгрөг гаргуулахаар шийдсэн, би 8 000 000 төгрөгийг л төлнө, 2 000 000 төгрөгийг өгөхгүй. Би давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж хэдийг төлөх вэ?

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд гомдол гаргаж байгаа этгээд шийдвэр, магадлалыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа хэмжээгээр улсын тэмдэгтийн хураамжийг тооцон төлнө. Та 2 000 000 төгрөгт ногдох хэмжээгээр улсын тэмдэгтийн хураамж төлж, давж заалдах гомдлоо гаргана.

Асуулт 28. Шүүх дэх Эвлэрүүлэн зуучлалд өргөдөл гаргах гэсэн юм. зардал нь хэд болох вэ?

Улсын тэмдэгтийн хураамжид үнийн дүн харгалзахгүйгээр 30 000 төгрөгийг урьдчилж төлнө.

Асуулт 29. Шүүхийн Архивын лавлагаа, хуулбар баримт авахад юу юу бүрдүүлэх вэ?

  • Иргэн: Иргэний хүсэлт, иргэний үнэмлэх түүнтэй адилтгах баримт бичиг
  • Байгууллага: Хуулийн этгээдийн албан бичиг, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, ажилтны биеийн байцаалт
  • Зохих журмын дагуу үйлчилгээний хураамж төлсөн баримт
  • Анхаарах зүйл: Шүүхээс гарсан эрх зүйн актаас бусад баримтын хуулбар дээр "Хуулбар үнэн” тэмдэг дарж, гарын үсэг зурахгүй.
  1. Шүүхийн шийдвэр, Шүүгчийн захирамж, Шүүхийн тогтоол болон Захиргааны бусад акт хуулбарлахад хуудасны нэг тал нь 500 төгрөг
  2. Хэргийн оролцогч баримттай танилцахад хавтас хэрэг 5.000 төгрөг
  3. Лавлагаа өгөх /Гүйцэтгэх хуудас бичигдсэн эсэх тендертэй холбоотой асуудлаар болон бусад/ нэг удаа 10.000 төгрөг
  4. Иргэн Захиргааны хэрэг баримтыг судалгаа шинжилгээний ажилд ашиглуулах 5.000 төгрөг
  5. Материал хувилж олшруулахад нэг нүүр нь 200 төгрөг

Асуулт 30. ХУД ИХАШШүүхийн ажилтнуудын утасны дугаар хэд вэ?

Нэг. Шүүгчийн туслахууд

д/д

Шүүгч

Шүүгчийн туслах

Өрөөний дугаар

Суурин утас

Гар утас

1

Ерөнхий шүүгч Д.Даваасүрэн

Б.Энхбат

201

341474

99209808

2

Д.Мөнгөнтуул

Р.Чогчмаа

Үйлчилгээний төв

95107552

86232228

3

Б.Мөнхбаяр

П.Соронзонболд

95107552

99317145

4

Б.Мөнхжаргал

Х.Хишигсүрэн

95107552

89789008

5

Л.Нарангэрэл

Э.Ганцэцэг

95107552

99922212

6

Ц.Оюунбилэг

Б.Билэгжаргал

95107552

99884497

7

Ж.Сэмжид

Н.Бат-Уянга

95107552

88224471

8

Д.Хулан

Г.Сувд-Эрдэнэ

95107552

88056514

9

Да.Энхцэцэг

О.Анхбаяр

95107552

98999896

10

Дэ.Энхцэцэг

Г.Ундрах

95107552

86033366

11

Ж.Эрдэнэчимэг

Ж.Цээрүүгүндүү

95107552

99239884

Хоёр. Бусад ажилтнууд

д/д

Албан тушаал

Овог, нэр

Өрөөний дугаар

Суурин утас

Гар утас

1

Хэлтсийн дарга

Г.Төрболд

206

-

88005804

2

Шүүхийн үйлчилгээний хэлтсийн дарга

 

207

-

 

3

Мэдээлэл лавлагааны мэргэжилтэн

П.Туул

101

341610

88168536

4

Архив бичиг хэргийн эрхлэгч

Р.Мөнгөнтуул

119

/ногоон байр/

70007051

99180402

5

Эвлэрүүлэн зуучлагч

Б.Түвшинбаяр

 

-

99892476

6

Эвлэрүүлэн зуучлагч

Б.Золжаргал

-

91410110

7

Эвлэрүүлэн зуучлагчийн туслах

Х.Ундрал

-

88200842

Асуулт 31. ХУД ИХАШШүүхийн байршил хаана вэ?

Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 3-р хороо, Чингисийн өргөн чөлөө, өөрийн байр, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх

Утас: 11 341610

Факс: 11 341474

Веб сайт: http://khanuul.civilcourt.gov.mn/

И-мэйл: i_bkhs_tg@shuukh.mn


http://e-khutuch.mn/guide/print/59/478/all