ЭРХ ЗҮЙН ХӨТӨЧ

Иргэдийн эдийн болон эдийн бус баялагтай холбогдох харилцаа Иргэний эрх зүйн тухай

Иргэний эрх зүй гэдэг нь иргэний эрх зүйн харилцаанд оролцогч эрх зүйн этгээдийн хооронд үүсэх эдийн болон эдийн бус баялагтай холбоотой харилцааг зохицуулах хэм хэмжээг ойлгоно.

Иргэний эрх зүйг хамгийн энгийнээр ойлговол

Иргэний эрх зүй нь:

  1. Иргэн хуулийн этгээд ямар арга замаар эд хөрөнгө олж авах нөхцөл журам
  2. Тийнхүү олж авсан эд хөрөнгөө хэрхэн өмчилж эзэмшиж ашиглаж захиран зарцуулах
  3. Иргэн хуулийн этгээдийн өмчлөх эрх зөрчигдсөн тохиолдолд түүнийг ямар арга хэлбэрээр сэргээж хамгаалах гэсэн хоорондоо уялдаа холбоо бүхий үйл явц гэж ойлгож болно.

Иргэний эрх зүй нь эд хөрөнгөний ба түүнтэй холбоотой эд хөрөнгөний бус харилцаанд оролцогчдын бие даасан байдал тэгш эрхийг хуульчлан баталгаажуулж тэдний эд баялаг, оюун санааны эрэлт хэрэгцээг бүрэн хангах эцсийн бүлэгт нийгмийн харилцааг боловсронгуй болгох зорилготой.


http://e-khutuch.mn/guide/print/6/121/advice